Эрхэм анд нөхөд өө, энэ оны 9-р сарын 2-ноос 6-ны өдрүүдэд Хятадын зүүн хойт нутгийн Гирин мужийн төв Чан чүнь хотод, Зүүн хойт Азийн орнуудын худадаа хөрөнгө оруулалтын гуравдугаар хугацааны үзэсгэлэн яармаг явагдсан тухай мэдээллийг өмнө нь танд хүргэж байсан.
Зүүн хойт Азийн орнуудын худалдаа хөрөнгө оруулалтын үзэсгэлэн яармаг нь жил бүрийн энэ үеэр Хятадын зүүн хойт Гирин мужийн Чан чүн хотод тогтмол зохиогддог. Өнгөрсөн жилүүдэд зохиогдсон үзэсгэлэн яармагт Монгол улсын засгийн газрын болон худалдааны төлөөлөгчид удаа дараалан амжилттай оролцож байсан түүхтэй.
Нээлтийн ёслолын дараа болсон Зүүн хойт Азийн орнуудын эдийн засаг худалдааны чуулга уулзалт нь маш чухал арга хэмжээнүүдийн нэг болсон байна. Уг чуулга уулзалтан дээр Монгол улсын шадар сайд М.Энхсайхан Монгол улсын гадаад чиг шугам, худалдаа эдийн засгийн бодлого зэргээс танилцуулсан байна. Тэрээр Зүүн хойт Азийн орнуудын худалдаа хөрөнгө оруулалт, худалдааны үзэсгэлэн яармаг жилээс жилд өргөжин тэлж байгаа ач холбогдолыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлээд, Монгол улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад төр, засгаас баримталж буй бодлогын талаар мэдээлэл хийсэн билээ.
Тэрээр Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн харилцаа жилээс жилд өргөжин тэлж байгааг онцлоод жилийн өмнө Монгол Хятадын худалдаа 1 тэрбум ам.доллрт хүрэх гэж байсан бол энэ удаа 1.5 тэрбумд хүрсэн байгаа нь хоёр талын худалдааны эргэлтийн хурдцыг харуулах зүй ёсны баримт болохыг өгүүлсэн байна.
Монгол улс Хятадад түүхий эд, ноос, ноолуур, эрдэс бодисууд зэрэг бүтээгдэхүүн нийлүүлж, Хятадаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилгын материал, тоног төхөөрөмж, технологийн бүтээгдэхүүн экспортолдог байна.
Ерөнхий сайд Энхсайхан үгийнхээ төгөсгөлд эрчимтэй хөгжиж байгаа Зүүн хойт Азийн бүс нутгийн орнуудын худалдаа эдийн засгийн төлөөлөгчид, түншүүд энэхүү нэр хүндтэй уулзалтаараа дамжуулан харилцаа, холбоо тогтоож, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байлаа.
Уг үзэсгэлэн зохиогдож байсан хугацаанд болсон "Монголын бизнесийн өдөрлөг" нь мөн нэг онцлог арга хэмжээ болсныг энд тэмдэглэхэд таатай байна. Монголын уран сайханчдын тоглосон морин хуурын ая дууны дунд "Монголын худалдааны өдөрлөг" эхэлсэн байна. Монгол улсын Худалдаа, аж үйлдвэрийн нийгэмлэгийн дарга ноён С.Дэмбэрэл нээлтийн ёслолыг даргалж, Гирин мужийн орлогч дарга ноён Чэнь Вэйгень Хятадын талын өмнөөс үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, Гирин муж нь Монгол улстай газар зүйн талаар адилавтар бөгөөд, онцгойлон эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг талд саруул уудам орон зай болон хэтийн төлөвтөй юм гэж онцлоод, Зүүн хойт Азийн худалдаа хөрөнгө оруулалтын үзэсгэлэн яармагийн дэвшүүлсэн "аз тохиол, хэлхээ холбоо, хамтын ажиллагаа, хөгжил" уриан дор, Монголын бизнесийн өдөрлөгийг зохион явуулж байгаа нь Хятад Монгол хоёр талын эдийн засаг худалдааны хөгжилд тус дөхөм үзүүлэн, Хятад Монголын хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны салбарыг өргөтгөх нь латвай юм гэжээ.
Нээлтийн ёслолын дараа Монголын бизнесменүүд уг арга хэмжээнд оролцсон аж ахуйн нэгжүүдэд хандан төслийгөө танилцуулжээ. Монгол улсын Замын Үүдийн эдийн засгийн нээлттэй бүсийн дарга ноён Гантөмөр "Замын Үүдийн эдийн засгийн нээлттэй районы хамтын ажиллагааны төсл"-ийгөө танилцуулсан байна.
Монголын бизнесийн өдөрлөгийн арга хэмжээ нь Гирин мужийн Чан чүнь хотыг багтаасан Хятадын олон бизнес худалдаа эрхлэгчдийн сонирхолыг татсан байлаа. Тэд энэ үзэсгэлэн яармагаар дамжуулан хөрөнгө оруулагч болон хамтран ажиллагчаа харилцан хайх төдийгүй, өөрийн бүтээгдэхүүнээ Монголын зах зээлд оруулах нөхцөл боломжийг эрэн сүвэгчлэх бодлыг өвөрлөн энд хүрэлцэн ирсэн юм байна. Үүний дэлгэрэнгүй мэдээллийг та манай "Нарамдлын гүүр" нэвтрүүлгээр хүлээн авч сонсоорой. |Нэвтрүүлэг бэлтгэсэн Номин\
|