Африкийн 48 найрсаг орны Гадаад хэргийн сайд юм уу? төлөөлөгчийг оролцуулсан Хятад, Африкийн Гадаад хэргийн сайд нарын анхны улс төрийн зөвшилцөл 26-ны өдөр НҮБ-ын төв байранд болов. Энэ хурал нь Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын хүрээн дэх Хятад, Африкийн Гадаад хэргийн сайдын хэмжээний улс төрийн тогтмол яриа хэлэлцээний механизм ажиллаж эхэлснийг харуулж байгаа юм. Хурлын дараа хоёр талын нийтэлсэн хамтарсан албан мэдээнд "Бээжингийн тунхаг" болон "Үйл ажиллагааны төлөвлөгөө"-г хэрэгжүүлсэн дүнг нааштай үнэлж, стратегийн түншлэлийн шинэ хэлбэрийн харилцаагаа цаашид өргөжүүлэх бөгөөд, дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, мэдээллийн технологи, аялал жуулчлал зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэж дахин нотолсон байна.
Хурлыг Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жэчи, Египетийн Гадаад хэргийн сайд, Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын сайд нарын 4-р бага хурлын дарга Ахмед Авдул Ел Гайт нар даргалсан байна. Ян Жэчи хэлэхдээ, Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын ололт амжилт бүх талаар хэрэгжихийн хэрээр Хятад, Африкийн улс төрийн харилцаа нэн нягт болж, хамтын ажиллагаа улам гүнзгийрч байна гэжээ. Хятад, Африкийн хамтын ажиллагаа нь эрх тэгш харилцан ашигтай бөгөөд харилцан бие биеэ хүндэтгэсэн үндсэн дээр тулгуурлагдсан шинэ хэлбэрийн харилцаа юм, Хөгжиж байгаа орнууд даярчлалаас бий болсон өрсөлдөөн сорилтыг зохицуулахад энэ нь ашигтай юм гэж хуралд оролцосн бусад орны төлөөлөгчид үзсэн байна.
2006 оны 11-рсард Бээжинд болсон Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга дээд хэмжээний уулзалтын дараа, "Бээжингийн тунхаг" болон "Үйл ажиллагааны төлөвлөгөө"-г баталж, улс төрийн талаар эрх тэгш харилцан итгэх, эдийн засгийн талаар хамтран ажиллаж хамтаар хөгжих, соёлын талаар солилцоо хийж, харилцан суралцах Хятад, Африкийн шинэ хэлбэрийн харилцааг тогтоож, ирээдүйн 3 жилийн Хятад, Африкийн олон салбар дахь хамтын ажиллагааны тал бүрийн төлөвлөгөөг тогтоосон юм. Сүүлийн 1 жилийн турш Хятадын удирдах хүмүүс Африкийн орнуудаар айлчилж, Африкийн орнуудын удирдах хүмүүс ч шууд удирдуулсан салбар дамнасан зохицуулалтын мехнизм тогтоож, хоёр талын олон салбар дахь хамтын ажиллагаа ил тод амжилтанд хүрчээ.
Улс төрийн салбарт Хятад улс Африкийн асуудлыг зохицуулах талаар Африкийн холбоог нааштай дэмжиж, уг хобооны Судан болон Сумальд энхийг дэмжин сахиулах үүрэг гүйцэтгэхэд туслалцаа үзүүлсэн байна.
Эдийн засаг худалдааны салбарт, энэ оны эхний хагаст Хятадын аж ахуйн нэгжүүдийн Африкад оруулсан шууд хөрөнгө оруулалт 500 сая шахам ам.доллар боллоо.
Шинжлэх ухаан техникийн салбарт Хятад, Африкийн хамтын ажиллагаа нь шинэ шатанд гарлаа. Энэ оны 5-р сард Хятад улс Нигерид туслан холбооны дагуул амжилттай хөөргөсөн юм.
Олон улсын үйл хэрэгт хоёр тал зөвшилцөл хамтын ажиллагаагаа байнга эрчимжүүлж, хоёр талын хамтын ашиг сонирхлыг хамгаалсан байна. \Номин орчуулж, Цэцэн хянав\
|