Хятадын их сургуулийн шинжлэн ухааны анхны хүрээлэн бол Шанхайн Фүдан Их сургууль болон Америкийн компаний 1986 оны 11-р сард тохиролцож, Фүдан Их сургуульд байгуулсан Шинжлэх ухааны хүрээлэн болно. Энэ нь сургалт, судалгаа, үйлдвэрлэлийг уялдуулсан шинэ хэлбэрийн цогцолбор бөгөөд гадаадаас оюун ухаан, хөрөнгө мөнгө зээлдэн оруулж, шинэ техникийн судалгаа хийх зорилготой юм. Тэр үеэд Америкийн 40 гаруй их сургуульд ийм хүрээлэнтэй байсан юм байна.
Олон улсын хамтын ажиллагааны сургалт судалгааны анхны байгууламж: Хятадын олон улсын хамтын ажиллагааны сургалт судалгааны анхны байгууламж бол Наньжин Их сургууль болон Америкийн нэгэн их сургуулийн байгуулсан Хятад, Америкийн солёын судалгааны төв болно. Энэ төвийн шавийг 1984 оны 8-р сарын 31-ний өдөр наньжин их сургуульд тавьсан байна. Энэ төв нь Хятад, Америкийн үйл хэрэг хариуцдаг өндөр зэргэлэлийн мэргэжлийн боловсон хүчин бэлэтгэх зорилготой юм байна.
Хүүхэд залуучуудын биеийн эрүүл мэндийн байдлын тухай шинжлэх ухааны материалыг анх удаа олж авсан нь: Хятадын Биеийн тамир спортын үндэсний хороо, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам нь 1979 онд 16 мужийн 1210 их, дунд, бааг сургуулийн 200 мянган хүүхдийн биеийн байдал, чадавхи зэрэг 23 үзүүлэлтэд шинжилгээ хийгээд хүүхэд залуучуудын биеийн эрүүл мэндийн байдлын тухай шинжлэх ухааны материалыг анх удаа олж авсан байна.
Багшийн баярыг анх удаа тэмдэглэсэн нь: Хятад улс 1985 оны 9-р сарын 10-ны өдөр анх удаагаа багшийн баярыг тэмдэглэсэн байна. 6-дах сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны 9-р хурал 1985 оны 1-р сарын 21-ний өдөр шийдвэр баталж, жил бүхний 9-рсарын 10-ны өдрийг багшийн баяр болгов. Үүний зорилго нь ардын багшийн улс төрийн байр суурь болон нийгмийн байр суурийг цаашид дээшлүүлж, багшийг хүндэтгэх, боловсролыг чухалд үзэх, мэдлэгийг хүндэтгэж, мэргэжлийн боловсон хүнийг чухалд үзэх нийгмийн хэв суртал бий болгохын төлөө юм. Сургалтын шилдэг багж хэрэгслийг үнэлэн шалгаруулсан анхны их хурал: Хятадын хичээл сургалтын шилдэг багж хэрэгслийг үнэлэн шалгаруулсан анхны их хурал 1986 оны 9-р сарын 10-ны өдөр Бээжинд болсон байна. Энэ удаад 1978 – 1985 онуудын судлан бүтээсэн хичээл сургалтын шилдэг багж хэрэгслийг үнэлэн шалгаруулсан байна. Эхлээд муж, хот, өөртөө засах районы хэмжээнд шалгаруулж, дараа нь Үндэсний боловсролын хороо сонгон шалгаруулж, нийт 272 төрлийн багж хэрэгслийг шалгаруулан шагнасан байна. \М. Цэцэн бэлэтгэв\
|