9-р сарын 24-ний өдөр НҮБ-ын цаг агаарын өөрчөлөлтийн тухай өндөр зэргэллийн хурал Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд нээгдэв. Хөгжисөн орнууд хүлэмжийн хийн гаргалтын талаар тэргүүлэх үүрэг гүйцэтгэхийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Моон уриалсан байна.
Энэ удаагийн хурлын зорилого нь олон орны засгийн газрын цаг агаарын өөрчөлөлтийн асуудлаарх үзэлт баримтлалаа солилцоход нь тус дөхөм үзүүлж, 2007 оны 12-р сард Энэтхэгийн Бали аралд болох НҮБ-ын цаг агаарын өөрчөлөлтийн хуралд бэлтгэх гэсэн болно. 80 гаруй орны удирдагчийг оролцуулсан 150 гаруй орнуудын төлөөлөгч энэ өдрийн хуралд оролцосон юм байна. Хурал нь цаг агаарын өөрчөлөлт, хүлэмжийн хийн гаргалтыг багасгах, технологи болон хөрөнгө мөнгө хуримтуулах зэрэг дөрвөн тусгай сэдвээр судлан хэлэлцэх юм байна.
Цаг агаарын өөрчөлөлтийн асуудал нь хөгжисөн орнуудын урт хугацаагаар хүлэмжийн хий гаргасан өнгөрөлттөй нягт холбоотой гэж олон улсын хамтын нийгэмлэг санал нэгтэй үзсэн байна. Одоод хүрч иртлэх байдлаар, хөгжисөн орнуудын хүлэмжийн хий гаргаж байгаа хэмжээ нэмэгдсээр л байна. "НҮБ-ын цаг агаарын өөрчөлөлтийн хүрээн дэх конвенц" болон "Киотогийн Протокол" бол дээрэх байдалд чиглүүлэн тогтоосон олон улсын хамтын нийгэмлэгийн цаг агаарын өөрчөлөлтөд нүүрлэх хуулийн үндэсэн баримт бичиг болно, тэр нь хөгжисөн орнууд тэргүүлэн хүлэмжийн хийн гаргалтаа багасгахыг шаардсан байна. "Киотогийн протокол" нь бас 2008-2012 онд хөгжисөн орнуудын хүлэмжийн хийн гаргалтаа багасгах тодорхой хэмжээг тогсоосон байдаг. "Киотогийн протокол"-д хийсэн анхны амлалтын өдөр хугацаа ойртон дөхөхийн хэрээр, 2012 оноос хойших цаг агаарын өөрчөлөлтийг аргацаах тухай олон улсын мехнизмд яаж тохируулалт хийх вэ гэдэг нь олон орны анхаарал хандуулж буй асуудал болсон байна.
2007 онд НҮБ-ын засгийн газар хоорондын цаг агаарын өөрчөлөлтийн тусгай хороо тайлан нийтэлж тэмдэглэхдээ, дэлхийн цаг агаар ил тод дулаарч байна, үүний учир шалтгаан нь хүн төрөлхтөний ажиллагаагаас болсон юм гэжээ. Уг хорооны дарга Ражендра К.Пачаури НҮБ-ын цаг агаарын өөрчөлөлтийн өндөр зиндааны хурлын нээлтийн ёслол дээр үг хэлэх үе тэмдэглэхдээ, өнгөрсөн зуунд дэлхийн цаг агаарын дулаан ерөнхийдөө 0.74 хэм нэмэгдэсэн бол, тус зуунд дэлхийн цаг агаарын дулаан 1.8-4 хэмээр нэмэгдэх төсөөлөлтэй байна. Нухацтай арга хэмжээ авч дэлхийн цаг агаарын дулааралыг бууруулахгүй юм бол хүн төрөлхийтөн гай гамшигт нүүрлэх болно. Иймээс сүүлийн жилүүдэд цаг агаарын өөрчөлөлтийн асуудал нь НҮБ-ын чухал үүргийн нэг болсон байна гэжээ.
2007 оны 8-р сард НҮБ-ын ерөнхий Ассемблей цаг агаарын өөрчөлөлтын асуудлаар гурва хоногийн хугацаатай тусгай хурал хуралдуулав. Энэ бол НҮБ-ын ерөнхий Ассембелей анх удаагаа уг асуудлаар хуралдаж байгаа болно. Одоо 191 орон болон бүс нутгийн төлөөлөгч Канадын Монтреалд хэлэлцэн тохиролцож, 2030 онд дэлхийн хэмжээнд озоны давхарагад эвдлэгэ учруулах үйлдвэрлэл болон ашиглалтыг зогсоохыг тогтоосон байна. Энэ нь уулын төлөвлөгөөнөөс 10 жил урьдчилсан байна.
Бүх дэлхийн цаг агаарын өөрчөлөлтийн өрсөлдөөн сорилтыг аргацаах талаар Америкийн хийж байгаа ажиллагаа нь зонхилох хүмүүсийн анхаарлыг татаж байна. Америкийн хүн ам хэдийгээр дэлхийн хүн амын 4% хувийгл эзлэх боловч, түүний хүлэмжийн хийн гаргалт нь бүх дэлхийн гаргалтын ерөнхий хэмжээний 25% хувийг эзэлж байгаа юм байна. \Гантөмөр орчуулж Номин хянав\
|