• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-25 14:55:47    
Бээжингийн олон улсын номын яармаг нь дотоод гадаадын соёлын солилцоонд орон зай хангаж байна

Хятадын Олон Улсын Радио

      2007 оны Бээжингийн олон улсын номын яармаг саяхан амжилттай өндөрлөв. Дотоод гадаадын хэвлэлийн бизнесменүүд энэ яармагын хугацаанд худалдаа наймаагаа халуун хөгжилтэй хийж, дотоод гадаадын ажил нэгтэд бүхнээрээ энэ яармаг нь Хятадын ба гадаадын соёлын солилцооны чухал тавцан болсон гэж үзсэн банйа.

     Азийн одоогын хамгаас том номын олон улсын яармаг болсоны хувьд, 2007 оны Бээжингийн олон улсын номын яармаг нь 8-р сарын 30-аас 9-р сарын 3 хүртэл Бээжинд болж, 58 улс орон газар нутгийн 1400 гаруй хэвлэлийн байгууллага яармагт оролцсон байна. Америкийн Жон Вилэй, Сингапурын Елсайвир зэрэг олон улсын нэрт хэвлэлийн нэгтгэлүүд байлцаж, Бангалдеш, Оман, Өмнөд Африк, Арабын Нэгдсэн Эмерт Улс, Азербайжан, Узбайкстан зэрэг Ази Африкийн 6 орон ч анх удаа яармагт оролцсон байна.

     Бээжингийн олон улсын номын яармагыг гол эрхэлсэн талын нэг- Хятадын хэвлэлийн үндэсний ерөнхий газрын дарга Лю Биньже нээлтийн ёслол дээр яармагт оролцохоор ирсэн олон орны бизнесмэнүүдийг бялхам халуун сэтгэлгээр угтаж үг хэлсэн банйа. Тэрээр хэлэхдээ:

     Бээжингийн олон улсын номын яармаг нь Хятадын хэвлэлийн ажил төрлийг дэлхийн олон орны хэвлэлийнхэнтэй холбох холбоос болсны хувьд, мөн Хятадын ба гадаадын хэвлэлийн ажил төрөл нэгтэдийнхний солилцоо хамтын ажиллагаа хийхэд өргөн уудам орон зай болон тавцан болсоны хувьд, дотоод гадаадын хэвлэлийн ажил төрлийн нэн олон зүтгэлтэд энэ яармагын олгосон аз тохиолыг амжин, зохиогчын эрхийн худалдаа болон хэвлэлийн ажил төрлийн солилцоогоо нааштай хийж, олон улсын хэвлэлийн ажил төрлийн ирмүүн хөгжлийг хамтаар ахиулахыг хүсч байна гэжээ.
Бээжингийн олон улсын номын яармагыг 1986 онд эхлэн эрхэлсэнээс нааш, цар хэвцээ нь байнга өргөжиж, чанар нь байнга дээшилж, энэ удаагын яармагын талбай нь нэгэнт 34000 ам метр болж, нодниныхоос 30% нэмэгдэж, яармагт тавьсан ном бичиг 100 мянган ширхэгт хүрч, үзэсгэлэнгийн талбай буюу үзмэрийн талбай гэсэнгүй бүр түүхийн хамаг өндөр тэмдэглэл бүтээсэн байна.

     Герман бол энэ оны яармагын гол зочин орон, тэд нар дэлхийд алдартай Спрингер-верлагыг оролцуулсан 42 хэвлэлийн газраа яармагт авчирсан бөгөөд бас 1500 гаөруй төрлийн ном бичгээ яармагт тавьж, мөн Бээжин хотод маш их нөлөөтөй номын сангүүд жич олон соёлын газруудад баялаг сайхан агуулгатай " Германы ном бичгийн 7 хоног"-ын үйл ажиллагаа зохиосон байна. Германы Соёлын яамны сайд ноён Берэнд Нюман хэлэхдээ:

     Бидний хувьд авч хэлбэл, энэ оны Бээжингийн олон улсын номын яармагын гол зочин болсоны хувьд, маш яруу алдартай санагдаж байна. Бид энэ аз тохиолыг ашиглан Германы соёл болон утга зохиолыг танилцуулж, нэн олон Хятад хүн ардад энэ талын байдлыг ойлгуулахыг бодож байна гэжээ.

