Ганц-Мод боомт нь Өвөр Монголын Өөртөө Засах Районы Баян-нуур хотын Урьдын дунд хошууны нутагт, Хятад, Монгол хоёр орны хил залгаа бүсэд байрладаг. Уг боомтоор голцуу нүүрс, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа зэргийг экспортолж импортолдог бөгөөд жил тутмын бараа оруулж гаргах хэмжээ нь сая 500 мянган тонноос давж байна. Ганц-Мод боомт бол Хятад, Монгол хоёр орны эх газар дээрх чухал гарц боомтуудын нэг нь юм. 2007 онд Өвөр Монголын Өөртөө Засах Район 100 сая юаний хөрөнгө оруулж, Ганц-Мод боомтын барилга байгуулалтын нөхцөл байдлыг сайжруулан, хилээр зорчих,бараа оруулж гаргах хурдыг цаашид түргэтгэж, Хятад, Монгол хоёр орны худалдааны хүчин чадлыг нэмэгдүүлсэн байна. \О.Дарамбазар орчуулав.\
|