Хятад Энэтхэгийн хилийн шугамын асуудлын тухай тусхай төлөөлөгч нар 24-нээс 26-ны өдрүүдэд Бээжинд 11-р уулзалт хийх болно гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жя Юй 18-ны өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ, Энэтхэгийн талтай хамтаар хүчин чармайлт гаргаж, хоёр орны тогтоосон улс төрийн жолоодох зарчмын дагуу, найрсаг зөвшилцлөөр, шудрага зүй ёсны, хоёр талаараа хүлээн авч чадах аргийг хайхад Хятадын тал бэлэн байна гэжээ. \Урьхан орчуулж, Э.Цогзолмаа хянав.
|