• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-17 16:58:34    
Усаар унтрааж болдоггүй гал

Хятадын Олон Улсын Радио

     1. Өндөр хүчдэлийн цахилгаан хэрэгсэлд гал авалцсан үед усаар унтрааж болохгүй:

     Өндөр хүчдэлийн цахилгаан хэрэгсэлд гал авалцсан үед газартай холбосон сайн тоног төхөөрөмжгүй юм уу цахилгааны тэжээлийг таслаагүй үед усаар унтрааж яасан ч болохгүй. Нэгд, усаар цахилгаан дамждаг болохоор цахилгаан хэрэгсэл тоног төхөөрөмжийг шатаах аюултай. Хоёрт, өндөр хүчдэлийн цахилгаан нь усаар дамжин гал унтраах машинд хүрч, гал сөнөөгчдийг эндэл шархдалд учруулж болзошгүй юм.

     2. Компьютер, телевизорд гал авалцсан үед усаар унтрааж болохгүй:

     Компьютер, телевизорд гал авалцвал цахилгааны тэжээлийг нэн даруй салгаж, хуурай нунтаг юм уу нүүрстөрөгчийн давхар исэлтэй гал сөнөөгч хэрэгслээр унтраах хэрэгтэй. Цахилгаан хэрэгсэлд гал авалцсаныг нэн даруй мэдээд цахилгааныг тэжээлээс нь салгасан тохиолдолд нойтон хивс юм уу норгосон хөнжлөөр бүтээж болно. Харин хүйтэн ус цацаж огт болохгүй. Компьютер болон телевизорын илч гэнэт буурахаараа дэлбэрдэг аюултай юм.

     3. Тогоотой тосонд гал авалцахад усаар унтрааж болохгүй:

      Тогоотой тосонд гал авалцхад ус хэрэглэж яасан ч болохгүй. Буцалсан тос хүйтэн устай нийлэх юм бол тогоо дэлбэрч их аюул болно. Унтраах арга нь гэвэл, даруй түргэн хүйтэн ногоо хэрчээд тогооны хөвөөг дагуулан хийхэд гал нь аяндаа унтрах болно. Нөгөө нэг арга нь гэвэл, тогоогоо сайтар таглаад агаар нэвтрүүлэхгүй байвал гал удахгүй унтрана.

     4. Бензинд гал авалцсан үед усаар унтрааж болохгүй:

     Бензиний хувийн жин нь уснаас хөнгөн байдаг. Тиймээс бензин шатаж байхад ус хийгээд ерөөс нэмэр болохгүй, уснаас хөнгөн бензин нь усан дээр хөвөөд үргэлжлэн шатах төдийгүй усыг дагаад энд тэндгүй газар авч шатах талбай нь өргөжөөд ойр хавийн бараа таваар, барилга байгууламжийн аюулгүй байдалд шууд нөлөөлөх болно. Иймээс бензинд гал авалцсан үед хөөс, нүүрсхүчлийн давхар исэл болон хуурай нунтаг бүхий гал сөнөөгч бодис ашиглах хэрэгтэй.

     5. Тосон будагт гал авалцсан үед усаар унтрааж болохгүй:

     Тосон будагт гал авалцсан үед усаар унтрааж хэрхэвч болохгүй. Харин хуурай нунтаг, хөөс юм уу 1211 гэдэг гал сөнөөгч хэрэгслээр, жич элсэрхэг шороогоор унтраах хэрэгтэй. \Л.Буянтогтох орчуулав\