• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-24 15:49:12    
Японы Либераль ардчилсан намын шинэ даргын үүрэг хүнд байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      23-ны үдээс хойш, Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга байсан Фүкүда Яасуо өрсөлдөгч Либераль ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Асо Тарог ялж, Японы Либераль ардчилсан намын 22-дохь даргаар сонгогдсон байна. Тэрээр ирэх 25-ны өдөр Японы шинэ Ерөнхий сайд болох магадлалтай. Японы Либераль ардчилсан намын шинээр сонгогдсон даргын хувьд түүний өмнө олон сорилтууд нүүрлэж байгаа.

     Японы Либераль ардчилсан намын даргын бүрэн эрхийн хугацаа нь 3 жил, хоёр дахь удаагаа улиран сонгогдох боломжтой юм байна. Японы Ерөнхий сайдыг дээд доод танхимын гишүүдийн дундаас сонгон гаргах болно. Холбогдох тогтоолын дагуу, Либераль ардчилсан намын дэвшүүлсэн Ерөнхий сайдын нэр дэвшигчийг Дээд танхим үгүйсгэсэн хэдий ч Доод танхимын дахин санал хураалтаар сонгогдож болох юм. Учир иймээс санаандгүй хэрэг гарахгүй л бол Либераль ардчилсан намын шинэ дарга нь Японы Ерөнхий сайдаар сонгогдох болно.

      Фүкүда албан үүргээ хэрэгжүүлж эхэлсэнээс хойш нэн тэргүүнд, яаралтай зохицуулах шаардлагатай асуудал нь "терроризмийн эсрэг онцгой арга хэмжээний хууль"-ийг сунгах явдал болно. Энэ нь мөн Абег тушаалаасаа огцроход хүргэсэн асуудал юм. Энэтхэгийн тэнгис дээр Америк зэрэг олон орны цэргийн хөлөг онгоцонд Японы талаас үргэлжлэн шатахуун болон арын ажлын баталгаа хангахын тулд уг хуулийг сунгахыг Фүкүда дэмжиж байгаагаа илэрхийлсний зэрэгцээ "терроризмийн эсрэг онцгой арга хэмжээний хууль" нь 11-р сарын 1-д хугацаа нь дуусах бөгөөд сунгаж чадахгүй бол сөрөг намын дэвшүүлсэн эсэргүүцэх саналын дагуу зохих буулт хийхэд ч би бэлэн байна гэж Фүкүда хэлсэн байна. Өнөөгийн байдлаар Японы Дээд танхимыг ардчилсан нам тэргүүлж байгаа бөгөөд энэ нам нь өөрийгөө хамгаалах хүчний тэнгис дээр шатахуун хангах ажиллагааг эрс эсэргүүцэж байгаа юм.

     Үүнээс гадна, Абегийн засгийн газарт "улс төр хийгээд мөнгө төгрөг"-ний гутамшигт хэрэг тасралтгүй гарснаар, Японы Засгийн газар болон Либераль ардчилсан намыг ерөөс байгаагүй итгэл алдагдуулсан хямралд оруулсан билээ. Иргэдийн дунд дахин итгэл олж авахад хоёр намын холбоог хэрхэн бэхжүүлэх нь Фүкүдагийн тушаалд орсны дараахи бас нэгэн сорилт юм.

      Экс Ерөнхий сайд Койзуми Жүничирогийн үеэс үлдэгдэж ирсэн бөгөөд Абегийн үед ч зохицуулагдаж чадаагүй нийгмийн салбарын олон асуудал ч Фүкүдагийн өмнө нүүрлэж байна. Эдгээр асуудлыг хэрхэн сайтар зохицуулах нь түүний бас нэгэн үүрэг болно.

      Гадаад харилцааны талаар, НҮБ-ыг чухалд үзэж, Япон, Америкийн холбоог батлах болон Азийн нэг гишүүн болсоны хувьд дипломат бодлого хэрэгжүүлж, Япон, Америкийн холбоог батлах болон Азийн гадаад харилцааны тэнцвэртэй байдлыг ахиулахыг чухалд үзэх болно гэж Фүкүда илэрхийлсэн байна. Тэрээр цааш нь хэлэхдээ, "Япон, БНАСАУ-ын Пхеьняны тунхаг"-ийн дагуу Японы хүн барьцаалагдсан асуудлыг зохицуулж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох болно гэжээ.

     Нэлээд урт хугацаанд замбараагүй байсан Японы улс төрийн тавцангийн хувьд, Фүкүда олонхийн саналаар сонгогдсон нь Либераль ардчилсан намын гадаад дотоодод амар тогтуун байдлыг хүсч байгааг илтгэсэн байна. Абегийн засгийн газарт их өөрчлөлт хийхгүй, харин Жуничиро болон Абегийн өөрчлөлтөөс улбаалан үлдэж ирсэн асуудлуудыг алхам дараатайгаар зохицуулах болно гэж энэ сонгуулийн явцад Фүкүда хэлж байсан. Либераль ардчилсан намыг удирдан хүнд байдлаас гаргахад Фүкүда улс төрчийн хувьд оюун ухаанаа шавхах чухалтай бөгөөд түүний засаг тэргүүлэх чадварыг ч цаашид шалгах болно гэж шинжээчид үзэж байна. \Урьхан орчуулж, Цэцэн хянав\