НҮБ-ын ерөнхий ассамблейн 61-р их хурал 13-ны өдөр бүгд хурал хуралдуулж, 143 сайшаасан, 4 татгалзсан, 11 түдгэлзэсэн саналаар НҮБ-ын уугуул иргэний эрхийг хамгаалах тунхагийг баталсан байна. Зарим орон энэхүү тунхагийн агуулгын талаар саналтай байгаа хэдүй ч уг тунхагийн батлагдсан явдал нь олон улсын хамтын нийгэмлэг уугуул иргэний эрх ашгийг хамгаалах асуудал дээр өргөн хүрээнд нийтлэг ойлголттой болж, хүн төрөлхтөний нийгмийн шудрага, дэвшлийг ахиулах талаар цаг үеийг заагласан ач холбогдолтой болсныг харуулж байна.
НҮБ-ын дүрэм, Дэлхийн хүний эрхийн тунхагийн үндсэн дээр газар нутаг, эх баялаг, соёл, боловсрол, эрүүл мэнд, ажлаар хангагдах зэргийг хамарсан уугуул иргэний хамт олон, хувь хүний үндсэн эрхийг хамгаалахыг уг тунхагт шаардсан байна. Уугуул иргэний өөрийн арга хэлбэрээр эдийн засаг, нийгэм, соёлын хөгжилийн ажиллагаа өрнүүлэхийг хүндэтгэж, ямарваа хэлбэрийн гадуурхах ажиллагааг эсэргүүцэж, олон орны засгийн газар холбогдох хууль тогтоож, уугуул иргэнтэй эв найрамдуу зохицохыг урамшуулах хэрэгтэй гэж уг тунхагт бас онцолжээ.
НҮБ-ын ерөнхий нарин бичгийн дарга Бан Ги моон, НҮБ-ын ерөнхий ассамблейн дарга Ал Халифа тэрчилэн НҮБ-ын хүний эрхийн дээд комиссор Лүис Арбүр нар 13-ны өдөр НҮБ-ын уугуул иргэний эрхийг хамгаалах тунхаг батлагдсанд баяр хүргэж байгаагаа илэрхийлсэн байна. НҮБ-ын уугуул иргэний эрхийг хамгаалах тунхаг батлагдсан нь дэлхийн уугуул иргэдийн ялалт болно. Уугуул иргэд болон түүний оршин амьдарч байгаа улс орны Засгийн газар үүнээс эхлэж хүний эрх, шудрага ёс, хамтаар хөгжих замаар ирээдүйгээ хамтаар цогцлон байгуулах болно гэж Бан Ги моон тэмдэглэжээ.
Өнөө олон улсын хамтын нийгэмлэгт уугуул иргэдийн талаар нэгдэлтэй ухагдхуун байхгүй байна. Уугуул иргэд гэж гадна газраас өөр ястан тухай орон нутагт нүүж ирэхээс өмнө, нэг улс орон буюу бүс нутагт уугуул оршин амьдарч байсан хүмүүсийг хэлдэг. Тэд нар гаднын ястан орож ирснээс болж, соёл нь ижилшиж, их ашиггүй байдалд орсон байдаг. Жишээлж хэлэхэд, Америк тивийн Индиан хүн, Океаны Маори хүн болон умарт туйлын тойрог хавьд оршин амьдарч байгаа эскимос хүн зэрэг байдаг. Дэлхийн 5 их тивийн 70 гаруй улс оронд одоо 5000 гаруй уугуул ирэгдийн аймаг бүлэг байж, нийт 370 сая хүн амтай гэж НҮБ төсөөлж байна. Урт хугацаагаар гадуурхагдсаас болж уугуул иргэдийн амьдрал нь маш хүндэртэй байж, зарим аймаг бүлгийн соёл нь устах аюулд тулгарсан байна. Хүн төрөлхтөний соёл иргэншлийн дэвшил болон нийгмийн хөгжилтийг дагалдан дэлхий нийтээрээ мөрдөх ёстой дүрэм гуримыг боловсруулан тогтоож, уугуул иргэд болон соёлыг нь хамгаалах шаардлагатайг олон улсын хамтын нийгимлэг явах тусмаа ухамсарч байна. Гэвч НҮБ-ын уугуул иргэний эрхийг хамгаалах тунхаг батлагдахад 20 гаруй жилийн замналыг туулсан байна.
НҮБ-ын ерөнхий ассамблейн баталсан НҮБ-ын уугуул иргэний эрхийг хамгаалах тунхагийн зарим агуулгын талаар Австрали, Шинэ Зеланд, АНУ, Канад зэрэг уугуул иргэдийн асуудал оршиж байгаа улс орон өөрийн шалтгаанаасаа болж эсэргүйцэж байгаагаа ирлэрхийлж байна. Ялангуяа эзэн мэдэх эрх, газар нутагийн эрх, эх баялагийн эрх, оюуны өмчийн эрх тэрчилэн тэдний оршин амьдарч байгаа орны Засгийн газрын бодлогоос татгалзах эрх зэрэг асуудлаар НҮБ-ын уугуул иргэний эрхийг хамгаалах тунхаг нь эдгээр орнуудын өнөөгийн хэрэгжүүлж байгаа хуультай зөрчилдөж байна гэж эдгээр орон онцлож байгаа бөгөөд эдгээр улс орны хуулиар зохицуулж болох асуудлыг олон улсын тавцан дээр дахин тайлварлах нь уугуул иргэний эрх ашигийг хамгаалахад тус болохгүй, харин асуудлыг улм будилиантай болгох болно гэж үзсэн байна. Хэдийгээр ийм боловч уугуул иргэдийн эрх ашигийг хамгаалах үйл хэргийг цаашид ахиулах болно гэж эдгээр орон мөн илэрхийлжээ. \Гэрэлт орчуулж, Баясгалан хянав\
|