1990 оны 4-р сарын 18-ны өдөр Пүдүнг нээн хөгжүүлснээс хойш өнөө 10 гаруй жил болжээ. Өнөө Пүдүн нэгэнт гадаадад нээлттэй, олон хүчин чадал бүхий орчин үеийн шинэ район болж хөгжсөн байна. Эдийн засаг болон нийгэм нь дээд төвшинд үсрэнгүй хөгжиж, Шанхай хотын орчин үеийн бүтээн байгуулалтын дүр төрөх болон Хятадын өөрчлөлт нээлтэй байгаагийн бэлэг тэмдэг болсон байна.
Сүүлийн үе Шанхай хотноо болсон Хятадын болон гадаадын хэвлэл мэдээллийн бага хурал дээр Пүдүн шинэ районы хариуцлагтай хүн танилцуулаж хэлэхдээ, Пүдүнг нээн хөгжүүлээд 10 гаруй жил боллоо, өнөө түүний эдийн засгийн бүхийл хүчин чадал нь 10 гаруй жилийн өмнөх Шанхай хоттой тэнцсэн байна. Пүдүн өнөө нэгэнт Шанхай хотын чухал эдийн засгийн нэмэгдлийн цэг, Шанхай хотыг олон улсын эдийн засаг, худалдаа, банк санхүү, агаарын тээврийн төв хот болгон бүтээн байгуулах гол район болсон байна гэжээ.
1 2
|