
ХКН-ын 17-р их хурал 10-р сард Бээжинд болох гэж байна. Энэ их хурал нь Хятадын өөрчлөлт хөгжлийн зангилаагийн цаг үед болох гэж байгаа маш чухал хурал бөгөөд нийт нам бүх Хятадын үндэстнүүдийн ард түмнийг зоригжуулан дайчилж, Хятадын онцлогтой социалист үйл хэргийн шинэ байдлыг бий болгоход чухал ач холбогдолтой юм. Хятадын олон давхаргын хүн ард 17-р их хуралд хүсэл найдвар тавиж байна.
Хатагтай Чэнь Фань бол Бээжин хотын иргэн, тэрээр их олон хүний сэтгэлийн гүийг хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ,
17-р их хурал дээр төлөөлөгчид ард иргэдийн бодитой асуудлыг судлан хэлэлцэхийг бид хүсч байна. Жишээлбэл, хүүхэд их сургууль төгссөний дараа ажил олох асуудал, байшингийн үнийн асуудал, ард иргэдийн эмчлүүлэх асуудал зэрэг байна. Энэ их хурлаар бидэнд бодитой ач тус хүртээхийг бид хүсч байна гэжээ.
Чэнь Фаний хэлсэн энэ гурван асуудал бол Хятадчуудын өмнө тулгарч байгаа гурван хүндэрэлтэй асуудал юм. Сүүлийн үе "Хятадын эдийн засгийн долоо хоног тутмын сэтгүүл" нь "17-р их хурал ард иргэдийн шинэ хүсэл найдварыг биелүүлэх болно" гэдэг өгүүлэл нийтлэж, сүүлийн үе Хятадын өндөр зиндааны удирдах хүмүүсийн үйл ажиллагааны тухай мэдээлэлд эгэл жирийн ард иргэдийг баярлуулсан сайхан мэдэлэл их олон байна. Байгингийн үнэ, боловсрол, эмчилгээг багтаасан ард түмний амьдрал ахуйтай холбогдсон халуун цэгийн асуудал нь 17-р их хурлын батлах "цаг үеийн шаардлаг болон ард түмний эрэл хүсэлд нийцсэн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон чиг шугам бодлогын доор тогтолцооны хүрээнд нэг нэгээр зохицуулагдах болно гэдгийг эдгээр мэдээлэл тов тодорхой харуулж байна гэж тэмдэглэжээ.
Ард олонд авч хэлбэл, 17-р их хурал бол эдийн засгийн хөгжлийн нэн их үр өгөөжийг хамтаар эдлэж, бүх талын чинээлэг нийгэм байгуулах зорилтыг биелүүлэх том хэрэг юм. 17-р их хурал бол ХКН-ын түүхийн шинэ гараа, нэн ч нэг тэрбум 300 сая Хятадчуудын шинэ хүсэл найдвар юм гэж ХКН-ын дээд сургуулийн профессор, хатагтай Чэнь Шүевэй үзэж байна. Тэрээр хэлэхдээ,
Манай төлөлөгчид ирэх найман жилийн, цаашлаад 13 жил орчмын Хятадын хөгжлийн гол цэгийг сайтар судлах болно. Хойшдын өөрчлөлт хөгжлийн хэдэн чухал асуудлыг мөн нэн тодорхой болгох хэрэгтэй байна. Үүнд шинэ хөдөө тосгоны хөгжил, эдийн засгийн өсөлтийн арга хэлбэрийг өөрчлөх зэрэг багтаж байна гэжээ.
ХКН-ын улс орноо засан удирдах үйл ажиллагааны шинэ мөрийн хөтөлбөр болон чиг шугам бодлогыг 17-р их хурал хуралдсаны дараа сая албан ёсоор нийтлэх боловч түүний хүрээн дэх хэсэг агуулга нь нийтлэгдсэн юм уу, эсхүүл боловсруулагдаж байна. Эдийн засагч болсоны хувьд 17-р их хурал нь хувьцааны зах зээлийг журамжуулж, ард түмэнд нэн их ач тус хүрээхийг би хүсч байна гэж Хятадын нэрт эдийн засагч, ноён И Шяньрүн хэллээ. Тэрээр хэлэхдээ,
16-р их хурлаас хүйших энэ хэдэн жилийн асуудлын гол нь байшин барилгын зах зээл болон хувьцааны зэх зээлийн үнийн хөөсөрөл болно. 17-р их хурал нь энэ үндэс дээр нэлээд сайтар зохицуулалт хийж, үнийн хөөсөрөлийг аажмаар арилгвал сая эдийн засгийн тогтвортой хөгжлийг биелүүлж чадна гэжээ. \Цэцэн орчуулав\
|