Хятадын боловсролын яам сүүлийн жилүүдэд хөдөө тосгоны багшийн эгнээний байгуулалтыг эрчимжүүлэх талаар зохистой бодлого, арга хэмжээ аваад нааштай ололт амжилтад хүрсэн байна гэж Боловсролын яамны орлогч сайд Цэнь Шяо-яа тун саяхан Ханжөүд болсон Хятадын багш нарын хөгжлийн чуулга уулзалт дээр хэлсэн байна.
Бүртгэлээс үзэхэд, 2006 онд Хятадын заавал сурах боловсролын шатны багш 9 сая гаруй байж, үүнд 5 сая гаруй нь бага сургуулийн багш байж, хөдөө тосгоны багш 3 сая гаруй, бараг 80 хувийг эзэлсэн байна. 3 сая гаруй анх зэргийн дунд сургуулийн багштай, үүнд хөдөө тосгоны багш 2 сая гаруйд хүрсэн байна. Үүнээс гадна, хөдөө тосгоны багшийн эгнээний түвшин ч ихээр дээшилсэн байна. 2002-2006 оны хооронд, шинээр элссэн их дээд сургууль төгссөн оюутдын 80 хувь нь хөдөө тосгоны дунд, бага сургуулийн багш болж, багшийн хот хөдөөгийн зөрөөг багасгасан байна.
Хөдөө тосгоны багшийн эгнээ цаашид эрчимжсэн явдал бол сүүлийн жилүүдийн хэрэгжүүлсэн 5 төрлийн чухал арга хэмжээ байгаа юм. Энэ нь хөдөө тосгоны багш нарт нөхвөр олгох тогтолцоог бий болгож, дээд зэрэглэлийн шилдэг чадвартан хэрэглэсэн. Шижээлбэл, 2006 онд "хөдөө тосгоны заавал сурах боловсролын шатны багш нарын ажлын байрын төлөвлөгөө" хэрэгжүүлснээр багшийн эгнээ хүчирхэгжиж ирсэн байна.
Хотын багш нар хөдөө тосгоны багш нарын ажлыг ихээр түлгэн ахиулсан. Сүүлийн жилүүдэд олон давхаргын боловсролын засаг захиргааны салбар хотын багш нарыг хөдөө тосгоны заан сургалтын ажилд туслалуулах зэрэг арга хэмжээг авч хөдөө тосгоны боловсролын ажлыг түлхэн ахиулсан байна.
Боловсон хүчний бэлтгэл дамжаа, алсын удирдамжтай бэлтгэл сургалт зэрэг арга хэлбэрээр хөдөө тосгоны багшийн бэлтгэл дамжааг эрчимжүүлсэн байна. Жишээлбэл баруун нутгийн 100 гаруй сяний бараг 150 мянга гаруй хөдөө тосгоны багш нарыг алсын удирдамжтай бэлтгэл дамжаанд хамруулж, мөн сүлжээ, телевиз зэрэг арга хэлбэрээр сая гаруй хөдөө тосгоны багш нарыг бэлтгэн хүмүүжүүлсэн байна.
Үндсэн боловсролын шинэ хичээлийг хэрэгжүүлэхээр дамжин багшийн ажил мэргэжлийн хөгжлийг түлхэн ахиулсан.
Багшийн сургуулийн оюутдыг төлбөрөөс чөлөөлөх тогтолцоо тогтоосон, 2007 оноос эхлэн төлбөргүйгээр багшийн сургуульд элсэх ажил амжилттай явагдснаар багшийн сургуулийн оюутдын чанар чансаа илт дээшилсэн байна.
Хөдөө тосгоны багшийн эгнээний байгуулалтыг өөрчлөхөд зохих цаг хугацаа хэрэгтэй байна. Жишээлбэл хөдөө тосгон, ялангуяа алс буйт ядуу хүчиртэй, үндэстний цөөнхийн районы багш нар тутмаг зэрэг асуудлууд оршиж байна. Хөдөө тосгоны сургуулийн хүн хэрэглэх тогтолцоо болон багш нарт олгох нөхвөрийн тогтолцоо зохисгүй байгаа болохоор өөрчлөлтийн эрч хүчээ эрхбиш эрчимжүүлэх чухалтай байна.
|