• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-20 15:29:54    
Иракад байрлаж байгаа хамгаалалтын компаниа солихыг АНУ-д шаарджээ [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      АНУ-ын Засгийн газрын хөлсөлөн хэрэглэж байгаа Блайк Ваутер хамгаалалтын компани нь саяхан Иракийн 8 иргийг буудан алсан учир энэ компаниа солихыг Иракийн Ерөнхий сайд Нүри Аль Малики 19-ний өдөр АНУ-д шаарджээ.

     АНУ-ын Блайк Ваутер компаний машны цуваа 16-ны өдөр дайралтад өртөж, уг компаний зэвсэгт хүмүүс хариу гал нээж, Иракийн 8 иргэний алаж, 13 хүнийг шархадуулсан байна. Энэ компаний хүмүүс эгэл ард руу гал нээсэн гэж газар дээр нь харсан хүн хэлэж байлаа.

     Энэ хэрэг гарсны дараа Иракийн дотоод гадаадын хатуу эсэргүүцлийг дэгдээсэн байна. Иракийн Дотоод хэргийн сайд Болани уг хэргийг хатуу зэмлэн буруушааж, энэ бол гэмт хэрэг мөн гэж хэлсэн байна. Ирактай сайн сайхан харилцаатай байхыг хүсвэл Иракийн ард түмнийг хүндэтгэж, Иракийн хууль, Иракийн бүрэн эрх болон тусгаар тогтнолыг хүндэтгэх хэрэгтэйг хүн бүхэн мэдэх ёстой гэж тэрээр илэрхийлжээ. Гэмт этгээдийг цаазалах хэрэгтэй гэж Иракийн Батлан хамгаалахын сайд Жашим илэрхийлэв.

    Блайк Ваутер компанийн Ирак дахь ажлын үнэмлэхийг хүчингүй болгов гэж Иракийн Дотоод хэргийн яам 17-ны өдөр мэдэгдсэн бөгөөд уг компанийн хөлсний ажилчид Иракаас түргэн явахыг шаардав. Энэ компани Иракийн эгэл иргэдийг буудан алсан хэргийг уучилахын аргагүй гэж Иракийн Ерөнхий сайд Малики 19-ний өдөр илэрхийлж, хамгаалалтын компаниа солиж, Иракийн нутагт байгаа Америк хүний аюулгүй байдлыг батлахыг АНУ-аас шаардсан байна.

    Энэ хэрэг нь АНУ-ын Засгийн газрын анхаарлыг татсан байна. уг хэрэг гарсан даруй АНУ-ын Төрийн нарин бичгийн дарга Кондолиза Райс Иракийн Ерөнхий сайд Маликитай утсаар яриж, харамсаж байгаагаа илэрхийлж, АНУ-ын Засгийн газар, өөрийн нэрийн өмнөөс Иракийн Засгийн газар, Маликид буруу мэдсэн байна. Нэгдсэн шалгалтын комисс байгуулж энэ хэрэгт ил дот шудрага шалгалт хийж, ийм хэрэг дахин гархыг хориглох болно гэж Райс мөн амалсан байна. АНУ-ын Батлан хамгаалах яам мөн өөрийн харьяа Иракад байрлаж байгаа хөлсний хамгаалалтын ажилчидын байдалд шалгалт хийх зарлиг гаргасан байна.

     Иракад хувийн хамгаалалт хийж байгаа америк хүн адаг багадаа 48 мянга байж, Иракад суугаа Америк хүмүүсийн амь нас эд агуурсны аюулгүй байдлыг хамгаалж байгааг хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлийн бүртгэл харуулжээ. АНУ-ын Төрйин департмент болон Батлан хамгаалах яам нь Иракад их хэмжээний хувь хүний хамгаалалтын ажилтан хөлслөж төрөл бүрийн ажил хийлгэж байна. эдгээр хамгаалалтын ажилтанд америк хүн байгаа дөдүйгүй ирак хүн болон бусад орны хүн байгааг хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл мэдээлсэн байна. Блайк Ваутер компани бол АНУ-ын Төрийн департментэд хүчин зүтгэж байгаа хөлснйи компани болно. Блайк Ваутер компани Иракаас гарах юм бол уг компаний гол хамгаалж байсан АНУ-аас Иракад суугаа дипломатчууд болон бусад хүний аюулгүй байдал зохих хэмжээгээр заналхийлэлд учирах болно. Ийм учир АНУ-аас Иракад суугаа элчин сайдын яам 19-ний өдөр мэдэгдэл хийж, Иракад байгаа албан тушаалтаны Багдадын ногоон районаас гарч үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

     Хөлсний цэрэг хэрэглэхийг олон улсын хамтын нийгэмлэг хатуу эсэргүүцэж байгаа хэдүй ч хөлсний цэргийн цар хэмжээ тасралтгүй нэмэгдэж байна. АНУ-ын Блайк Ваутер компани бол хэрэг дээрээ хөлсний цэрэг болно. Эдгээр хөлсний цэрэг дэлхийн халуун цэгийн районд бүгд байж, дайн байлдааны үеийн эдийн засгийн хэлбэрээр худалдааны боломж хангаж байна. \Гэрэлт орчуулж, Цэцэн хянав\