• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-25 15:03:19    
Тайваний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн эх газрын зах зээлд орж байна

Хятадын Олон Улсын Радио

 

      Хоёр эргийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны нийгэмлэг, Тайвань мужийн хөдөө аж ахуйн нийгэмлэгээс зохион байгуулсан "2007 оны Тайваний хөдөө аж ахуйн шилдэг бүтээгдэхүүний тойрон үзүүлэх үзэсгэлэн" 7-р сарын 20-25-нд Шанхай, Наньжин, Фүжөү, Ү-хань, Гуанчжөү, Далянь зэрэг 6 хотод ажиллав.

 

      Үзэсгэлэнд оролцож байгаа Тайваний олон зүтгэлтэд эх газард анх удаагаа ирж байна. Тойрон үзүүлэх үзэсгэлэнгээр дамжуулан тэд эх газрын хэрэглэгчидтэй уулзах завшаан тохиож, үүний улмаар эх газрын зах зээл, хэрэглэгээний орчин ахуйг ойлгож болно. Тайваний Нань төү сянаас ирсэн Чжэнь Чживэй сурвалжлагчид хэлэхдээ: би Шанхай гарамаар дамжуулан эх газрын нэн олон бизнесменүүдтэй харилцаж, эх газар дахь борлуулалтын зам сувгийг өргөтгөхийг хүсэж байна гэжээ.

 

      Тайваний хөдөө аж ахуйн шилдэг бүтээгдэхүүний тойрон үзүүлэх үзэсгэлэнгээс алим жимс, хүнэсний ногоо, цагаан будаа, цай зэрэг хөдөө аж ахуйн 400 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг сурвалжлагч харлаа. Эдгээр бүтээгдэхүүн нь эх газрын хэрэглэгчдийн сонирхлыг татаж байна.

 

      4-р ангид сурч байгаа сурагч Гэн чжи анар жимсийнг үзээгүй, хичээлийн номонд байсан, идэхэд маш амттай байна гэж ярьж байна.

      Хөдөө аж ахуй нь Тайваний хоолойн хоёр эргийн хамтран ажиллах хамгийн их нөөцтэй салбарын нэг болох юм. 2005 онд эх газрынхан нь хөдөө аж ахуйн хөнгөлөлттэй бодолгууд гаргаснаас хойш, Тайваний хөдөө аж ахуйн шилдэг бүдээгдэхүүнийг эх газрын хэрэглэгчид алхам алхмаар хүлээн зөвшөөрч байна. бүртгэлд харуулж байгаагаар, 2006 онд эх газрынхан нь Тайвниас 3500 тоннын гаалийн татваргүй жимс оруулж, мөнгөний хэмжээ нь 4 сая долларт хүрчээ. 2007 онд эх газрынхан нь хөдөө аж ахуйн хөнгөлөлттэй 20 төрлийн бодлого гаргасан байна.