9-р сараас Хятадын их дээд сургуулиуд хичээл эхэлснээр энэ онд Хятадын 5 сая 600 мянга гаруй сурагчид их дээд сургуулийн оюутан боллоо. Тэдний дотор сая гаруй нь ядуу амьдралтай гэр бүлийн хүүхдүүд байлаа. Хичээлийн шинэ жил эхэлснээр Хятад улс ядуу амьдралтай оюутад туслах хөрөнгө мөнгөө ихээр нэмэгдүүлэх юм байна. Гэр бүлийн амьдрал хүчиртэй оюутан болон тэдний гэр бүлийнхэн мөнгө төгрөг цуглуулж, хүүхдүүдээ сургуульд суралцуулна гэж зовохоо болилоо.
Сурвалжлагч Хятадын баруун нутгийн Сьчуань мужийн Лян сяний Жөү шань тосгонд 17 настай Шү Цэньши болон түүний гэр бүлийнхэнтэй уулзсан байна. Тухайн үед тэд нурсан гэрийнхээ өмнө юум хумаа диглэж байлаа. Энд маш их үер болж, Шү Цэньшигийн гэр байшин, үр тариа цөмөөрөө алга болжоо, барагтайхан амьдралтай байсны дээр үерт авдснаар Шү Цэньшигийн сургуулийн төлбөр нь бүх гэр бүлийн хамгийн хэцүү асуудал болсон байна.
Хятад улст сурагч оюутад сургалтын төлбөрөө өөрөө даадаг, сургалтын төлбөр, хонох байр, амьдралын төлбөрийг нэмээд нэг оюутан жилдээ бараг 10 мянга гаруй юань хэрэгснэ. Энэх мөнгө нь эдийн засгийн амьдрал нэлээд хүчиртэй гэр бүл, ялангуяа хөдөө орон нутгийн гэр бүлд авч хэлбэл том ачаалал болох юм.
Гэвч Шү Цэньшигийн нэг гэр бүлийн бэрх асуудал зохицуулагдлаа. Орон нутгийн иргэдийн засаг захирга болон боловсролын салбарын ажилтад түүнд 6000 гаруй юаний сургалтын төлбөр хүргэж өгснөөр барахгүй бас улс орны оюутан сурагчдыг туслах шинэ бодлогыг нарийн тайлбарлаж өгсөн байна. Сьчуань мужийн Лян сяний боловсролын газрын дарга Шун Жанхун хэлэхдээ,
Сургуульд орсны дараа улсаас сурагчдыг туслах олон шинэ бодлогууд хэрэгжүүлж байна, нэг талаар улсаас шагналын мөнгө олгох, нөгөө талаар тэтгэмжийн мөнгө олгож байна, энэ нь голцуу ядуу хүчиртэй гэр бүлийн хүүхдүүдэд туслаж байгаа болно гэжээ.
Ядуу амьдралтай оюутдын сургуулийг нь амжилттай дүүргэхийн төлөө Хятадын засгийн газар олон зам сувгаар хөрөнгө мөнгөөр туслах системийг байгуулсаар байна.
Хятадад бараг 17 сая гаруй оюутан байна, тэдний дотор ядуу амьдралтай хэсэг оюутад улсын тэтгэмжийг хүртэж чадахгүй болохоор сургуулиа дүүргэж чадахгүй байна. Эдгээр асуудлыг зохицуулахын төлөө, энэ оны намрын улиралын хичээлийн шинэ жилээс эхлэн Хятад улс ядуу амьдралтай оюутад туслах эрч хүчээ цаашид нэмэгдүүлсэн байна. Энэ бол Хятадын ядуу хүчиртэй оюутдыг хөрөнгө мөнгөөр тусалсан хамгийн их нэг удаа юм гэж Хятадын санхүү эдийн засгийн яамны заан сургалтын газрын дарга Жао-лү хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, намрын улиралын хичээлийн хугацаанд төв засгийн газар болон орон нутгийн засгийн газар оюутдыг туслах шинэ бодлого хэрэгжүүлж, 15 тэрбум 400 сая гаруй юань санхүүжуулахаар байна, үүнээс өмнө төв санхүүгийн сургалтад туслах мөнгө нэг жилд зөвхөн 1 тэрбум 800 сая гаруй юань л байсан. Бид хөрөнгө оруулалтын эрч хүчээ ихээр нэмэгдүүлж, сургалтанд туслах цар хэмжээгээ өргөтгөсөн байна гэжээ.
Иймэрхүү шинэ бодлого нь Шү Цэньши мэтийн ядуу амьдралтай оюутанд авч хэлбэл гэрэл гэгээг авчирсан байна.
Шү Цэньши хэлэхдээ, сургуулийн төлбөрийн асуудалд сэтгэл зовох хэрэггүй боллоо, иймээс сургуулиадаа учсны дараа сайн суръя гэж бодож байна гэжээ.
|