Амьдралын түвшин дээшлэгдэхийн хирээр хятад хүмүүс орон сууцны талаар улам л тав тухтай байхыг хүсэх болж, аав ээжтэйгээ хамт амьдарч байгаа залуусын хувьд өөрийн гэсэн орон байртай болох нь олон залуусын тэмцэн хөөдөлдөх зорилт болжээ.
Энэ жил 25-тай Пин пин их сугуулиа төгсөөд Бээжингийн нэг компанид зар рекламын зураг төслийн ажил хийж байна. Пин пин аав ээжийн хамт Бээжингийн Жи жиншань дүүргийн Юүн лэ оршин суугчдын хороололд 60 гаруй ам метрийн 2 өрөөтэй орон сууцанд амьдарч байна. Энэ орон сууцны байшинг түүний аав ээж нь 9 жилийн өмнө 30 мянган юанаар худалдан авсан юм. Энэ жил Пин пин үерхэсэн хүүхэнтэйгээ гэрлэх санаатай тул өөрийн гэсэн орон байртай болох нь түүний хамгийн тулгам шийдэх ажил болжээ. Тэрээр хэлэхдээ, өрөө бага тул гэрлээд аав ээжтэй хамт амьдрахад төхөмгүй тал олон бий, өөрөө орон байр худалдан авахыг бодож байна гэжээ.
Пин пингийн ээж нь Ү- мин гэдэг. Өнөө тэтгэвэрт гарчээ. Хүү нь өсөн өндийж өнөө бэр буулгах болж орон байр худалдан авах гэж байгаад ээж нь тун баяртай байна. Гэвч 70-аад оны үед тэднийг сая ажилд орох үед нөхцөл боломж ийм сайн биш, нийтийн байрт 5-6 хүн хамт сууж, 80 оны эхээр тэднийг гэрлэх үед 10-аад ам метрийн нэг таслагаа өрөөтэй болох нь их азтай явдал байсан. Өнөө улс орон хөгжиж амьдрал сайжиран иргэдийн орон сууцны нөхцөл байдал ихээр сайжирсан, өнөөгийн залуус ёстой жаргалтай амьдарч байна гэж ээж нь хэлж байна.
90-ээд оны дунд үед Пин пингийн ээж аав нь байгууллагаасаа одоогийн сууж байгаа орон сууцны байшинг хуувааж олсон юм. 1998 онд орон сууцны дүрэмд өөрчлөлт хийж хөнгөлөлттэй дүрмийн дагуу тэд энэ орон сууцны байшингаа 30 мянгахан юанаар худалдан авч өөрийн гэсэн орон байртай болжээ.
Хатагтай Ү- мингийн нэг гэрийн орон сууцны талд гарсан өөрчлөлт нь сүүлийн жилүүдэд Бээжингийн энгийн иргэдийн орон сууцны байрт гарсан өөрчлөлтийг харуулж байгаа юм. 10 жилийн өмнө Бээжингийн оршин суугчдын дундаж орон сууцны талбай 10 ам метр орчим л байлаа, өнөө 20 гаруй метрээс давсан байна.
30 гаруй жилийн турш орон сууцны нөхцөл байдал нь ирэх тутам сайжран өнөө 60 гаруй ам мертийн 2 өрөөтэй байрт амьдарч байгаадаа Пин пингийн ээж Ү- мин сэтгэл ханамжтай байна. Гэтэл Пин пин ээж аав ахмад үеийнх шиг тэгэж хатуужилтай амьдарахгүй гэж бодож байна. Аль болохоор том шиг байр худалдан авч тав тухтай амьдрана. Яриангүй зээлийн дарамт их, гэвч зээлээ буцаах гэж чармайн тэмцэх болно гэж тэр хэлж байна.
Орон сууцны нөхцөл байдал сайжирсан талаар Пин пингийн аав ээжийн амьдарч ирсэн өнгөрөлт, тэдний бодож сэтгэж байгаа болон тэдний үр хүүхдийн бодож сэтгэж байгаа нь цаг эрний өөрчлөлтийг харуулж байгаа юм. Бээжингийн Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор Дай Жяньжүн хэлэхдээ, төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, дахин эдийн засаг нийгмийн өнөөгийн өндөр хөгжилд ард түмний амьдрал маш ихээр сайжирсан байна. Үүнд орон сууцны талын өөрчлөлт нь нэг гол тал болж, Бээжингийн иргэдийн орон сууцны нөхцөл байдал өнөө үндсэндээ чилээлэг түвшинд хүрсэн байна гэжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/
|