• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-18 16:26:24    
Эмэгтэйн тэр инээмсэглэл

Хятадын Олон Улсын Радио

      Би бас л автобус хүлээн зогсож байлаа. Автобусны буудлын саравч 7,8 орчим тохой өндөр хэрмэн хашааны дэргэд байдаг юм. Хашааны оройгоор хамгаалалтын цахилгаан төмөр утас гүйлгэжээ. Дотор нь хоёр давхар тансаг байшин байна, баян айлын эдлэн юм даа. Ямар боловч ядруухан хүн энд суухгүй нь ойлгомжтой. Хашааны зүүн талд машин орж гарахад зориулсан томоо ширмэн төмөр хаалгатай. Мөнгөлөг өнгөөр будсан тэр хаалга наранд гялтганан гэрэлтэнэ. Хаалга нь ихэнхдээ л хаалттай харагдана, ... Ажлынхаа цагаас шалтгаалан би энэ буудал дээр өглөө, өдөр, заримдаа оройгоор унаа хүлээн зогсдог юм. Тэгж зогсонгоо хашааны гаднах замын ногоон зүлгэн дээр жилийн турш цэцэглэж байдаг шар цэцгэн дээгүүр нь гишгэлэн явах дуртайсан. Заримдаа би толгойгоо өргөн салхинд навчсаа сэрчигнүүлэн найгах моддыг ширтэн зогсдог юм. Нарийхан, гоолиг модод тэр хавьд дуулан нисэлддэг шувуудын амралтын зогсоол мэт санагддаг билээ.

     Нэг өдөр би сониуч зандаа хөтлөгдөн сэм харуулын хажуугаар гарч хашаагаар өнгийж үзэхэд гадаадын том брэндүүдийн гурван ч машин тансаг байшингийн үүдэнд сойлттой харагдсан. Их л алдартай загварын машинууд гэдэг нь ойлгомжтой. Намайг гайхан алмайрч зогстол нэг хүн араас орж ирлээ. Би тэр эмэгтэйн өөдөөс яг л тэнэг юм шиг гөлрөн зогссон байх. Хэтэрхий гэмээр сүр жавхлантайн дээр буянтай өгөөмөр төрхтэй тэр эмэгтэйн маш сайхан засч янзалсан үс мөрийг нь даган урсч харагдана. Ямар ч өө сэвгүй төгс хувцасласан тэр эмэгтэйг хараад л баян тансаг, эрхэмсэг хатагтай гэдгийг нь таньж ядах юмгүй. Бүсгүй над руу хоромхон хяламхийн харсанаа хагас инээмсэглэв. Бүсгүйн сүрчигний тансаг үнэрт мансуурах шахсан би түүнийг арчаагүй ангайн ширтсээр хашаанаас ичингүйрэн холдсон юм. Хаалга ч онгойж бүсгүй гэртээ орлоо.

     Тэр явдлаас хойш би нөгөө байшинд онцгойлон санаа тавих болсон юм. Ямар ч гэсэн энэ хашааны гадуур өнгөрөх бүртээ өнгийж байгаад хашаан доторхийг сайтар харж авна. Нөгөө байшингийн дээд давхрын моддын сүүдэрт халхлагдсан цонх байнга л цагаан хөшиг татаатай харагддаг байлаа. Харин орой үдшийн бүрийгээр цонхны цаана хүмүүсийн сүүдэгнэх нь арай илүү тод харагддаг юм. ... Заримдаа би хашаагаар шагайж байж унаанаасаа хоцордог болов. Тэгээд ажлаасаа хоцорч компанийхаа шалгагч нараас зэмлэл хүртэж байсан удаатай. Бас гэртээ дэмий цаг нөхцөөх үедээ хайр сэтгэлийн сайхан түүх мөрөөдөж, нөгөө том байшиндаа орж үзэж байгаагаар төсөөлөн боддог байлаа.