     Ноён Нюман танилцуулж хэлэхдээ, Германы зохиогчын эрхийг худалдан авсан орны дотор, Хятад улс 1997 оноос хойш өмнө 10-д жагсаагдсаар байна. 1998 оноос 2000 онуудад Хятад улс цаашлаад тэргүүн байр эзэлсэн юм. Иймээс Герман Бээжингийн олон улсын номын яармагт оролцох нь маш чухал юм. Бид гол зочин орны энэ аз тохиолыг ашиглан өөрийгөө танилцуулна гэжээ.

     Дэлхийн ном бичгийг зээлдэн оруулахын зэрэгцээ Хятадын хэвлэлийн ажил төрлийг дэлхийд танилцуулах бол бас ч Бээжингийн олон улсын номын яармагийн гол чадавхын нэг болох юм. Яармагын хугацаанд зохиосон 700 гаруй соёлын үйл ажиллагаа нь " Хятадын ном бичгийг дэлхийд гаргах" үйл ажиллагаанууд зохиосон юм. Жишээ нь " Бээжингийн олон улсын хэвлэлийн ажил төрлийнхний чуулга уулзалт"-д дотоод гадаадын хэвлэлийн ажлын дээд тушаалын 300 гаруй зүтгэлтэн оролцсон байна. Америкийн Амазон компанийн бүх дэлхийд жижиглэн худалдах ажил хариуцсан дээд тушаалын орлогч захирал Диаго Пиагентине лекцдээ, манай Амазон компани Хятадын ном бичгийг дэлхийд гаргах энэ үйл ажиллагаанд улам олон үүрэг гүйцэтгэж байгаадаа омогшиж байна гэж хэлсэн банйа. Тэрээр хэлэхдээ:

     Амазоны сүлжээ нь уншигчдын Хятадын холбогдох ном бичгийн талаарх өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагыг хангахын төлөө, өнөө нэгэнт 8000 гаруй төрлийн хятад хэлний ном бичигтэй болсон болохоор, уншигчид маань өөрийн сонирхолоор сонгож болно. Энэ тоо хэмжээ цаашид нэмэгдэх юм гэжээ.

     Хоёр жил гаруйн өмнө Хятад улс нь гадаадад " Хятадын ном бичгийг гадаад оронд нэвтрүүлэн дэлгэрүүлэх төлөвлөгөө" хэрэгжүүлж, хөрөнгө мөнгөөр туслан хэвлэлд шилжүүлэх хэлбэрээр, олон орны хэвлэлийн газруудынхан Хятадын ном бичгийг орчуулан хэвлүүлэхийг урамшуулж ирсэн банйа.

     Үүнээс гадна Хятадын хэвлэлийн ажил эрхэлсэн үндэсний ерөнхий газрын гаргасан " Хятадын ном бичгийн талаар онцгой хувь нэмэр оруулсан шагнал" ч яармагын хугацаанд эзнийг нь тодруулав. Хятадач эрдэмтэн Күбин Волфан зэрэг 3 герман хүн тус шагналыг хүртсэн банйа. " Хятадын ном бичгийн талаар онцгой хувь нэмэр оруулсан шагнал" нь Хятад орныг танилцуулсан, Хятадын ном бичгийг орчуулан хэвлүүлсэн, Хятадын болон гадаадын соёлын солилцоонд тус дөхөм үзүүлсэн зэрэг талаар чухал их нэмэр хандив оруулсан гадаадын хэвлэлийн зүтгэлтэн, орчуулагч болон зохиолчыг сайшаан урамшуулах зорилготой шагнал болох юм.

     Яармагын хугацаанд дотоод гадаадын том том хэвлэлийн газрууд хамтран ажиллах маш олон гэрээ хэлэлцээр тохирч, Хятадын болон гадаадын соёлын солилцоог ахиулах талаар маш сайн ажилласаныг энд дурдууштай. /Пэрлаймаа орчуулжээ/