• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-26 14:26:12    
Эрүүл мэндэд тустай улаан ногоо

Хятадын Олон Улсын Радио

     Улаан ногоо бол амин дэм болон эрдэс бодис элбэгтэй, агуулагдаж байгаа уургийн хэмжээ нь шоштой ойролцоо боловч мөөгнөөс 10 дахин илүү байгаа юм. Амин дэм А нь үнээний сүүнээс 68 дахин, амин дэм С нь ороомол голоос 71 дахин байна. Улаан ногоонд ЕРА болон DHA элбэг агуулагдаж байгаа тул хөгширхөөс сэргийлж болох юм. Улаан ногооны 1/5 нь хүнсний бүтээгдэхүүний ширхэглэг зүйл байгаа болохоор гэдэсний эрүүл мэнд, өмөн үүд нэрвэгдүүлж мэдэх бодисийг гадагшлуулахад тус дөхөм үзүүлж ялангуяа бүдүүн гэдэсний өмөн үүгээс сэргийлэхэд тун ашигтай. Улаан ногооны тослог зүйл маш бага тул байнга идлээ гээд таргалах гэж байхгүй. Адил бус хүнсний зүйлүүдтэй холиж хийсэн улаан ногооны шөл нь сайхан амттай төдийгүй шим тэжээл ихтэй байдаг.

     Сам хорхойтой улаан ногооны шөл:

     Ийм шөл нь йод, кальци нөхөж, төмрийн элементтэй цус дутагдах, яс сийрэгжихэд тун сайн эмчилгээний үүрэг гүйцэтгэж, судас хатуурах болон цусны даралт өндөр болсон өвчнийг эмчлэхэд ч сайн нөлөө үзүүлдэг юм. Марганец дутагдсанаас болоод арьс хөрс их загтнахыг дарж чаддаг. Үүнээс гадна эмэгтэйчүүдийн цэвэрших үеийн хам шинж өвчний хүндрэлийг бууруулдаг бөгөөд эрэгтэйчүүдийн бэлгийн сулралд ч зохих эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг ажээ.

      Маажийн тостой улаан ногооны шөл:

      Маажийн тос дусааж хийсэн улаан ногооны шөлийг өдөр бүрийн оройн хоолноосоо өмнө нэг аяга уугаад байвал өтгөн хатахыг үр ашигтай зогсоож болно.

      Далайн байцаатай улаан ногооны шөл:

      Бага хэмжээний дүн гуа болон шийгуаны хальс үйж хийсэн далайн байцаатай улаан ногооны шөл нь таргалж байгаа хүүхнүүд хэрэглэхэд хамгийн тохиромжтой, энэ нь гэдэсны тосыг арилгадаг бөгөөд бие бялдрыг чийрэгжүүлж гоо сайхан болгодог байна.

      Далайн байцаатай, тураг махтай улаан ногооны шөл:

      Ийм шөл нь халуун хүйтнийг тэнцүүлэн, цэрийг ховхолж, урт насалж удаан жаргахад тустай. Үүнээс гадна, толгой эргэж нүд эрээлжлэх, сэтгэл бухимдан нойр алдах, цэр хуран ханиалгах, арьсны пигмент нэмэгдэх зэрэг өвчнийг эмчилхэд хэрэглэж болно.

      Улаан лоольтой улаан ногооны шөл:

      Улаан лоольтой улаан ногооны шөлний шим тэжээл нь тун зохимжтой байдаг, улаан лоолинд агуулагдаж байдаг амин дэм С нь хүний бие нь улаан ногоонд байдаг төмөр болон кальцийг хүлээн авахад тус дам болдог байна.\Л.Буянтогтох орчуулав\