Хятадын Статистикийн үндэсний газрын өнгөрөгч долоон хоногоос эхлэн нийтэлсэн бүртгэлийн цуврал тайлан нь 2002 оноос хойшхи Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдлыг эргэн үзсэн байна. Хятадын эдийн засаг тогтвортой хэвээр түргэн хөгжихийн зэрэгцээ мөн хөгжлийн хэлбэр нь байнга өөрчлөгдөж, "чанартай бөгөөд түргэн" хөгжих замдаа орсныг уг тайлан дахь бүртгэлийн тоо баримт харуулсан байна.
Эдийн засгийн өсөлтийн хурдаас авч үзвэл, 2003 оноос хойш, Хятадын эдийн засаг 4 жил дараалан 10 гаруй хувиар өсч, жил тутмын өсөлтийн хурд нь мөн үеийн дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдын 3 дахин гаруйтай тэнцжээ. Эдийн засгийн өсөлтийн хурд түргэн төдийгүй, онууд хоорондын хэлбэлзлийн хэмжээ нь ч нэлээд бага байна. Хятадын эдийн засаг энэ 4 жилд тогтвортой хэвээр түргэн өссөнийг хүмүүс "Дэлхийн эдийн засгийн хөгжлийн гайхамшиг" хэмээн үнэлж байна.
Эдийн засгийн ерөнхий хэмжээнээс үзвэл, 2006 онд Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт хэмжээ 2 триллион 1000 тэрбум юаньд хүрч, 2002 оныхоос 2 дахинаар өсөн нэмэгдэж, Хятад улс эдийн засгийн ерөнхий хэмжээгээрээ дэлхийд 4-р байранд орж, дотоодын үйлдвэрлэлийн хүн тутамд оногдох дундаж хэмжээ нь нэмэгдээд 2000 ам.долларт хүрсэн байна.
Эдийн засгийн бүтцээс авч үзвэл, сүүлийн 5 жилд Хятадын эдийн засгийн хөгжлийн явц дахь буурай тал эрчимжиж, бүс нутаг болон хот хөдөөгийн зохицонгуй чанар ихээр нэмэгдэн, ялангуяа хөдөө нутагт тариачдад хөнгөлөлттэй бодлогууд хэрэгжиж, үр тарианы үйлдвэрлэл 3 жил дараалан нэмэгдлээ. Үүний зэрэгцээ, Хятад улс эрчим хүч хэмнэх, бохир бодисын гаргалтыг багасгах бодлого, арга хэмжээннүдийг боловсруулан, хэрэгжүүлж, эрчим хүчний зарцуулалт, бохирдуулалт ихтэй аж ахуйн нэгжийн түргэн нэмэгдэхийг тогтоон барьснаар, 2006 онд Хятадын дотоодын салбар тутмын үйлдвэрлэлийн нийт хэмжээний эрчим хүчний зарцуулалт нь 3 жилийн турш анх удаагаа буурч, тогтвортой хөгжлийг нийгэм нийт улам чухалд үзэх болсон байна.
Эдийн засгийн үр ашгаас авч үзвэл, сүүлийн 5 жилд Хятадын санхүүгийн орлого болон аж ахуйн нэгжийн ашиг цаашид нэмэгдлээ. Санхүүгийн орлогын түргэн нэмэгдэл нь Хятадын Засгийн газрыг олон жил хийж чадаагүй байсан том явдлыг хийж чадах болгож, хөгжлөөр таруухан орон нутаг болон орлого багатай хүмүүсийн ажилтай болоход үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлж, ард иргэдэд нэн их ач тус хүртээж, тэдний амьжиргааны түвшнийг байнга сайжируулсан байна.
2003 оноос хойш, Хятадын эдийн засаг хэдэн жил дараалан нэлээд түргэн мөртөө үр ашигтай тогтвортой нэмэгдэх хандлагаа хэвээр хадгалж, Хятадын эдийн засагт анх удаагаа "чанартай бөгөөд түргэн" хөгжих хандлага илэрснийг бүртгэлийн тоо баримт харууллаа.
Гэвч үүний зэрэгцээ, Хятад улс өнөө иймэрхүү хадлагаа хэрхэн хадгалах вэ гэсэг асуудалд тулгарч байна.
Энэхүү байдалд чиглүүлэн, Хятад улс цаг даруйд нь марко зохицуулалтын арга хэмжээнүүдийг боловсруулан тогтоож, банкны хадгаламжийн бэлтгэл мөнгөний хэмжээг нэмж, хадгаламжийн болон зээлийн хүүг өсгөж, гадаад худалдааны бодлогодоо зохицуулалт хийж, хоцрогдсон үйлдвэрлэлийн техникийг шигшсэн байна. Өнө, эдгээр арга хэмжээнүүд нь үр дүнд хүрч эхэлжээ.
Үүнээс гадна, Хятадын эдийн засаг "чанартай бөгөөд түргэн" хөгжих явцдаа гүн давхаргын их олон асуудал зөрчилийг зохицуулах шаардлагатай байгааг бид мөн харж байна. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\
|