Хятад Шведийн шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны комиссын анхны хурал, Хятад Шведийн шинжлэх ухаан техникийн долоо хоног саяхан Бээжинд боллоо. 2004 оны 12-р сард Хятад Шведи хоёр орны Засгийн газар шинжлэх хуаан техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр тохиролцноос нааш хоёр орны шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагаа сайн байж, материалын шинжлэх ухаан, хөдөлгөөнт холбоо, дараачын үе шатны интернэтийн сүлжээ, био эм бэлдмэл зэрэг салбарт амжилт олсон үндсэн дээр хоёр талын страгтегийн хамтын ажиллагаа өрнүүлэх болно гэж хоёр орны албаны хүмүүс илэрхийлсэн байна.
Хоёр талаараа материалын шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааны хэлбэр, агуулгаа өргөтгөн, дараачын шатны холбоо болон интернэтийн сүлжээний салбарт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зураж, ирэх гурван жилийн хугацаанд энэхүү хамтын ажиллагаандаа иж бүрэн хөрөнгө мөнгө санхүүжүүлэх болно. Био эм бэлдмэлийн салбарт Тяньжиний Бинхай био эм бэлдмэлийн олон улсын шинийг санаачилан бүтээх хүрээлэнд Хятадын Шведийн био эм бэлдмэлийн судалгааны төв байгуулахаар хамтын ажиллагааны санамж тохиролцож, хоёр Засгийн газар хоорондын шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны хүрээнд хамруулж, бодлого, хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлэхээр тохиролцлоо гэж Хятадын Шинжлэх ухаан техникийн яамны сайдын орлогч Шан Юүн, Шведийн дээд боловсрол судалгааны сайд Ларс Лейжонборг нар санал нэгтэй илэрхийлжээ.
Шан Юүн танилцуулж хэлэхдээ, бүх дэлхий шинжлэх ухаан техникийн эх баялагийг бүрэн ашиглаж, бие даан шинийг бүтээх хүчин, шинийг бүтээх маягийн улс орон байгуулахын төлөө хамтын ажиллагааны хүрээгээ өргөтгэж, хамтын ажиллагааны арга хэлбэрээ шинэчилж, хамтын ажиллагааны үр ашигаа дээшлүүлэх энэ гурван талаар ахиц хийх хэрэгтэй. Олон улсын хамтын ажиллагааны талаар олон улсын хамтын судалгааны бааз, олон улсын техникийн хамтын ажиллагааны аж үйлдвэрийн баазыг байгуулж, хоёр орны Засгийн газрын хамтын ажиллагааны хэлэлцээрт хамруулах хэрэгтэй. Тяньжиний Бинхай био эм бэлдмэлийн олон улсын шинийг санаачилан бүтээх хүрээлэн болон Жи-наний мэдээлэл холбооны олон улсын шинийг бүтээх хүрээлэнгийн байгуулалтыг идэвхтэй ахиулж, манай орны дээд шинэ техникийн район, шинжлэх ухаан техникийн район зэргийг ашиглан олон улсын техникийн хамтын ажиллагааны дээд зэргэлэлийн үлгэр жишээ бааз байгуулж, төсөл чадварлаг хүмүүс, бааз гурвыг уялдуулсан байдлыг бий болгох хэрэгтэй. Олон улсын техникийн хамтын ажиллагааны төлөвлөгөө болон шинэ эрчим хүчний талаарах олон улсын техникийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг найдвэржуулах хэрэгтэй гэжээ.
Шан Юүн хэлэхдээ, шинэ ээлжийн техникийн хувьсгал болон эдийн засгийн даяарчилалын хандаш, шинэ онцлог нь олон улсын техникийн хамтын ажиллагааны чухал байр суурь болон үйлдлйиг нэн товойлгосон байна. 11-р 5 жилийн төлөвлөгөөний хугацаанд Хятадын Засгийн газар олон улсын шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, бодитой арга хэмжээ авах болно гэжээ.
Цаг уурын өөрчлөлтийг аргаацах, байгаль орчин, эрчим хүчийн хангалага зэрэг өдөөлөгт Шведи Хятад хоёр орон хамтаар хандаж, эдгээр асуудлыг зохицуулах шинэ техник, шинэ арга лавтай олж чадах юм. Хятад Шведи шинэ материалын техникийн солилцооны төв бол Хятад Шведийн шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болох юм. хоёр орон хамтын ажиллагааны салбараа өргөтгөж, шинэ арга хэлбэр нээх болно гэж Шведийн дээд боловсрол судалгааны сайд Ларс Лейжонборг илэрхийлжээ.
Хятад Шведийн шинжлэх ухаан техникийн энэ долоо хоногийг Хятадын Шинжлэх ухаан техникийн яам, Шведийн боловсрол судалгааны яам хамтаар зохион байгуулсан юм. Уг долоо хоног нь судалгаа, шинийг санаачилан бүтээх бодлого, материалын шинжлэх ухаан, дараачын үе шатны холбоо болон интернэтийн сүлжээ, эрчим хүчний байгаль орчин, цаг агаар, олон нийтийн эрүүл мэнд, Хятад Европ эм эмнэлгийн судалгаа зэрэг 6 салбарт гүнзгий судалгаа хийж, Шведийн 170 гаруй хүн Хятадад хүрэлцэн ирэж уг ажиллагаанд оролцсон байна.
|