Хойшид манай оронд соёлын тоног төхөөрөмжийн байгуулалтад дүрэмжилт, стандарчлалтыг чанга мөрдөх төдийгүй номын сан, урлагын ордон, музей, соёлын ордон,театр зэрэг олон нийтийн соёлын тоног төхөөрөмжийн үйлчилгээнд ч " баримтлах үндэслэл"-тэй болгох юм гэж Хятадын Соёлын яамны саяхан нийтэлсэн "Соёлын стандарчлалын дунд урт хугацааны төлөвлөгөө\2007-2020\"-д тогтоосон байна.
Соёлын салбарын ажлыг стантарчлах бол соёл урлаг хийгээд орчин үеийн шинжлэх ухаан техникийг нягт уялдуулахад тус дөхөм үзүүлэн, соёлын ажлын талаар шинийг санаачлан бүтээх чухал техникийн баталгааг ахиулж, соёлын үйлсийг баялагжуулах болон соёлын аж үйлдвэрийг хөгжүүлэх чухал үндсэн чанартай ажил болох юм. "10-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд соёлын стандарчлдаөлтын ажил маш их ахицтай болсон байна.
Гэвч соёлын байгуулалт түргэн хөгжихийн хирээр, соёлын стандартын тоо хэмжээ цөөн, түвшин нь дор, хэрэглээний чанар нь нэлээд дутмаг, нэгдэлтэй төлөвлөгөө дутмаг зэрэг асуудал өдрөөс өдөрт товойж, соёлын стандарчлалтын байгуулалтыг түргэтгэх нь маш тулгам үүрэг болсон байна.
" Төлөвлөгөөнд" соёлын стандарчлалтын ажилд засгийн газар гол удирдах, гол зүйлийг баталгаажуулах, удирдамжын шаардлага, хамтаар оролцох, боловсруулан тогтоох болон хэрэгжүүлэхийг хамтаар хүндэтгэн үзэх,бие дааж шинийг санаачлан бүтээх, даяарчлах зэрэг үндсэн зарчмийг баримтлаж, 2020 оноос өмнө соёлыг стандарчлах нэлээд боловсронгуй систем тогтоож, соёлын стандарчлалын талаарх онолын судалгааны нэг бүлэг чухал үр бүтээл олж, гол болох стандартыг боловсруулан тогтоох ажлыг биелүүлж, соёлын стандарчлалын байгуулалтыг дүрэмжсэн мөртөө диг журамтай, эрүүл хөгжлийн замд оруулах хэрэгтэй гэж тогтоосон байна.
"Төлөвлөгөөн"-д тэмдэглэхдээ, соёлын стандарчлалын талын зохин байгуулалт, чадвартан жич мэдээ мэдээлэлийн тавцан зэрэг дэд бүтэцийн байгуулалтыг эрчимжүүлж, соёлын стандарчлалтын системийн судалгааг тал бүрээр түлхэн ахиулж, соёлын салбарын аюулгүй байх, байгаль орчин, чанар, технологи, чадавхи, техник, хянан шалгах, эрх, зэрэг дэсийг үнлэн шалгах, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах зэрэгт холбогдсон стандартын тогтолцоог бүрэлдүүлэх хэрэгтэй. Номын сан, соёлын ордон, уран зургийн ордон, тоглолтын газар, нийгмийн урлагийн боловсрол, хорооллын соёлын тоног төхөөрөмж, сүлжээний соёл, хүүхэлдэйн болон шог зургийн тоглоом, хөгжмийн зэмсэг, гар урлаг зэрэг соёлын ажил төрлийн нэлээд боловсронгуй төрөлжсөн стандартыг боловсруулан тогтоох хэрэгтэй гэжээ. /Пэрлаймаа редакторлон орчуулав/
|