• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-19 17:12:34    
Гуан жөүгийн шувууны ханиадыг тогтоон барив [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Хөдөө аж ахуйн яамны өндөр тушаалын албаны хүн 18-ны өдөр Бээжинд болсон холбогдох хурал дээр хэлэхдээ, сүүлийн үе Хятадын өмнөд нутгийн Гуан дүн мужийн Гуан жөү хотод гарсан гоц халдвартай шувууны ханиадыг тогтоон барилаа гэжээ. Энэ хижгийг үр ашигтай тогтоон барихын төлөө Хятадын Хөдөө аж ахуйн яам ажлын хэсэг илгээж, Хятадын олон газарт очуулан арга хэмжээ авч байгаа юм байна.

     9-р сарын 5-ны өдөр Гуан дүн мужийн Гуан жөү хотын Паньюй дүүргийн шувууны аж ахуйн нэг нэгжийн нугас үхсэн тохиолдол гарсан ба энэ нь H5N1 гэдэг шувууны гоц халдвартай ханиаднаас босон нь нотлогдсон байна. Энэ байдлыг сонсоод Хятадын Хөдөө аж ахуйн яам маш түргэн хөдлөлцөж, нэн даруй яаралтай арга хэмжээ авсан байна гэж Хөдөө аж ахуйн яамны Малын ерөнхий эмч Жя Юү лин хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ,

     Нэгд шувууны ханиад гарсан нутагт ажлын хэсэг түргэн илгээж, хижиг дэлгэрэхээс сэргийлэв. Хоёрт хижгийг түргэн оншлов. Гуравд, онц байдлын төсөл хэрэгжүүлж, орон нутгийн засгийн газрууд хижгээс сэргийлэх яаралтай арга хэмжээ авсан юм гэжээ.

     Гуан дүн мужийн Эрүүл мэндийн хэрэг эрхэлсэн газар яаралтай зар нийтэлж, хижгээс сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, хяналт цээрийг чангатган, хижиг томуу, ялангуяа шалтгаан нь тодорхойгүй уушганы үрэвслийг хяналтад авахыг орон нутгуудад шаардсан байна. Гуан жөү хот мөн шувууны ханиаднаас сэргийлэх яаралтай төсөл хэрэгжүүлж, хижиг гарсан нутагт үхсэн нугасыг үзсэн харсан юм уу, гар хуруу хүрсэн хүмүүсээс цусны шинжилгээ авах, тусгаарлан ажиглалт хийх зэрэг арга хэмжээ авч, шувууны ханиадны хүнд халдварлахаас сэргийлсэн байна.

      Хятадын Хөдөө аж ахуйн яамны Малын ерөнхий эмч Жя Юү лин хэлэхдээ, 18-ны өдрийн байдлаар, Гуан жөү хотын холбогдох салбар хижиг илэрсэн нутгийн эргэн тойрны 3 км газрын 130 мянган тэжээвэр шувууг нядалсан бөгөөд 320 мянга гаруй тэжээвэр шувууг вакцинжуулсан байна. Гуан жөүгийн шувууны ханиадыг үр ашигтай тогтоон бариснаар тухайн орон нутагт тэжээвэр шувуу үхсэн тохиолдол дахиж гарсангүй бөгөөд, хүнд халдварласан тохиолдол ч байхгүй юм байна.

      Хятадын Хөдөө аж ахуйн сайдын орлогч Инь Чэн же хэлэхдээ, сүүлийн үе дэлхийд шувууны ханиад дэлгэрэх төлөв хандлага гарч байгаа бөгөөд хөрш орнуудаар ч хижиг томуу илэрсэн тохиолдлууд гарч, Хятадын энэ талын ажилд их дарамт болж байна. Сүүлийн үеийн хяналт шинжилгээнээс үзвэл, онцгой зарим нутагт мөн хижиг илэрч, хэсэг нутгийнхан сэргийлэх арга хэмжээг сайтар хэрэгжүүлээгүй байгаа үзэгдэл оршиж байна гэжээ.
Өнөө гоц халдвартай шувууны ханиад зэрэг амьтаны хижиг томуу дэлгэрэх аюултай цаг улирал болоод байгаа учраас төрөл бүрийн арга хэмжээг сайтар хэрэгжүүлэх нь маш чухал юм гэж тэрээр хэлсэн байна.

      Гуан дүн мужийн шувууны ханиадны талаар Хятадын Худалдаа үйлдвэрийн засаг захиргааны удирдлагын ерөнхий газрын дарга Жөү Бөхуа хэлэхдээ, хижиг илэрсэн нутгийн тэжээвэр шувууны аралжааг зогсоож, зах зээлд зарах тэжээвэр шувуу зэрэг хүнсний бүтээгдэхүүний чанар чансааг батлах болно гэжээ.

     Тэрээр хэлэхдээ,

      Шувууны ханиад илэрсэн газар бүхэнд тэжээвэр шувууны аралжааг зогсоох бөгөөд тэр нутгийн тэжээвэр шувууг нядлан устгах ажилд эрүүл мэндийн хяналт удирдлагын ажилтан, худалдаа үйлдвэрийн засаг захиргааны салбарын ажилтан оролцож зохицуулах болно гэжээ. \Цэцэн орчуулж, Э.Цогзолмаа хянав\