• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-17 16:56:23    
Гадаадын анхны доктор

Хятадын Олон Улсын Радио

     Зайрын 33 настай оюутан Кадията 1989 оны 4-р сарын 7-ны өдөр Нанькай их сургуулийн захирал, профессор Мү Гүөгуангийн гараас физкийн ухааны докторын диплом хүлээн авч, Хятадын хүмүүжүүлсэн гадаадын анхны доктор болсон байна.

    Жуан үндэстний анхны докторын жолоодогч багш: Хятадын Жуан үндэстний анхны докторын жолоодогч багш бол Гуаншигийн Ангаах уханы дээд сургуулийн Хүүхдийн салааны салбарын профессор, 1984 онд 66 настай байсан Лян Шюйчэн болно. Тэрээр Хятадын Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр 1984 оноос докторын зэрэгд горилогч аспирантын жолоодогч багш болсон байна.

    Пост докторын судалгааны ажилтан анх удаа элсүүлсэн нь: Хятад улс 1985 оны 10-р сард анх удаагаа пост докторын судалгааны ажилтан элсүүлсэн байна. Бээжин их сургууль, Чинхуа их сургууль зэрэг 73 их дээд сургууль болон эрдэм шинжилгээний байгууллага анх удаагаа пост докторын судалгааны 102 цэг туршин ажиллуулсан бөгөөд анхий ээлжинд 250 пост докторын судалгааны ажилтан элсүүлсэн байна.

     Хамгийн олон доктор гарсан тосгон: Хятадын хамгийн олон доктор гарч, "докторын тосгон" гэж нэрлэгдсэн тосгон бол Гуандүн мужийн Тайшань шяний Бай Шачюйгийн Шицүн тосгон болно. Энэ тосгоноос хэдэн арван жилийн дотор 20 гаруй хүн докторын зэрэг хамгаалж, 10 гаруй хүн магистерын зэрэг хамгаалсан байна. Тэд нарын дотор атомын эрчим хүчний эрдэмтэн, компьютерын мэргэжилтэн, нисэх онгоцны үйлдвэрлэлийн мэргэжилтэн зэрэг байгаа юм байна. Шицүнь тосгон нь 50 гаруй айл өрөхтэй, газрын байц нь нам дор учраас бараг жил болгон гамшигт өрттөг юм байна. Иймээс энэ тосгоноос их олон хүн Америк, Канад зэрэг оронд цагаачилж, гадаадад олсон хэдэн өмнгөө нутаг усандаа илгээж боловсролыг дэмжсэн болхоор энэ тосгоны залуучууд эрдэм номд шамдаж, доктор, магистер болсон юм байна.

     Хамгийн бага насны аспирант: Хятадын хамгийн бага насны аспирант бол 15 настай Шэ Яньбө, тэрээр 1982 онд 15-тайдаа Хятадын Шинжлэх ухааны акадщмийн Онолын физкийн судалгааны газрын аспирант болсон байна. Тэрээ 11 настайдаа Хятадын Шинжлэх ухаан техникийн их сургуулийн оюутан болсон бөгөөд их сургуульд орхоосоо өмнө бага сургуулийн 5-р ангийн сурагч байжээ.

     Хятадын армийн эрүүл мэндийн системийн өөрөө хүмүүжүүлсэн анхны профессор: Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа, Хятадын армийн эрүүл мэндийн системийн өөрөө хүмүүжүүлсэн анхны профессор бол Цэргийн ангаах уханы 3-р их сургуулийн багш Цай Вэньчинь болно. Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Арын албаны ерөнхий газар түүнийг 1984 оны 9-р сарын 30-ны өдөр профессор болгон дэвшүүлсэн байна. Профессор болхосоо өмнө тэрээр Хятадын армийн анхны эмэгтэй доктор болоод байсан юм. \М.Цэцэн бэлэтгэв\