НҮБ-ын урилгын дагуу Хятад улсаас 10-р сарын эхээр Суданы Дарфур районд 315 хүний бүрэлдэхүүнтэй энхийг дэмжин сахиулах инженерийн цэрэг томилон очуулах болно. Одоо энэ цэргийн анги нь Хятадын төв нутгийн Хэ-нань мужийн нэг Сянд дасгал бэлтгэл хийж, үүргэт ажилдаа орохоор бэлэтгэж байна.
Энэ бол Суданы Дарфур районд очиж үүрэг гүйцэтгэх гэж байгаа Хятадын энхийг дамжин сахиулах инженерийн цэргийн сургууль хийж байгаа бичилэг болно. 15-ны өдөр дэлхийн олон газрын 35 хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн 60 гаруй сурвалжилагч Хэ-нань мужийн төв Жэнжөү хотоос баруун хойш 130 км зайд байгаа Чин-ян Сянд хүрч, тэнд тасгал бэлтгэл хийж байгаа инженерийн цэрэгтай танилцлаа. Энэхүү цэргийн анги нь Жи-наний цэргийн тойргоос шалгаран гарсан бөгөөд дунджаар 20 гаруй настай залуучууд болно. 6-р сарын дунджаас эхлэн тэд энд 3 сар гаруй тасгал бэлтгэл хийж байна.
Хятадын Батлан хамгаалах яамны Энхийг дэмжин сахиулах үйл хэрэг хариуцсан тамгын газрын даргын орлогч Дай Шао-ань танилцуулж хэлэхдээ, Хятадын томилсон энэхүү цэргийн анги нь НҮБ-ын шаардлага ёсоор 10-р сарын эхээр эхлэн Суданы Дарфур районд байрлах болно. Энэхүү цэргийн анги нь байлдааны анги биш, тэд арын албаны баталгаа хангах үүрэгтэй, Дарфур районд үүрэг гүйцэтгэх НҮБ болон Африкийн холбооны нэгдсэн цэргийн ангид төрөл бүрийн бэлтгэл ажил хийж өгөх болно гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Манай энэ инженерийн цэргийн гол үүрэг нь хуаран байгуулан, зам засах, худаг малтах зэрэг болно гэжээ. Энэ оны 7-р сарын 31-ний өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 1769-р тогтоол баталж, Суданы Дарфур районд 26 мянган хүний бүрэлдэхүүнтэй НҮБ болон Африкийн холбооны нэгдсэн цэргийн анги томилж, Суданы Засгийн газарт туслан Дарфур районы дэг журмыг сэргээж, хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэхээр шийджээ. Суданы Засгийн газар ч энэхүү шийдвэрийг хүлээн авсан байна.
Хятад улс Суданы Дарфур районы асуудлаар чухал бүтээлч үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Энэ удаа ч Хятадын Засгийн газар НҮБ-ын урилгаар Дарфур районд инженерийн цэрэг илгээж байгаа нь Суданы Засгийн газарт туслан Дарфурын асуудлыг зохицуулахын төлөө гаргасан чухал арга хэмжээний нэг болох юм. Эдгээр залуучууд Хятадын нэрийн өмнөөс энэхүү үүргийг гүйцэтгэх болно.
Дарфур районд очихоос өмнө энэхүү цэргийн анги нь хүч чадал, ажил мэрэгжил, сэтгэл зүй зэрэг олон төрлийн тасгал бэлтгэл хийсэн байна.
Энэхүү цэргийн ангийн авч явах тоноглол бүхнийг Хятадын үйлдвэрүүд үйлдвэрлэсэн юм, нарийн шалгалт туршилт хийсний дараа сая ашиглалтад өгч байгаа юм. эдгээр тоноглол нь инженерийн ангийн үүргэт ажлын райондаа үүрэг хариуцлагаа биелүүлэх, өдөр дутмын амьдралын хэрэгцээг хангаж чадах юм байна. 15-ны өдрийн тасгал бэлтгэлийн үеэр офицер дайчид баривчилах, тулалдах, зам гүүр засах, хөдөө гадаа эмчилгээ хийх зэрэг агуулгаар дасгал хийж, үзэж сонирхосон сурвалжилагчидын халуун сайшаалыг олсон байна.
Гадаад оронд үүрэг гүйцэтгэхээр явах гэж байгаа залуучууд сэтгэл догдлон байгаа бөгөөд үүний зэрэгцээ сэтгэл хүнд байлаа. Тэд эх орноо төлөөлөн НҮБ-ын энхийг дэмжин сахиулах үүрэг гүйцэтгэх болсондоо сэтгэл догдлон байлаа. Танил дасал биш Дарфур район нь тэдний үүрэг гүйцэтгэхэд тун олон санаанаас гадуур хүчир бэрэхшээл учруулах учир тэдэнд бас хүндрэлтэй байна. Ямар хүнд бэрхтэй орчин ахуй ч Хятадын цэргийн ангид сүрдүүлэл болохгүй юм. Энхийг дэмжин сахиулах инженерийн цэргийн ахлагч Шан Гуань Линхүн офицер дайчидын өмнөөс сэтгэлээ илэтгэлээ.
Бид НҮБ-ын олгосон үүргийн дагуу энхийг сахиулах ажиллагааны саадгүй явагдахыг батлаж, хамгийн сайн боловсорол, хамгийн сайн хэв суртал болон хамгийн сайн үр дүнгээр энхийг сахиулах үүргээ бүрэн дүүрэн биелүүлж, Хятадын Засгийн газар болон ард олны өмнөөс Суданы Дарфур районы энх тайван, тогтвортой байдал, дэлхийн энх тайванг хамгаалахын төлөө нэн их хувь нэрэм үзүүлэх болно гэж илэрхийлжээ. \Гэрэлт орчуулж, Буян хянав\
|