• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-24 14:17:49    
Усан дээрэх автобус

Хятадын Олон Улсын Радио

      Гуан жөү бол Хятадын өмнөд нутгийн Гуан дүн мужийн төв юм. Жү жян мөрөн хот дундуур баруунаас зүүн тийш урсан өнгөрч Гуан жөү хотыг мөрний өмнө эрэг, хойд эрэг, Фан сүнь гурван район болгон хуваажээ. Хотын зам харилцаа түгжирэх байдлыг намдаахын төлөө Гуан жөү хот энэ жилийн 4-р сараас Жү жян мөрний хоёр эргийн хооронд жижиг хэлбэрийн хурдан усан онгоц –"усан дээрх автобус" ажиллуулж, хуучин хэлбэрийн хөлөг онгоцыг орлуусан байна. "Усан дээрх автобус", метро тэрчлэн нийтийн үйлчилгээний автобус нь Гуан жөүгийн орчин үеийн зам харилцааны сүлжээ болж бүрэлдэв.

     2007 оны 4-р сарын 10-ны өглөө Гуан жөү хотын Жү жян мөрний өмнө эргийн Жүн шань Их Сургуулийн зогсоолоос гараагаа эхэлсэн анхны "Усан дээрх автобус" хэдэн арван зорчигчдыг тээж, зам зуур хоёр зогсоолд түр зогсон 30-хан минутын дараа төсгөлийн зогсоол Фан сүньд хүрч ирэв. Хэрэв нийтийн үйлчилгээний автобусаар адилхан энэ зайд хамгийн хурдандаа 50 минут хэрэгсэнэ. "Усан дээрх автобус" нь хурдан цаг хэмнэж дөхөм үзүүлснээр иргэдийн сайшаалыг хүлээсэн байна.

     Гуан жөү мөрөн гатлах хөлөг онгоц ашиглаад 100 гаруй жил болж байна. 20-р зууны 80-аад оны эхээр Гуан жөү хотоор өнгөрөх Жү жян мөрөн дээр Рэнь минь гүүр, Хай жү гүүр зэрэг хэдхэн гүүртэй байсан учираас иргэд хоёр эргийн хооронд зорчихдоо хөлөг онгоцонд суух нь дөхөм байж, хөлөг онгоц нь тухайн үед Гуан жөүгийн зам харилцааны гол хэрэгсэл болж байв. Тэр үед хөлөг онгоцны компанийн өдрийн зорчигчид тээвэрийн хэмжээ 100 мянгад хүрч, бүх Гуан жү хотын нийтийн тээврийн нийт хэмжээний 14 орчим хувийг эзэлж, зорчигчид олонтой шугамд 800—1000 суудалтай том хөлөг онгоц 5—6 явж, зорчигчид тээвэр хамгийн олон жил давхардсан тоогоор 100 сая хүнээс давж байжээ. Жилийн зорчигчид тээвэрийн хэмжээ нь 100 саяас давах гэдэг нь Хятадын усан тээвэрийн түүхэн дээр ч ховорхон байгаа тоо юм.

     Гэхдээ энэ байдалд аажмаар өөрчлөлт гарсан байна. 20-р сууны 90-ээд оноос Жү жян мөрний хоёр эрэг дагуу гүүр, туннель тавьж хуурайн зам жил ирэх тутам хөгжснөөр 1993 оноос эхлэн Гуан жөүгийн Жү жян мөрний усан тээвэрийн хэмжээ 10-20 хувийн хурдаар жил дараалан буурсан байна. Хөлөг онгоцоор мөрөн гатлах нь Гуан жөүд аажмаар алга болж магадгүй гэж хүмүүс сэтгэл түгших болов.

     Эдийн засгийн хөгжил нь Гуан жөүгийн усан тээвэрийн ажил үйлст дахин шинэ боломж авчирсан байна. Сүүлийн хэдэн жилд машин тэрэг нэмэгдсэнээр Гуан жөүгийн зам харилцаа ноцтой түгжирэх болсон байна. Гуан жөү хотын захиргаа Жү жян мөрөн хот дундуур урсан өнгөрөх байгалийн энэ давуу талыг ашиглан усан тээвэрийн цоо шинэ байдлыг бий болгохоор шийдсэн байна. Нийгэмийн олон салбар уг төлөвлөгөөг идэвхтэй дэмжисэнээр энэ оны 4-р сарын 10-ны өдрөөс "усан дээрх автобус"анхны аялалаа эхэлж Гуан жөүгийн зам харилцааны хөгжлийн шинэ гарааг эхлүүлсэн байна.Төлөвлөгөөний дагуу 2020 он гэхэд Гуан жөүгийн хэсэг дэх Жү жян мөрний нийтийн тээвэрийн одоогоор ашиглаж байгаа 28 онгоцны зогсоолыг 65 болгон нэмэгдүүлэх болно. /Урангоо орчуулж бэлтгэв/