• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-19 18:00:20    
Эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг шувууны өндөг

Хятадын Олон Улсын Радио

      Төрөл бүрийн шувууны өндгийг Хятадын уламжлалт эмтэй хамт хэрэглэж чадвал эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг байна. Эртний Хан улсын үеийн анагаах ухааны нэрт зүтгэлтэн Жан Жүнжин тахианы өндгийг цуутай найруулж эм болгоод хоолой багалзуур хавдах, үг дуу үл гарах зэрэг өвчнийг үр дүнтэй эмчилж чадсан байна. Мин улсын үеийн эм эмнэлгийн ухааны нэрт зүтгэлтэн Ли Шижэнь "Өндөгний цагаан нь дотор халуун, нүд улайх, хоолой өвдөхөд тустай. Өндөгний шар нь цус нөхөх төдийгүй суулгах зэрэг олон зүйлийн өвчнийг эмчлэхэд тус болдог юм" гэж бичсэн байдаг. Ер нь адил бус өндгийг адил бус аргаар хэрэглэж адил бус өвчнийг анагаадаг байна.

     1. Тахианы өндөг:

     Нэг өндөг, жаахан сахар, түүхий цагаан гаатай буцалгасан шөл нь удаан хугацаагаар ханиалгаад байдаг өвчнийг эмчилдэг. Гурван өндөгтэй хайрсан бинг өлөндөө идвэл гэдэс өвдөн суулгахыг илааршуулдаг. Нэг өндөг, 30 грамм илжигний арьсан цавуу, 100 мл дарс, 3 грамм давсыг нийлүүлээд чанасан шөл нь хэвлий дэх хүүхдийн хэвийн бойжилтыг алдагдуулахгүй байлгаж чаддаг. Мандалт цэцэг 10 грамм, зээргэнэ 10 грамм, мөнгөн гүйлс 10 грамм, хар агар 3 грамм, гүйлсний цөм 10 граммыг усанд чанаж шаарыг нь хаяхгүйгээр давс хийж амтлаад энэ шөлөндөө өндгөө хийж болгоно. Ингээд энэ өндгөө өдөр бүр нэгийг идээд байхад настай хүний мөгөөрсөн хоолойн архаг үрэвсэл, ханиад багтрааг архаггүй арилгаж чаддаг. Үүнээс гадна, өндөгний цагааныг арьсны хатиг, түлэгдсэн шарх зэрэгт түрхвэл анагаах үйлдэлтэй. Өндөгний шар нь цус нөхөж хийг тайлах үйлдэлтэй гэдэг. Сэтгэл бухимдан нойр алддаг хүмүүс 12 грамм шар үндэс, 6 грамм шар бавуу, 6 грамм цагаан цээнийг усанд чанаж, шүүсийг нь тунгааж аваад энэ шүүсэн дээрээ 15 грамм илжигний арьсан цавуу болон нэг өндөгний шар хийгээд дахиж чанан сайтар хутгаад ууж болох юм. Өндөгний шарын тос нь бас түлэгдсэн шарх, арьсны шархлаа, толбон үлд зэрэгт түрхэж болох сайн эм юм.

     2. Нугасны өндөг:

     Нугасны өндөгтэй шөл—Нугасны өндөг нэг, түүхий цагаан гаа, цуу, отол зэргийг хамт чанаж болгоод хэрэглэвэл гэдэс өвдөх суулгахыг анагааж чаддаг. Нугасны цохойнд болгосон хар өндгийг цайны навч, чихэр өвс, удвал цэцэг, бор зүрх, үнэрт шарилж зэргийг хольж чанасан эмтэй шүүсэнд дэвтээнэ. Энэ шүүс нь хоолойн үрэвсэл, уруул хэлгий өвчин, хамраас цус гарах, өтгөн хатах, арьсны хатиг зэрэг өвчнүүдийг анагааж чаддаг байна.

     3. Тагтааны өндөг:

     Тагтааны өндөг хор тайлж, тамир сэлбэдэг. Тагтааны өндөг 5, луугийн нүд 10 грамм, нохойн хошуу 10 граммыг мөсөн чихэртэй усанд чанаад хэрэглэвэл бөөрний чадавхыг сайжруулж, тамир тэнхээ нэмдэг, бие буурай хүмүүст нэн тохиромжтой.

     4. Бөднийн өндөг:

     Бөднийн өндөг нь "Амьтны гаралтай хүн орхоодой" гэсэн сайхан нэрийдэлтэй ажээ. Энэ орхоодой элэг уушигны чадавхыг сайжруулах үйлдэлтэй. Бөднийн өндөг 2 ширхэг, цагаан цахирмаагийн нунтаг 3 граммыг усанд чанаад хэрэглэвэл уушигны сүрьеэгээр ханиалгах, тамирдах зэрэгт эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг байна. Үүнээс гадна, үнээний сүүг бөднийн 2 өндөгтэй чанаад хэрэглэвэл ходоодны архаг үрэвслийг анагааж чаддаг байна.\Буянтогтох орчуулав\