• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-18 15:29:10    
Ляонин мужийн Паньжинг нефтийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх бааз болгон байгуулж байна

Хятадын Олон Улсын Радио

     Паньжин нь Ляо нин мужийн баруун өмнөд хэсэгт, тэнгисийн эргийн хот юм. Хятадын баруун хойт нутгийн аж үйлдвэрийн хуучин баазыг сэргээн хөгжүүлэх болон Ляо нин мужийн эрэг дагуу эдийн засгийн бүс нээн хөгжүүлэх халуун өрнөлтийн дагуу, Паньжингийн эдийн засгийн нээн хөгжүүлэх бүс нь байгалийн баялаг нөөц, төхөм төд зам хаирлцаа, аятай сайхан байгаль орчиндоо түшиглэн, нефтийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, Хятадын нефтийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн бааз болгон байгуулж байна.

     Паньжин хотын нутаг дэвсгэрт Хятадын нефтийн 3-р том орд-Ляохэ нефтийн орд байгаа. сүүлийн жилүүдэд нефтийн олборолт багасаж, Паньжин хотын эдийн засгийг нөлөөлж байна.

     Нефтийн олборолт багасаж, Паньжингийн эдийн засгийн хөгжлийг боогдуулж байна. Энэх нөөц баялагийн хэлбэрийн хотыг тогтвортой хөгжүүлэх явдал тулгам шаардагдаж байна. Иймээс 2006-2010 оны хугацаанд Паньжин хотынхон нь ерөнхий хөгжлийн 3 том зорилт тогтоосон. Нэгдүгээрт нь тогтвортой аж үйлдвэрийг хүчтэй хөгжүүлж, Паньжин хотыг тогтвортой хөгжүүлэх болно.

     Хөгжлийн энэх стратегийг биелүүлэхийн тулд, 2005 онд Паньжин хотынхон нь эдийн засгийн нээн хөгжүүлэх район байгуулж, хөнгөлөлттэй нөхцөл болзлоор, нефтийн тоног төхөөрөмж үйлдлвэрлэдэг шинэ дээд техникийн аж үйлдвэрийг татан оруулсан байна.

     Ляохэгийн баоши нефтийн тоног төхөөрөмжийн хязгаарлагдмал компани бол нефтийн өрөмдөх машинг гол судалж, үйлдвэрлэдэг. Нийт 2 тэрбум юаний хөрөнгө оруулсан байна. Тус компанийн ерөнхий захирал Хү Дэшян: Паньжингийн газар зүйн байрлал нь нефтийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд нэлээд тохиромжтой гэж үзэж байна.

     Хятадын нефтийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг аж үйлдвэр нь баруун бүс нутагт байдаг. Тэнд далайд гарцгүй. Бүтээгдэхүүнээ импортлоход тэнгисийн эрэгт авчирч хөлөг онгоцонд ачдаг байна. Манай энд Далянь боомтоос ойрхон, боомт ч байгуулж байна. Районы талаар маш давуу талтай гэж Ляохэ баоши нефтийн тоног төхөөрөмжийн хязгаарлагдмал компанийн захирал Хү Дэшян хэлж байна.

     Өнөө Паньжингийн эдийн засгийн нээн хөгжүүлэх районы нефтийн шинэ дээд техникийн хүрээлэнд Хятадын ба гадаадын 60-аад аж ахуйн нэгж ажиллаж байгаагаас 28 нь нефтийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх, нефтийн техникийн үйлчилгээний ажил эрхэлж байна. Эдгээр аж ахуйн нэгж өрөм, нефтийн хоолой зэрэг 30-аад төрлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэж байна.