• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-27 11:11:24    
Бээжингийн дөрвөлжин гэр хүрээ

Хятадын Олон Улсын Радио

 

     Бээжингийн дөрвөлжин гэр хүрээ бол Бээжингийн хамгийн онцлог орон сууц юм. Энэ дөрвөлжин гэр хүрээ гэдэг нь орон сууцаа хойд, өмнө, зүүн баруун дөрвөн талыг тэгш өнцөгтэй залган турш байгуулж, үүнийхээ дундаа нийт олны хөл хөдөлгөөнд зориулсан мөн дөрвөлжин өргөн чөлөөтэй байдаг.

 

      Бээжингийн Люй сүн юань зочид буудал нь Бээжингийн хуучин хотын түүх соёлын хамгаалалтын районд байрладаг жинхэнэ уламжлалт дөрвөлжин гэр хүрээ юм. Үүнийг хөх тоосго, саарал ваараар байгуулж, маш онцлог эртний хэв намбтай байж, бас хээнцэр сайхан тэнсэн диваан, хулсаар хийсэн үзмийн жяз зэрэг нь хуучин бээжингийн байдлал төрхийг бүрэн харуулж байдаг. Холбогдох хүний танилцуулснаар энэ нь Манж Чин улсын үед вангийн ордон байсан аж. 150 гаруй жилийн түүхтэй энэ газар 2400 гаруй хавтгай дөрвөлжин талбайтай, 60 гаруй зочны өрөөтэй. Гэр ахуйн тавилга, соёл, хувцас чимэглэл, хоол хүнс зэрэг нь бүр хуучин Бээжингийн онцлогийг хадгалсан байдаг. Энэ газар Европ Америкийнхан их ирдэг. Голдуу Бээжингийн, мөн Хятадын соёлыг эндээс ойлгодог аж.

 

     Люй сүн юань зочид буудал нь Бээжингийн уламжлалт дөрвөлжин гэр хүрээний барилгын хэв намбыг хадгалсан төдийгүй өрөө болгоны тавилга хэрэгсэл нь адилгүй, хөгжмийн ширээ, хувцасны хорго, хятад маягийн ширээ сандал, улаан зандан модоор хийсэн хашлагатай модон ор, уран сайхан хийцтэй эртний торгон дэнлүү гээд янзын юм байдаг. Зочид буудлын үйлчлэгчүүд 20-р зууны эхний үеийн хуучин Бээжингийн хувцас өмсч, эрэгтэй үйлчлэгч нь даавуу цамц, даавуун шаахай, эмэгтэй үйлчлэгч нь жижигхэн навчин хээтэй цамц өмсч, зочидтойгоо халуунаар яриа хөөрөө болж, зочиддоо жянтай гурилан хоол, банш зэргийг амсуулна. Бас зочид хүсвэл хөтөч болж эргэн тойрны гудамжуудаар тойруулж, хуучин бээжингийн үлгэр домгоос хуучилна.

 

     Энэ зочид буудалд зочин олон ирдэг болохоор энд тухлахыг хүсэгчид сарын өмнөөс захиалга өгдөг юм байна. энэ буудал маш тохилог төдийгүй үйлчилгээ сайтай, тусархуу, Англи хэлээр ч маш сайн ярьна. Нөхцөл боломжийн хувьд бол олон улсын худалдааны зочид буудлын түвшинтэй. Өргөн чөлөөнд пижиү юм уу кофи ууж нарлаж тухлах, сүүдэрт ном үзэх, шатар тоглох хүн их олон харагдна.