• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-14 17:21:09    
Ван Фэй (王菲) болон түүний уран бүтээл

"Хятадын дуу хөгжим"


Хятадын Олон Улсын Радио

  

     Сайн байцгана уу, эрхэм хүндэт сүжлээ ашиглагчид аа? Хятадын олон услын радиогийн Монгол хэлний редакцийн дуу хөгжлийн тусгай нэвтрүүлгийн шинэ ээлжит дугаар та бүхэндээ мэнд айлтган эхэлж байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгээрээ та бүхэнд Хятадын алдарт дууны од Ван Фэйгийн талаар танилцуулхаар бэлтэглээ. Ван Фэй нь 1969 оны 8-р сарын 8-ны өдөр Бээжин хотноо төрсөн. Арслангийн ордтой, 172 см өндөр байдаг, Нөхөр охиныхоо хамт амьдрдаг ийм бүсгүй байна. Хятад хүмүүсийн хувьд 8-ын тоонд маш их дуртай байдаг,тиймээс 8н тоо олон орсон утасны дугаарт дуртай байдаг.Тэгэхээр дуучин 王菲 ийн хувьд бол их бэлэг дэмбэрэлтэй сайхан өдөр төрсөн байна. Тэгвэл одоо бүгдээрээ дуучин Ван Фэйгийн дуулсан нэгэн сайхан дууг хүлээн авч сонсоцгооё. Энэхүү дууны дараа бид дуучиныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулах болноо.

    

     Сонсогч та бүхний хүлээн авч сонссон дуу бол дуучин Ван Фэйгийн <<流年>> боюу "он жилүүд" хэмээх цомогт нь багтсан цомогтойгоо ижил нэртэй сйхан дуу байгаа. Дуучин Ван Фэй маш их олон хоббитой. Хийл, төгөлдөр хуур гэх мэт хөгжмийн зэмсэгүүдйиг тоглох дуртай.Чөлөөт цагаараа дууны үг ая бичих дуртай юм байна. Бага байхаасаа эхлэн дуу хөгжимд маш их дуртай байсан байна. Тэрээр Хятдын нилээд олон дуучдын адил ямар нэгэн их сургуульд суралцаж байгаагүй.Дуу хөгжимтэй өөрийн амьдралаа холбож зөвхөн дуу хөгжимд өөрийн амьдралаа зориулна хэмээн маш эрт шийдсэн юм байна. Одоо сонсогчиддоо дуучин Ван Фэйгийн дуулсан нэгэн сайхан дууг хүргэе. Энэ дуу бол дуучины маань 《约定》боюу "Болжил" нэртэй цомогт нь багтсан ижил нэртэй сайхан дуу байна.

  

     Дуучин Ван Фэй маань 1987 онд нэгэн найзынхаа тусламжтайгаар хөгжмйин продюсертэй танилцаж дуулах урлагт илүүтэйгээр шамдан суралцаж эхлэсэн ба 1989 онд анхны бие даасан хөгжмийн цомгоо гаргасан байна. Хэдийгээр анхны уран бүтээл боловч энэхүү цомог нь үзэгч сонсогчидын таашаалд маш их нийцэж, 《无奈那天》 боюу "яачхаа мэдэхгүй тэр өдөр", 《借口》боюу "Шалтаг"зэрэг дуунууд нь тухайн үедээ шилдэг дууны жагсаалтуудыг тэргүүлж байсан байна.

  

     Дуучин Ван Фэй нь энэхүү эрч хүчээ алдалгүй улмаар 1990 онд хоёр гурав дахь хөгжмийн цомгуудаа "Everything", "You Are the Only One" гэсэн нэртэйгээр гаргасан ба мөн л амжилттай цомгууд болсон байна. Улмаар 1992 онд түүнд Америкт очиж суралцах боломж тохиосон учраас тэрээр хэсэг хугацаанд Америк улсад очиж мэргэжил дээшлүүлэх сургалтанд суралцсан байна.

     Америкт сурч байх үедээ мөн уран бүтээлээ туурвиж байсан ба эргэж ирээд хоёр шинэ цомог гаргасан нь олны таашаалд нийцэж, Ван Фэй хэмээх цомогт нь багтсан 《容易受伤的女人》боюу "Амархан эмзэглэдэг бүсгүй" хэмээх дуу нь хөгжмийн бараг л бүх цомгуудын шилдэг дууны жагсаалтыг тэргүүлж байсан байна. За одоо сонсогч та бүхэндээ энэхүү сайхан дууг нь хүргье.

  

     Үнэхээр сайхан дуу байлаа.Сонсогч та бүхэнд таалагдсан байхаа. Дуучин Ван Фэй нь одоог хүртэл 40 орчим хөгжмийн цомог гаргаад байгаа.Тэгэхээр энэ бол бага тоо биш. 1989 оноос эхлэн уран бүтээлээ туурвиж эхлэсэн гэж бид хэлсэн байгаа.Удахгүй тэрээр дуучин гэсэн алдрыг хүлээгээд хорин жилийн нүүрийг үзэх гэж байна. Дуучин Ван Фэйгийн хувьд зөвхөн Хонгконг Тайвань Хятдын эх газар төдийгүй, Азийи хэмжээнд үнэлэгдсэн дуучин гэж хэлж болно.Учир нь тэрээр Малайз, Сингапур зэрэг орнуудад бие даасан тоглолтоо тоглож байсан төдийгүй, өөрийн гэсэн маш олон шүтэн бишрэгчидтэй ийм дуучин байгаа. За одоо ингээд дуучныхаа дуулсан бас нэгэн сайхан дууг сонсогчиддоо хүргье. Энэхүү дуу бол Дуучин Ван Фэйгийн мөн л "王菲" хэмээх цомогт нь багтсан <<闷>> боюу "Бохиндол" хэмээх дуу байна.

     Эрхэм хүндэт сүлжээ ашиглагчид аа, манай нэвтрүүлгийн энэ дугаар үүгээр өндөрлөж байна. Бид дараачийн нэвтрүүлэг хүртэл төр баяртай./Хүчит редакторлон бичив/