Сэтгүүлч тун саяхан холбогдох салбараас ойлгосныг үзвэл, Бохирдолгүй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь улмаас улам Хармөрөн мужийн эдийн засгийн шошиг маркийн үр ашгаар хамгийн ил тод, хөгжлийн нөцөөр хамгийн их, зах зээлийн ирээдүйгээр хамгийн өргөн уудам үйлдвэрлэл болсон байна. 2004оны эцсийн байдлаар Хармөрөн мужийн бохирдолгүй хүнсний бүтээгдэхүүнийг тариж ургуулсан газар талбай өргөөжөөд 150 гаруй гад хүрч, үйлдвэрлэлийн нийт хэмжээ нь 1110 тонн, бүтээгдэхүүний нийт хэмжээ нь 32 тэрбум 700 сая юаньд хүрч, 1999 оныхоос тус тус 8.1 , 9.5 , 9 дахингаар өссөн юм байна.
Өнөө хүмүүсийн амьдралын төвшин дээшлэхийн дагуу, бохирдолгүй хүнсний бүтээгдэхүүн улмаас улам хэрэглэгчдийн магтаал шайшаалыг олж байна. Сүүлийн жилүүдэд Хармөрөн муж өөрийн эх баялаг болон эклогийн давуулгаа бүрэн ашиглаж, бохирдолгүй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн цар хэмжээгээ ихээр өргөтгөөж, үйлдвэрлэлийн бүтэцээ шилдэгжүүлж, "Бохирдолгүй, өөрийн онцлогтой" замаар явах хөгжлийн стратегийг туушлуулан хэрэгжүүлснээр бүх мужийн хэмжээнд бохирдолгүй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл үрэгжлэн, эрүүлээр, түргэн хөгжиж, ерөнхий хүчин чадал дасралгүй дээшилж, хөдөө тосгоны эдийн засгийн дотрох давуулаг байр суурь нь өдрөөс өдөр ил тод болж байна.
Танилцуулсныг үзвэл, Хармөрөн муж хэлбэр маяг хувиаж жолоодох, голдлогтой тэтгэх, нэрт мааркийг бүтээх зэрэг зарчмын дагуу, бохирдолгүй хүнсний бүтээгдэхүүний аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн цар хэмжээг ихээр өргөтгөөсний улмаар бохирдолгүй хүнсний бүтээгдэхүүний гол гол боловсруулах аж ахуйн нэгжийн бодитай хүчин чадал ихээр нэмэгдэж, өрсөлдөөнд ялах хүчин чадал нь ч маш ихээр нэмэгдэж, тариачдын орлогыг нэмэгдүүлэхд маш сайн нөхцөл боломж олгосон байна. Өнөө, бүх мужийн бохирдолгүй хүнсний бүтээгдэхүүний үртэгийн хэмжээ 100 сая юаниас давсан аж ахуйн нэгж 36 болж, 1 тэрбум юаниас давсан аж ахуйн нэгж 5 болсон байна.
Бохирдолгүй хүнсний бүтээгдэхүүнийг хөгжүүлхийн зэрэгцээ, Хармөрөн муж бас бохирдолгүй аж ахуйн нэгжүүдийн нэрт маарк бүтээх явдлыг хүндэтгээн үзэж, зах зээлийг нээснээс нэрт мааркийн давуулаг ил тод болсон байна. Өнөө тус муж бүх Хятадын нэрт мааркийн бүтээгдэхүүнд бохирдолгүй бүтээгдэхүүн 2 байж, бүх мужийн 12 нэрт мааркийн бүтээгдэхүүний дотор 8 нь бохирдолгүй бүтээгдэхүүн болох юм байна. \Г. Сайн-Өлзий бэлтгэж найруулав
|