
Хятад болон АСЕАН-ны хоёр талын худалдааны хэмжээ ирэх жилд 200 тэрбум ам.доллараас давж, хоёр талын тогтсон энэхүү худалдааны зорилтоо урьдчилан хоёр жилийн өмнө биелүүлэх эрмэлзэлтэй байна гэж Хятадын Худалдааны Яамны орлогч сайд Гао Хүчэн 14-ны өдөр Бээжинд хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ Хятад улс нь цаашид АСЕАН-ны орнуудад хандан дотоодын зах зээлээ нээлттэй байлгаж, АСЕАН-ны бараа бүтээгдэхүүнээс татах импортын гаалийн татвараа цаашид багасгаж, 2010 он гэхэд АСЕАН-ны орнуудын 7000 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн нь импортын гаалийн татваргүйгээр Хятадад орж ирэх болно гэжээ.
Сүүлйин жилүүдэд Хятад, АСЕАН-ны худалдааны чөлөөт бүсийн байгуулалт ахиж байгаагийн улмаас Хятад болон АСЕАН-ны орнуудын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа байнга гүнзгийрч, худалдаа, хөрөнгө оруулалт, тэрчлэн хөдөлмөр үйлчилгээний хамтын ажиллагааны талаар нааштай үр дүнд хүрсэн байна. Ялангуя хоёр талын худалдааны эргэлт маш түргэн өсөн нэмэгдсэн байна. 14-ний өдөр Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Хятадын Худалдааны Яамны орлогч сайд Гао Хүчэн хэлэхдээ, Хятад болон АСЕАН-ны хоёр талын худалдааны хэмжээ урьдчилан хоёр жилийн өмнө 200 тэрбум ам.долларын зорилтоо биелүүлэх болно гэжээ.
Өнөөгийн байдлаар, Хятад болон АСЕАН нь харилцан бие биедээ худалдааны дөрөвдүгээр том түнш болсон байна. Өнөөгийн хөгжлийн байдлаас харахад энэ онд хоёр талын худалдааны нийт хэмжээ 190 тэрбум ам.долларт хүрч, 2008 он гэхэд 200 тэрбум ам.доллараас давах төлөвтөй байна. Ингээд 2010 онд 200 тэрбум ам.доллар хүргэх гэсэн зорилтоо урьдчилан 2 жилийн өмнө биелүүлэх эрмэлзэлтэй байна. Хятад АСЕАН-ны худалдааны чөлөөт бүсийн "бараа бүтээгдэхүүний хэлэлцээр" 2005 онд хэрэгжсэнээс хойш, хоёр тал харилцан хэдэн мянган төрлийн бараа таваарын импортын гаалийн татварыг багасгасан байна. Өнөө Хятад улс нь АСЕАН-ны улс орнуудаас импортын барааны дундаж татварын хэмжээг 5,8 хувьд хүртэл бууруулсан байна. АСЕАН-ы олон орнууд ч Хятадын импортын барааны татварыг адил бус хэмжээгээр бууруулсан байна. Энэ нь хоёр талын аж ахуйн нэгжийн худалдаа өрнүүлэхэд нөхцөл бүрдүүлж өгсөн байна. 2010 он гэхэд, АСЕАН-ы 7000 гаруй төрлийн бүтээгдэхүүн Хятадад ороход гаалийн татваргүй нэвтрэх хөнгөлөлт эдэлж, АСЕАН-ы олон орноос оруулах өнөөгийн Хятадын бараа таварын хэмжээний 93 хувийг эзлэх юм байна.
Гао Хүчэн хэлэхдээ, Хятад болон АСЕАН 2 сарын өмнөөс "үйлчилгээ худалдааны хэлэлцээр" хэрэгжүүлж эхэлсэн байна. Уг хэлэлцээрийн дагуу, хоёр тал үйлчилгээ худалдааны зах зээлийг нээлттэй болгох хэмжээг цаашид нэмэгдүүлэх болно гэжээ.
Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэх үеийн амлалтынхаа үндсэн дээр АСЕАН-ны орнуудад барилга байгуулалт, байгаль орчны хамгаалалт, тээвэр, биеийн тамир спорт, бизнес зэрэг үйлчилгээний 5 салбарын 26 салбар хэсгээ нээлттэй болгох болно. АСЕАН-ны 10 орон ч банк санхүү, эм эмнэлэг, аялал жуулчлал, тээвэр зэрэг 12 салбарын 67 салбар хэсгээр Хятадад нээлттэй болгоно гэж амласан байна гэжээ.
Хятад- АСЕАН-ны 4-р яармаг 10-р сарын сүүлчээр Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах районы төв Нань-нин хотод болж, АСЕАН-ны орнуудын аж ахуйн нэгжийн 1000 гаруй лангуу ажиллаж, нийт лангууны 1/3 хувийг эзлэх болно. Хятадын 1500 гаруй аж ахуйн нэгж уг яармагт оролцохоор бүртгүүлж, АСЕАН-ны зах зээлд шаардлага ихтэй байгаа барилгын тоног төхөөрөмж, хүнсний боловсруулах болон боодол баглааны тоног төхөөрөмж, цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмж, барилгын материал зэрэг салбарын бүтээгдэхүүн дэлгэн үзүүлэх юм байна.
Хятад- АСЕАН-ны 4-р яармаг нь боомтын хамтын ажиллагаа уриан доор болох болно гэж Хятадын Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах районы орлогч дарга ноён Ли Жинь зао илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ,
Хятад- АСЕАН-ны 4-р яармаг нь боомтын хамтын ажиллагаа уриан дор болж, Хятадын Зам харилцааны яамтай хамт Хятад- АСЕАН-ны боомтын хөгжил хамтын ажиллагааны чуулга уулзалт хйиж, АСЕАН-ны 10 орны Зам харилцааны сайдыг урин оролцуулж, Хятад болон АСЕАН-ны зарим гол болох боомт хотын удирдлага, боомтын аж ахуйн нэгжийн хариуцлагтнууд ч уг чуулга уулзалтад оролцох болно гэжээ.\Уртнасан, Номин, Гэрэлт орчуулж, Баясгалан хянав.\
|