     Нэг удаа би хашааны хажуугаар өнгөрөнгөө өлмий дээрээ гишгэлэн явж сэмхэн шагайж харлаа. Энэ удаад юмс надад арай л илүү тодорхой харагдав. Нэгдүгээр давхар нь гэж нил шилэн хаалга, ханатай тансаг таилгатай өрөөнүүд байна. Байрны гадуурх цэцэрлэгт хүрээлэнг манай компаний борлуулдаг тансаг тавилга хэрэгсэлтэй ижилхэн тавилгаар тоноглож засчээ. Мний сэтгэлд шинэ мөрөөдөл урган орж иржээ.

     Би хаана байгаагаа ч умартан хаалганд дүүжлэгдэн хашаан доторхийг ангайн харж зогслоо. Гарах хаалганаас үүд хүртэл замыг сүрлэг сайхан гэрлүүдээр чимэглэжээ. Энэ бүх үзэсгэлэнг алмайран харж зогстол нохой хуцах чимээ гарч дуу нь ойртсоор яг ард минь тулах шиг болов. Эргэж харвал нэгэн цагдаагийн офицер зогсч байна. Дүрэмт хувцсан дээр нь цагдаагийн дугаар гялтганан харагдах аж.

     "Бичиг баримтаа үзүүл!" гэж тэр хэллээ. Би цүнхээ уудлан бичиг баримтаа гаргаж үзүүлэв. Цагдаа бичиг баримтыг минь эргүүлэн тойруулан харж, нааш цааш холхингоо холбоогоороо ямар нэг зүйл ярьж тодруулаад миний үнэмлэхийг буцаан өгөв. Удалгүй автобус ирлээ. Намайг явах гэтэл нөгөө цагдаа албархаг, хүйтэн хоолойгоор " Та цагдаагийн хэсэг дээр очно уу" гэв. "Яах гэж? Би ямар нэг хэрэг хийгээгүй дээр нь ямар ч хууль зөрчөөгүй шүү дээ" хэмээн би дургүйцэж байгаагаа илэрхийлэн дуугаа өндөрсгөж хариулав.

     "Та сэжигтэй байдлаар биеэ авч явсан нь цагдаад очиж шалгуулах хангалттай шалтгаан болно" гээд "бидний ажлыг хүндэтгэн үзнэ гэдэгт найдна" хэмээн хүйтнээр нэмж хэлэв.

      Би хариулт хэлэлгүй, хөдөлгөөнгүй зогсч байв. Цагдаа "Энэ айл таны талаар гомдол мэдүүлсэн" гэв.

     "Тэгэх учиргүй" гэж би аяархан үглээд ажлын үнэмлэхээ гарган цагдаад үзүүлж компани руугаа эндээс автобусанд сууж ажилдаа явдагаа тайлбарлалаа. Дөнгөж тайлбарлаж дуустал том хаалга онгойж хамгаалалтын хаалганы дэргэд нөгөө инээмсэглэдэг бүсгүй маань зогсч байлаа. "Тиймээ, би энэ хүний талаар гомдол гаргасан юм" гэж тэрээр надруу чичлэн заагаад "энэ хүнийг би гэрийнхээ ойролцоо хэд хэдэн удаа харсан, лав сайны ёр биш" гэж цагдаад хандан хэллээ. Би үнэхээр балмагдаж билээ. Инээмсэглэлд ямагт талархаж явдаг би вээр түүнийг намайг ямар нэг муу зорилгогүй, санаандгүй энүүгээр явдаг байх хэмээн цагдаагаас өмгөөлнө гэж санаж байсан юм. Маш их сэтгэлээр унаж гутарсан би үнэнийг ухаарах гэж.

     "За за ойлгомжтой, алив явцгаая" гэж цагдаа хэлэв.

      Би түүнийг гунигтайгаар даган гудамжны үзүүрийн цагдаагийн хэсгийг чиглэн алхлаа.