Америкийн холбооны бэлтглийн фондын хүүг 0.5%-аар бууруулж, 4.75% болголоо гэж АНУ-ын Холбооны бэлтглийн комисс 18-ны өдөр мэдэгдсэн байна. Америкийн Холбооны бэлтглийн комисс мөн бэлэн мөнгө нийлүүлэх хүүгийн түвшинг 0.5%-аар бууруулж, 5,25% боллгосныг үүний зэрэгцээ мэдэгдсэн байна. АНУ-ын Холбооны бэлтглийн комисс дөхөмхөн мэдэгдэл хийж, өөрийн шийдвэрээ тайлварлаж хэлэхдээ, энэ нь зарим ашиггүй нөхцөл боломж эдийн засгийн бүхийл хөгжлийг нөлөөлөхөөс зайласхийх зорилготой юм гэжээ.
Энэ бол АНУ-ын Холбооны бэлтглийн комисс 2003 онын 6-р сараас хойш холбооны фондын хүүг анх удаагаа бууруулж байгаа болно. Үүнээс өмнө АНУ-ын Холбооны бэлтглийн комисс 17 удаа уг фондын хүүг өсгөж, хүүгийн төвшинг 2004 оны 6-р сарын 1%-аас доош байсныг 2006 оны 6-р сар болоход 5.25% болгосон байна. АНУ-ын Холбооны бэлтглийн комисс энэ удаа хүүг бууруулсан тухайгаа танилцуулж хэлэхдээ, энэ оны эхний хагаст Америкийн эдийн засаг бага нэмэгдэж байгаа боловч итгэмжийн зээл багасснаас орон сууцны зах зээлийн мудааж байгаа байдлыг хурцдуулж, эдийн засгийн өсөлтийг саатуулж мэдэх юм. Уг комисс хүүг бууруулах арга авч байгаа нь эдийн засгийн нэмэгдэлийг хамгаалж, банк санхүүгийн зах зээлийн хэлбэлзэлээс болж, бүхйил эдийн засагт муугаар нөлөөлөхгйү байхыг батлахын төлөө юм гэжээ.
Сүүлийн үе АМУ-ын орон сууцаа барьцаалж зээл авах зах зээл хямарч эхэлснээр АНУ-ын Холбооны бэлтглийн комисс хүүг бууруулсны шууд шалтгаан гэж нийдэм үзэж байна. Орон сууцаа барьцаалж зээл авах зах зээл бол итгэмжийн хэмжээгээр сайн биш, орлого өндөр биш хүнд зээл олгох зах зээлийг хэлэж байна. энэ зах зээл нь АНУ-ын орон сууцны зах зээл ихээр хөгжсөн үед хөгжилтэй байж, орон сууцны зах зээл муудаж эхлэн, орон сууцны үнэ буурч, зээлийн хүү нь өссөнөөр зээл авагч олон хүн цагтаа зээлээ төлөж чадахгүй болжээ. Ингэснээр зээл олгогч байгууллагууд санхүүгийн хямралд учрах буюу данпуурсан байна. энэ хямрал нь АНУ тэрчилэн бусад орны банк санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг нөлөөлсөн байна.
АНУ-ын аж үйлдвэрийн эдийн засгийн нийгэмлэг саяхан 256 эдийн засагчын дунд санал асуулга хийсэнд орон сууцаа барьцаалж зээл авах асуудал нь тэдний хамгийн их сэтгэл зовож байгаа заналхийлал гэж 32%-ийн эдийн засагч үзсэн байна. Орон сууцаа барьцаалж зээл авах хямрал үргэлжилвэл АНУ-ын эдийн засгийн нэмэгдэлийн хоёр том тулгуурь болох хөрөнгө оруулалт болон хэрэглээг хохироож, Америкийн эдийн засагт буурах хандлага гарч мэднэ гэж тэд нар үзсэн байна.
Өнгөрөгч сарын эхээр орон сууцаа барьцаалж зээл авах хямрал тал бүрээр гарсны дараа АНУ-ын холбооны бэлтглийн комисс зах зээлийг аврах арга авч, банк санхүүгийн салбарт 140 тэрбум ам долларын хөрөнгө нэмэгдүүлж, зах зээлийн эргэлтийг эрчимжүүлж, итгэмжийн зээлийн хямрал цаашид гаарахас сэргийлсэн байна. үүнээс гадна АНУ-ын холбооны бэлтглийн комисс бас 8-р сарын 17-ны өдөр бэлэн мөнгө нийлүүлэх хүүгийн түвшинг 0.5%-аар бууруулахаар шийдчээ. Гэвч эдгээр арга хэмжээ нь орон сууцаар барьцаа болгож зээл авах хямралыг намжааж чадахгүй юм. холбооны фондын хүүг бууруулахыг багтаасан хүчитэй арга хэмжээ авч банк санхүүгийн зах зээлийн хэлбэлзэлийг тогтоон барихыг зах зээл Холбооны бэлтглийн комисст хүсэж байна.
8-р сарт АНУ-ын хөдөө аж ахуйн салбарын бус ажлаар хангагдсан хэмжээ 4000-аар буурч, 4 жилйин турш анх удаагаа буурсан байгааг энэ сарын эхээр нийтэлсэн АНУ-ын ажлаар хангах тайланд харуулсан байна. боловсруулах аж үйлдвэр болон барилгын салбар ажилах хүчээ ихээр хасагдуулж, үйлчилгээний салбарын ажилаар хангах хэмжээ сүүлийн хоёр жилийн турших хамгийн доор хэмжээнд байсныг уг тайланд мөн харуулжээ. Эдийн засгийн хэтийн төлөвд өөдрөг сэтгэлтэй байсан АНУ-ын холбооны бэлэтглийн комисс ч ирээдүйн эдийн засгийн хандлагад болгомжтой байр суурь авсан байна. АНУ-ын холбооны бэлэтгэлийн комиссын 18-ны өдөр нийтэлсэн мэдэгдэлд тэмдэглэхдээ, банк санхүүгийн зах зээлийн хөгжил нь АНУ-ын эдийн засгийн хэтийн төлвийг нэн тодгүй болголоо гэжээ. Америкийн эдийн засгийн хэтийн төлвийг нөлөөлж байгаа төрөл бүрийн нөхцөлд үнэлгээ хйиж, шаардлагатай үед арга хэмжээ авч үнэ ханшыг тогтвортой болгож, эдийн засгийн тогтвортой хөгжлийг биелүүлэх болно гэж АНУ-ын холбооны бэлтгэлийн комисс илэрхийлсэн байна.
АНУ-ын холбооны бэлтгэлийн комисс хүүг бууруулахаа мэдэгдээд 10 минут болсны дараа Нью-Йоркын хөрөнгийн биржийн Dow Jones-ын аж үйлдвэрийн 30 төрлийн хувьцааны дундаж үнийн үзүүлэлт өнгөрч зах зээлийн өдрийнхөөс 200 цэгээр өссөн байна. одоо Америкийн хувьцааны зах зээл түр цаг сайжирсан байна. гэвч одоогийн зах зээлийн муу нөлөөнд эдийн засгаа нөлөөлүүлхгүй гэвэл хүүг нэг л удаа бууруулаад болох эсэх талаар цаашид ажиглалт хийх хэрэгтэй байна. \Гэрэлт орчуулж, Цэцэн хянав\
|