Шинжяны анагаах ухааны их сургуулийн харьяа нэгдүгээр эмнэлэг бол ШУӨЗР-ы хамгийн том ерөнхийлсөн эмнэлэг юм. Сүүлийн үед уг эмнэлгийн алдаршуулан хөхүүлсэн сувилагчдын дунд цөөн бус нь үндэстний цөөнхийн сувилагчид юм.
Ариутгах төвийн сувилагч Ма Бинна бол хотон үндэстэн юм . Уг төвд, хятад, уйгар зэрэг адил бус үндэстний 20 гаруй сувилагч, ажилтан ажиллаж, бүх эмнэлэгт хэрэглэх ариутгасан сав хэрэгслийг хариуцан хангадаг болохоор хамгийн чухал газрын нэг юм.
1981 онд Ма Бинна Шинжяны анаагах ухааны их сургуулийн харьяа нэгдүгээр эмнэлэгийн ариутгал хангамжийн төвд ирж ажиллаад өнөө 20 гаруй жил болжээ.
Тэрээр хэлэхдээ, эхний үед хүмүүс өдөрт угааж ариутгах ажил хийх нь мэргэжлийн ажил биш хөгжлийн ирээдүйгүй гэж үздэгээс энд ажиллах дургүй байсан. Өөрөө нэг хугацаа ажиллаад энэ мэргэжилд дуртай болсон, ариутгах тасаг нь эмнэлэгт дутагдаж болохгүй чухал газар мөн. Манай тасгийн ажлын чанар бүх эмнэлэгийн ажлын чанар, эмч сувилагчдын ажлын чанартай шууд холбоотой юм гэжээ.
Ма Бинна, бусдын бэрх бөгөөд мэргэжилгүй гэж үздэг энэ ажлыг олон жилээр хийж, зөвхөн шил угааж ариутгах ажлыг 10 жил хийжээ. Энэ хугацаанд түүнтэй хамт ирсэн хэд хэдэн хүн өөр ажилд шилжсэн боловч тэр энэ ажлын байрандаа хоцрон ажилласаар ирлээ.
Тэрээр хэлэхдээ, дээр зууны 80-аад оны үед тоног төхөөрөмж маш хоцронгуй байснаас бүх шил савыг гараар угаадаг байсан. Өглөө ажилд ороод угааж цэвэрлэсээр өмд цамц бүр норж, хүхрийн хүчил үсрэн өмд оймсыг түлж байдаг, тэр үеийн байдал нээрээ мартагдашгүй хоногшсон гэжээ.
1993 онд Ма Бинна ахлагч сувилагчаар дэвшив. Эмнэлэг нь шинэ байр байгуулах үед тэр олон жил ариутгах ажил хийсэн туршлагынхаа дагуу, "ариутгал хангамжийн төв"-ийг өөрчлөн сайжруулах санал дэвшүүлсэн байна. Түүний саналын дагуу шинэ байгуулсан ариутгал хангамжийн төв нь ажлын онцлогт зохицсон цоо шинэ дүр төхтэй болжээ. Өнөө Шинжяны олон газрын эмнэлэгийн дарга ажилтан бүр энд ирж танилцан сурралцаж байна. Өөрийн тэргүүн туршлагаа өөр бусдад танилцуулах нь маш баяртай явдал гэж Ма Бинна үзэж байна.
Уйгар сувилагч Шахив жамал эмнэлэгийн мэс заслын тасагт ажиллаад 12 жил болж байна. Мэс заслын тасгийн сувилагчийн ажил нэн хатуу, их эмчийн мэс засал хэзээ дуусвал сувилагчийн ажил ч тэр үед дуусдаг. Хүнд мэс засалтай тохиолдвол арван хэдэн цаг цаашилбал нэн урт цагаар ажилладаг. Ажил ихтэй болохоор Жамал гурван настай хүүгээ 2000 километр зайтай байгаа Хэ тяньд ээж дээрээ өгч харгалзуулж байна. Ажил тараад утсаар хүүтэйгээ ярьж, "ээжээ" гэж дуудах хөөрхөн дууг нь сонсвол нэг өдрийн ядарч зүдэрсэн нь мартагддаг гэнэ. Ажил хэдийгээр хатуу ядаргаатай боловч тэр ерөөс халширдагүй.
Тэрээр хэлэхдээ, ээж минь сувилагч байсан, сувилагчийн цагаан халаас өмсч өвчтөнийг асран харгалзаж, тэд нартай ойр дотно харилцдаг байсныг хараад том болсон хойно ээжтэйгээ адил сувилагч болно доо гэж биширч явдаг байсан. Хожим нь мэс заслын тасагт ирж ажиллааад бодит ажил нь багын үеийн бодож сэтгэж байсантай адилгүйг мэдэрсэн. Гэлээ ч өөрийн сонгосон ажил тул түүнээ заавал сайн биелүүлэх хэрэгтэй гэж чармайн ажилаж ирсэн, өнөө мэс заслын ажилд их дур сонирхолтой болсон гэжээ.
Сувилагчийн ажил нь харахад хялбар , гэвч өдөр бүр давтан хийдэг ажлыг олон хоног олон жилээр хийхэд хариуцлага, тэсвэр тэвчээр шаардагдах юм.
Уйгар сувилагч Патигүл өдөр бүр нялх хүүхдийн өрөөнд ирж сая төрсөн нялх хүүхдийг угааж, тариа хийж тэдний биеийн төрөл бүрийн үзүүлэлт нь хэвийн байхыг ажигладаг. Тэр 1987 оны 8-р сард төрөх эмнэлэгт хуваарилагдан ирж ажиллаад өнөө 20 жил болж байна.Тухайн үед Патигүл сурч байгаа мэргэжлийнхээ тухай төдий сайн ойлгогүй байжээ. Нэг өдөр эмнэлэгт ирж дадлага хийхдээ сувилагчийн ажлыг жинхэнэ ойлгосон билээ.
Анх ажилд орох үед эрэгтэй өвчтэнд үйлчлэх нь яршиг, эмэгтэй хүн эмэгтэй хүнтэй харилцахад дөхөм, бас өөрөө хүүхдэд хайртай болохоор төрөх тасагт ажиллахыг их хүсч байсан. Нэг мэдэхэд хүсч байсан ажилаа 20 жил хийцэхсэн байна. Энэ 20 жилд ажлын бэрхшээлээс болж "юу гэж энд ирлээ дээ" гэж харамсаж байсан. Гэлээ ч өдрөөс өдөрт ажилдаа дасч, эхчүүд хүүхдүүдэд үйлчлэх нь эрхэм дээд ажил, эхчүүдэд үр хүүхдээ асран харгалзах мэдлэгийг мэдэхийн хирээр хэлж ярьж өгөх нь маш баяртай явдал мөн гэжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/
|