• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-25 10:41:12    
Холливуудын киноны онцгой үзүүлбэрийн тоглолт Хятадын Күнь мин хотноо болжээ

Хятадын Олон Улсын Радио

 

      Аймшигтай, сонгодог, өндөр ур чадвар шаардсан онцгой үзүүлбэрийн тоглолт Хятадын Хавай гэж нэрлэгддэг Күнь мин хотноо болжээ. Цагираг галын дундуур машин нисэн өнгөрөх, эсвэл мотоцикль машинтай мөргөлдөх мэтийн өндөр хэмжээний гайхамшигт кино үзүүлбэрүүдийг бид Холливуудын киноноос л олж хардаг билээ. Эдгээр онцгой үзүүлбэрийг үзэгчдэд талбайд амьдаар нь хүргэх тойрон тоглолт 9-р сарын 22-д Хятадын Күнь минь хотын биеийн тамирын ордонд болж, гайхамшигт үзүүлбэрээрээ хүмүүсийн сонирхлыг татжээ.

 

      Америкийн Холливуудын Фермука гэдэг киноны онцгой үзүүлбэр гүйцэтгэдэг компани нь өнөөдөр дэлхий дээр киноны онцгой үзүүлбэрээрээ оройлж байдаг юм. Төв компани нь Америкийн Холливудад байрлан, дэлхийн тэргүүн эгнээний кино уран бүтээлчдийг энд цуглуулсан юм байна. Энэ оны үзүүлбэрийн багийхан Америк, Франц, Орос, Итали зэрэг киноны том гүрнээр тойрон тоглож нижигнүүлж байжээ.

  

      Энэ удаагийн Күнь минд болсон үзүүлбэрт "007", "Титаник" зэрэг алдарт киноны онцгой үзүүлбэрт орлон тоглосон 10 нэрт тоглогч багтаж байгаа бөгөөд эдгээр кино уран дархчууд нь маш олон Холливуудын кинонд хөшигний арын баатар болж, үзэгчдэд агшин зуурын гайхамшигтай үзэгдлүүдээ хүргэж байсан юм. Өнгөрсөн жилээс эхлээд уг онц үзүүлбэрийн багийнхан Хятадын олон газарт үзүүлэн тоглолт хийсэн нь үзэгчдийн анхаарлыг ихэд татсан байна.

 

      Энэ удаагийн хоёр цагийн хугацаатай үзүүбэр тоглолт нь нийт 36 агуулгатай байж, нэг нэгээрээ бүр кинонд гардаг шиг онцгой үзэгдлийг бодитой үзүүлсэн байна. Онцгой үзүүлбэрүүд тоглогдохтой зэрэгцэн эх киноны нь бичлэгийг дэлгэцэн дээр дуу чимээтэй нь хамт үзэгчдэд хүргэснээрээ тоглолт нь улам сонирхолтой болжээ.