• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-26 14:35:21    
Уйгар үндэстний нэг салбар--Лүэбүчүүд

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын баруун хойдын Такалмаканы элсэн цөлийн Лүэ Бүпө районд уйгар үндэстний нэг салбар амьдарч байдаг. Газар орны нэрээр нь тэднийг "Лүэбүчүүд" гэдэг. Энүүр Тарим гол урсан өнгөрч элсэн цөлд олон нуур бүрд бий болжээ. Тарим голыг даган байрлах лүэбүчүүд голдуу загас агнуур хийж амьдардаг болохоор "элсэн цөлийн загасчин" гэсэн нэртэй болжээ.

     Карцука тосгон бол Шинжяны төв нутгийн Вэй Ли сянд байдаг Лүэбүчүүдийн төвлөрөн суугаа тосгон юм. Зуугаадхан өрх айлтай. Энэ тосгоныхон эрт дээр үеэс загас агнуурт түшиглэн амьдарч ирсэн хэдий ч сүүлийн жилээс энэ нутаг нь жил ирэх тутам цөлжиж, Тарим голын ус ихээр татарч, нуур бүрд хатаж ширгэсэнээс лүэбүчүүд аргагүйн эрхээр усан онгоцоо орхиж, тариа төмс тарихыг сурч амьдрах болов.

     Тосгоны иргэн Амдүн тариа төмс тарьж байгаа боловч уламжлалт загас агнуурын ажлаа бас хийсээр байна.

      Тэрээр хэлэхдээ, намайг бага байхад голын ус их гүн байсан одоо тэр үеийн талд ч хүрэхгүй болжээ. Голын ус гүн бол том загас олон байна, усгүй бол загас аяндаа байхгүй болно шүү гэлээ.

     Карцука тосгоны лүэбүчүүд өнөө загас агнуур хийж тариа төмс тарьж амьдрах нь ирэх тутам бэрх болсоныг мэдэж, 2000 оноос эхлэн аялал жуулчлалын ажил төрлийг хөгжүүлж ирсэн байна. Тэд орон нутгийн онцлогтой орон сууцны байшиндаа засвар хийж, уламжлалт амьдралын зан үйлийг харуулсан эд барааг үзмэрт тавьж, нутаг усныхаа дүр төрхийг өөрчлөн сайжруулж лүэбүчүүдийн тосгоны аялал жуулчлалын брэнд бий болгохоор чармайн ажиллаж ирсэн байна.

      Аялал жуулчлалыг хөгжүүлснээр лүэбүчүүд ардын зарим урлагаа сэргээсэн байна. Арслан бүжиг бол лүэбүүчдийн уламжлалт бүжиг юм. Арслангийн үсэрч харайх эвшээж суниах бүх ааш занг бүжгийн хөдөлгөөнөөр харуулсан энэ бүжиг нь лүэбүчүүдийн оршин амьдарч байгаа Карцука тосгонд хэдэн мянган жилийн турш уламжлагдаж иржээ. Тосгоны 88-ын өндөр насан сүүдэртэй Ясэн Сепи бол арслан бүжгийг эхнээс нь дуустал бүрэн бүтэн бүжиглэж чадах цорын ганц хүн болжээ. Өнөө тэр сяний дуу бүжгийн чуулгад залуу өсвөрийн үеийхэнд арслан бүжгийн бүх хөдөлгөөнийг зааж байна. Жуулчид өнөө арслан бүжгийг сохирхох болсноор тосгоны иргэд ч Ясэн Сепи настнаас сурч бүжиглэх болжээ.

     Аялал жуулчлалын ажил үйлс хөгжсөнөөр лүэбүчүүдийн амьдрал сайжирсан байна. Үүний улмаар тэд үндэстнийхээ уламжлалт соёл урлагийн чухлыг шинээр таньж ойлгон байна. Амьдрал сайжирсан, гаднын ертөнцтөй танилцах хүсэлтэй байна гэж тосгоны 100 нас зооглосон өндөр настан Стик Алиаз хэлж байна.

     Тэрээр хэлэхдээ,  элсэн цөлд амьдарсаар зуун насалжээ, хаа ч очоогүй. Ноднин жил Үрэмч орж, дараа нь Бээжинд очиж 12 хоног суухдаа Ардын их хурлын ордон , Хааны ордон, Цагаан хэрэм зэрэг түүх дурсгалын үзэмжит газруудыг үзсэн. Дараа бас олон хотуудаар очих санаатай байна гэжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/