• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-20 20:48:48    
Хятадын дотоод хэрэгт оролцхоо зогсохыг шаардав

Хятадын Олон Улсын Радио

      Шашны асуудал зэргийг ашиглан Хятадын дотоод хэрэгт оролцхоо нэн даруй зогсож, Хятад, Америкийн бие биеийн ойлголцлого, итгэлцлийг нэмэгдүлэх ажил илүүхэн хийхийг Америкийн талд Хятад улс шаардаж байна гэж Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жян Юй 20-ны өдөр Бээжинд хэлсэн байна.

     Америкийн Төрийн департмант саяхан "2007 оны олон улсын шашны эрх чөлөөний тухай тайлан" нийтлэж, Хятадад холбогдсон хэсэгтээ Хятадын шашны бодлого болон шашны эрх чөлөөний байдлыг үргэлжлэн зэмлэн буруушаасан байна.

     Жян Юй сэтгүүлчийн сонирхосон асуултад хариулах үе хэлэхдээ, энэ тайлны Хятадад холбогдсон хэсэг нь Хятадын шашин болон үндэстний тухай бодлогыг ёс бусаар зэмэлж, олон улсын харилцааны үндэсэн хэм хэмжээнээс зөрчиж, Хятадын дотоод хэрэгт илээр оролцосон байна. Хятадын тал үүнд маш дургүйцэж, эрс эсэргүүцэж байна гэжээ.

     Хятадын үндэстнүүд, олон газар нутгийн арв түмэн хуулийн дагуу шашны эрх чөлөөгөө гүйцэд эдлэж байна. Иргэдийн шашин шүтэлгийн эрх чөлөөг хүндэтгэн хамгаалах бол Хятадын Засгийн газрын урт удаан жил баримтлан хэрэгжүүлэх үндэсэн бодлого юм. Энэ бол үгүйсгэж, мушгин гуйвуулж чадахгүй үнэн баримт юм гэж төлөөлөгч хэлсэн байна. \Цэцэн орчуулав\