• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-17 17:04:00    
Хөх хотын нийгэм соёлын хөгжил

Нийгмийн салбар


Хятадын Олон Улсын Радио

     1.шинжлэх ухаан боловсрол

     Хөх хот бол Улсын шинжлэх ухаан боловсролыг түргэн хөгжүүлэх туршилтын хот болно. Одоо 104 шинжлэх ухааны байгууллагад 90 мянган эрдэм шинжилгээний ажилтан ажилладаг нь ӨМӨЗО-ны шинжлэх ухааны салбарынхны 30 илүү хувийг эзэлж байна.

     2000 онд хот дүүрэгт 9 их дээд сургуульд, 44 мянган оюутан сурч, 84 дунд сурууль, дунд зэргийн тусгай мэргэжлийн сургууль, арван жилийн мэргэжлийн дунд сургуульд 63 мянган оюутан, 134 энгийн дунд сургуульд 1150 мянган оюутан, 879 бага сургуульд 206 мянган сурагч сурч байгаагаас бүр насанд хүрэгчдийн гадна төрөл боловсролын систем төгөлдөржин олширч байна. Үндэстний цөөнхийн ӨЗР-ны хувьд үндэстний боловсролыг нэн илүү чухалчилах тэргүүн байрт хөгжүүлж байна. Бүх хотод үндэстний 12 дунд сургууль, 11 мянган сурагч, үндэстний 36 бага сургуульд, 13 мянган сурагч суралцаж байна. Хүүхдийн цэцэрлэг, бага сургууль, энгийн дунд сургууль болон мэргэжлийн дунд сургуулиас өгсүүлээд бүх шатанд шинэ боловсролын систем бүрэлдэн тогтож байна. 2000 онд бүх хотод биеийн тамир спортын ордон, зал, талбай 1500 бий бөгөөд үүнд Азид хамгийн томд орох Өвөр Монголын морин тойруулгын талбай болон орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Хөх хотын биеийн тамр спортын ордон хамрагдаж байх юм. Биеийн тамирын хөдөлгөөний цар хэмжээ ч ихээр дээшлэж, зарим тамирчид бүх улсын буюу дэлхийн шилдэг амжилт тогтоосон юм.

     2.соёлын салбар

     Сүүлийн жилүүдэд, Хөх хот нь орчин үеийн хот байгуулалтыг эрчимжүүлж, соёлын барилга байгууламжийг тасралтгүй байгуулж байна. Бүх хотод сяний зэрэглэлийн 10 гаруй номын сан, 2 сая ширхэг ном хадгалагдаж байна. Кино театр, соёлын ордон болон урлагийн ордон 30 гаруй, соёлын цэг 50 гаруй байж, мэргэжлийн урлагийн бүлгэм 15 байна. Түүх соёлыг хамгаалах ажлыг эрчимжүүлснээр 2000 онд Хөх хот нь Мин, Чин гүрний үед барьсан эртний барилга байгууламжийг засварлан сэргээж, түүнийг хамгаалах олон талт арга хэмжээ авч, өнгө үзэмжийг шинэтгэн босгож байна. Хэвлэл мэдээлэл радио телевизийн үйлс ч үтэр түргэн хөгжиж байна. Одоо \Хөх хотын өдрийн сонин\ \Хөх хотын оройн сонин\ Хөх хотын телевизийн хороо, Хөх хотын кабелийн телевизийн хороотой болж, эдгээр байгууллага нэгж нь өргөн олон уншигч, сонсогч, үзэгчидтэй болж байна.