ХКН-ын 17-р их хурал 10-р сарын дунд арав хоногт Бээжинд хуралдах гэж байна. Уг хурал нь Хятадын өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлж байгаа чухал зангилаагийн үе шатанд болох тул, ХКН-ын өнгөрсөн 30 шахам жилийн өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлж олсон амжилт, туршлагыг нэгтгэн дүгнэж, шинжлэх ухаанчаар хөгжих болон эвсэг зохицонгуй нийгэм байгуулах тухай үзэл ойлголтыг практик хэрэгжилтийг ахиулах болно. Их хурлын ололт амжилт нь Хятадын ирээдүйн хөгжилд чухал үр нөлөө үзүүлэх юм гэж Хятадын холбогдох мэргэжилтэн үзэж байна.
ХКН 5 жил тутамд нэг удаа их хурлаа хийдэг юм. ХКН-ын хөгжил, байгуулалтын түүхийг олон жил судалж ирсэн профессор Дай Яньжюнь хэлэхдээ, өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 30 шахам жилд, ялангуяа ХКН-ын 16-р их хурлаас дэвшүүлсэн стратегийн үзэл санаа, засаг барьсан туршлага бол ХКН-ын 17-р их хурлын төлөөлөгчдийн анхаарлыг татаж байгаа агуулга юм гэлээ. Тэр хэлэхдээ,
Энэ их хурлыг харахад, өөрчлөлт хийж нээлттэй бодлоно хэрэгжүүлсний 30 шахам жилийн түүхт цаг үед болох гэж байна. Энэ 30 жилд хуримтуулсан маш олон нандин туршлагыг нарийн нямбай нэгтгэн дүгнэх шаардлагатай байна. Үүнээс гадна, 16-р их хурлаас хойших 5 жилд ХКН-ын Төв Хорооны шинэ удирдах хамт олон стратегийн чухал чухал үзэл санаа дэвшүүлсэн, эдгээр нь намын байгуулалтыг ажлыг сайжруулах, нийгмийн хөгжлийг хурдасгахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ явц дахь чухал чухал туршлагуудыг ч нэгтгэн дүгнэх шаардлагатай байна. Эдгээр талаас авч хэлбэл, 17-р их хурал нь маш чухал ач холбогдолтой юм гэлээ.
Өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлээд, Хятад улс дэлхий нийтийн анхаарлыг татсан ололт амжилтанд хүрсэн, мөн хөгжлийн явцдаа зарим асуудлуудтай тулгарсан юм. 2002 оны 16-р их хурлаас хойш Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн замналыг эргэн үзвэл, эдийн засгийн хүчин чадал байнга нэмэгдэхийн хирээр, Хятадын нэг хүнд оногдох дотоодын үйлдвэрлэлийн дундаж хэмжээ нь 1000 ам.доллароос давж, 2006 онд анх удаагаа 2000 ам.доллараас давж, нээлттэй байх ажил үйлс хөгжлийн чухал үе шатандаа орсон билээ. Хятадын нийгэм ерөнхийдөө эвсэг зохицонгуй байгаа боловч, мөн сөргөөр нөлөөлж байгаа тухайлбал хот хөдөө, бүс нутгууд хороондын хөгжил зөрөөтэй байгаа, байгаль орчны дарамт нэмэгдэж байгаа, баян ядуугийн ялгаа ихэсч байгаа зэрэг асуудал оршиж байна.
Эдгээр зөрчлийг зохицуулахын тулд, ХКН-ын Төв Хороо 2003 онд шинжлэх ухаанчаар хөгжих үзэл баримтлал дэвшүүлж, 2004 онд социалист эвсэг зохицонгуй нийгэм байгуулах стратегийн үүргийг тодорхойлж, 2006 онд социалист эвсэг зохицонгуй нийгэм байгуулах зорилтыг анх удаагаа тодорхой дэвшүүлсэн юм.
Энэ оны 3-р сарын 7-нд Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао социалист эвсэг зохицонгуй нийгэм байгуулах зарчмыг цаашид дэлгэрэнгүй өгүүлсэн юм. Хү Жиньтао хэлэхдээ,
Ард иргэдийн гол болох байр сурь болон үүсгэн бүтээх үзэл санааг хүндэтгэж, тэдний оролцох халуун сэтгэлгээ болон бүтээлч хүчин чадавхыг хамгийн ихээр бадруулан, тэдний язгуур ашиг сонирхлыг хамийн их хэмжээнд хамгаалж, хамтаар байгуулах, эвсэг зохицонгуй нийгмийн сайн сайхныг хамтаар эдлэх зарчмыг эвсэг зохицонгуй нийгмийн байгуулалтын бүх явцад баримтлах хэрэгтэй гэлээ.
ХКН-ын Төв Хорооны дэргэдэх Намын Сургуулийн Шинжлэх ухааны социализмийн заан сургалт, судлалын газрын профессор Ү Жүнфа хэлэхдээ
Хятад улс өнөөдөр шилжилтийн нэлээд чухал цаг үедээ орж, өөрчлөлтийн ажил үйлс тогтолцооны шинийг үүдэх үе шатанд ороод байна. Ийм цаг үед намын 17-р их хурал хуралдах гэж байгаа юм. Тогтолцооны шинийг үүдэх асуудлыг хэрхэн зохицуулах бэ? гэсэн асуултад шинжлэх ухаанчаар хөгжих үзэл ойлгогдохуун болон эвсэг зохицонгуй нийгэм гэсэн үзэл баримтлал онолын маш сайн үндэслэл хангасан гэж хэлж болно гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\
|