Өнгөрөгч сараас бүх Хятадын хэмжээнд бүтээгдэхүүний яс чанар болон аюулгүй байдлыг батлах 4 сарын хугацаатай цэгцлэлтийн арга хэмжээ эхэлсэн. Өнөө төрөл бүрийн цэгцлэлтийн ажиллагаа эмх цэгцтэй түргэн явагдаж байна. Үүнд гүйлгээний салбарын цэгцлэлтийн ажил хариуцсан албаны хүн 18-ны өдөр үг хэлж, сар хүрэхгүй хугацаанд бүтээгдэхүүний гүйлгээний салбарын төрөлжсөн цэгцлэлтийн ажиллагаа анх алхамын үр дүнд хүрлээ гэж илэрхийлсэн байна.
Энэ удаагийн Хятадын бүтээгдэхүүний яс чанар болон хүнсний зүйлийн аюулгүй байдлыг батлах тусгай цэгцлэлт нь тариалангийн бүтээгдэхүүн, хүнсний зүйлийг боловсруулах, гүйлгээний салбарын хүнсний зүйл, хоолны газар, рестроны хоол ундаа, эм бэлдмэл, гахайн мах, импорт экспортын бараа болон хүний биеийн эрүүл мэндэд аюулгүй байх бүтээгдэхүүн зэрэг 8 талыг гол цэгцлэх юм байна. Үйл ажиллагаа эхэлснээс хойш, шат бүрийн үйлдвэр худалдааны салбарууд зах зээлийн эрхлэлт хийж байгаа гол гол цогцод хуулийн дагуу чанга шалгалт хийж, бүтээгдэхүүний яс чанар болон итгэл хүндээ батлаж, амлалтын дүрэм тогтоохыг аж ахуйн нэгж, бизнесмэнүүдэд шаардсан байна. Үүнээс гадна бас эм бэлдмэл, эм эмнэлгийн талын зар сурталчилгааг цэгцлэх зэрэг ажиллагаа өрнүүлж байна.
Үйлдвэр худалдааны ерөнхий газрын дарга ноён Жөү Бөхуа танилцуулж хэлэхдээ:
" энэ оны сүүлч болтол бүх Хятадын сяний хотоос дээших хотын хүнсний дэлгүүр, сүпер маркет бүхнээрээ бараа оруулсан газрынхаа гэрч бичгийг авах дүрэм тогтоож, гацаа суурин, гудамжны болон хорооллын хүнсний болон ойр зуурын барааны дэлгүүр бүхэн оруулсан бараагаа данслах дүрэм хэрэгжүүлэхийг шаардах болно. Бид бас гацаа суурины засгийн газрын байгаа газар жич сяний хотоос дээших хотын хүнсний барааны болон ойр зуурын барааны жижиг дэлгүүр, жижиг наймааны бичиг баримтгүйгээр эрхлэлт хийж байгаа асуудлыг тууштай зохицуулна гэжээ.
Хөдөө тосгоны хүнсний зах зээл бол бүхий л хүнсний зах зээлийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох бөгөөд бас ч энэ удаагийн үйлдвэр худалдааны салбарын тусгай цэгцлэлтэд тогтоосон гол тал болох юм. Үйлдвэр худалдааны хууль хэрэгжүүлэгч ажилтан нар хөдөө тосгоны хүнсний барааны худалдаа эрхлэгчдийн талаар чанга хяналт тавьж, хүнсний барааны эрхлэлтийн ажилд нь хийх хяналт удирдлагаа чанга эрчимжүүлэх болно. Үүнээс гадна хөдөө тосгон, хот болон хотын хол дүүргийн үйлчилгээний газарт хүнсний барааны эрхлэлт хийж байгаа хүмүүст бараагаа хаанаас оруулсан талаар данс хийж, яс чанарын талаар амлалт хийх зэрэг холбогдох дүрэм тогтоол тогтоохыг шаардан, түүнд нь хяналт тавихаар дамжин, хөдөө тосгоны хүнсний бүтээгдэхүүний яс чанарын аюулгүй байдлыг батлах юм байна.
Хятадын зүүн хойд нутгийн Гирин мужийн Дэхүй хотын дүүрэгт ойр зуурын барааны жижиг дэлгүүр ажиллуулж байгаа ноён Дөү Чинбинь танилцуулж хэлэхдээ:
" Би хаанаас ямар бараа оруулж ирсэнээ тэмдэглэж тавьсан, чанар нь муу болоод барааны лангуунаас буулгах юм уу цаг хугацаа нь өнгөрсөн бараа байх тохиолдолд, бид уг барааг буцааж болох юм гэжээ.
Дараачийн алхамд бараа бүтээгдэхүүн болон хүнсний зүйлийн гүйлгээний явцад цэгцлэлт хийхдээ, гол бүсүүдэд оршиж байгаа товойсон асуудлыг үнэнхүү зохицуулна гэж Үйлдвэр худалдааны ерөнхий газрын дарга Жөү Бөхуа илэрхийлсэн байна. /Пэрлаймаа орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|