• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-20 17:10:00    
Гүө Фүчэн(郭富城)болон түүний дуу хөгжим

"Хятадын дуу хөгжим"


Хятадын Олон Улсын Радио

  

     Сайн байцгана уу, эрхэм хүндэт сүлжээ ашиглагчид аа? Хятадын олон улсын радиогийн Монгол хэлний редакцийн дуу хөгжмийн тусгай нэвтрүүлэг та бүхэндээ мэнд айлтгаж байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэнд Хятадын кино, дуу урлагийн тавцан дахь гэрэл цацрангуй нэгэн од болох Гүө Фүчэнгийн талаар танилцуулья. За эхлээд ямар ч байсан энэхүү дуучиныхаа нэгэн сайхан дууг та бүхэндээ хүргье. Энэ дууны дараа бид та бүхэндээ дуучныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулах болноо.  

  

     Дуучин Гүө Фүчэн нь Хонгконгийн алдарт дуучин байгаа юмаа.Тэрээр 1965 оны 10-р 26 -ны өдөр Хонгконгт төрсөн. Хилэнцийн ордтой,171 cm өндөр, 63kg жинтэй.Түүний гадаад байдлын тухайд хэлбэл, үнэхээр маш сайхан залуу байгаа.Олон олон шүтэн бишрэгч бүсгүйчүүд нь түүнд хайр сэтгэлээ илчилж хайрын захидал тасралтгүй ирдэг гэсэн.Түүнийг дунд сургуульд байх үеэс эхлэн сургуулийнх нь охидууд түүнд хайр сэтгэлээ илчилж маш их захидал бичдэг байсан байна. Бага байхын л үеэсээ маш царайлаг хөвгүүн байсан байна.Түүнийг алдар хүндийн оргилд хүрхэд гадаад дүр төрх нь маш их чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Сайхан дүр төрх, гадаад байдал бол сайхан хоолой, дуулах чадвартай зэрэгцээд дуучин хүнд заавал байх нэг үзүүлэлт гэж хэлвэл олон хүн санал нийлэх байхаа гэж бодож байна. Одоо сонсогчиддоо Дуучиныхаа дуулсан бас нэгэн сайхан дууг хүргэе.

  

      Энэ дуу бол дуучин Гүө Фүчэнгийн "唱这歌" хэмээх цомгоос нь ижил нэртэй сайхан дууг нь байна.  

  

      Сайхан дуу байлаа. Дуучин Гүө Фүчэнгийн дуучин болсон түүхийг ярихын тулд эхлээд түүний бага насны талаар ярих хэрэгтэй болох байхаа. Гүө Фүчэн нь бага байхын сургуульд сурах тийм ч дуртай биш, хичээлдээ сайнгүй, харин дуу бүжигт илүү дур сонирхолтой хүүхэд байсан байна. Тийм ч учраас түүнийг дунд сургуулиа төгсөх үед нь ээж нь нэгэн бүжгийн хамтлагт бүртгүүлсэнээр дуу хөгжимтэй илүү ойр холбогдсон байна.

  

      Улмаар үүнээс гурван жилийн дараа тэрээр жүжигчин болох 7 хоногийн сургалтанд суусан нь Гүө Фүчэнгийн хувьд амьдралдаа хийсэн том бөгөөд азтай алхамуудын нэг болсон байна. Чухам яагаад ингэж хэлж байна вэ? гэвэл тэрээр энэхүү сургалтанд сурч байх хугацаандаа нэгэн телевизийн сурталчилгаанд тоглосноор асар хурдан үзэгчидийн танил болж чадсан төдийгүй кино продюсеруудын, мөн дуу бичлэгийн студийнхний анхаарлыг татаж эхлэсэн байна.Удалгүй тэрээр нэгэн дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулсанаар анхны бие даасан хөгжмийн цомгоо "對妳愛不完" нэртэйгээр гаргасан байна. Одоо сонсогч та бүхэндээ энэхүү цомгоос нь цомогтойгоо ижил нэртэй сайхан дууг нь хүргье.Энэхүү дуу маань үнэхээр сайхан дуу байгаа.Сонсогч та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.  

  

      За үнэхээр хайр дурлал гэдэг бол хүний амьдралын мөнхийн сэдэв юмаа.Дуучин郭富城ийн уран бүтээлүүд дунд хайр дурлалын сэдэвтэй дуунууд өндөр байр суурь эзлэдэг.За мөн тэрээр маш олон олон телевиз дэлгэцийн бүтээлд тоглосноос хайр дурлалын сэдэвтэй кинонууд мөн нилээд өндөр байр суурьтай байдаг. За одоо сонсогч та бүхэндээ Дуучин Гүө Фүчэнгийн "我是不是该安静地走开" хэмээх цомогт нь багтсан цомогтойгоо ижил нэртэй сайхан дууг нь хүргье.Та бүхэнд таалагдана гэдэг итгэлтэй байна. Ингээд өнөөдрийн дуу хөгжмийн тусгай нэвтрүүлгээ эн хүргээдээд өндөрлүүлье. Дараачийн нэвтрүүлэг хүртэл төр баяртай. /Хүчит реадкторлон бичив/