• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-28 16:31:31    
6 талын 6 дахь хэлэлцээний 2 дахь шатны хурал Бээжинд болж байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи 6 талын 6 дахь хэлэлцээний 2 дахь шатны хурал 27-ны өдөр Бээжинд эхэллээ. Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи холбогдох талууд Хятад, БНАСАУ, БНСУ, Америк, Япон, Оросын төлөөлөгчид уг хуралд оролцож байна.

     27-ны үдээс хойно болсон нээлтийн ёслол дээр, Хяталын Гадаад хэргийн орлогч сайд, Хятадын төлөөлөгчдийн тэргүүн Ү Давэй Бээжинд хүрэлцэн ирж уг хуралд оролцож байгаа олон орны төлөөлөгчдийг Хятадын Засгийн газрын өмнөөс угтаж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр юуны өмнө, уг хурал тун чухал ач холбогдолтойг онцолсон байна. Тэрээр хэлэхдээ,

     "Уг хурал бол 6 талын хэлэлцээний явц дахь нэг чухал хурал юм. Уг хурлын гол үүрэг нь дараачийн үе шатны үйл ажиллагааны төлөвлөгөөг авч хэлэлцэж тогтоох явдал болно" гэжээ.

     2003 оны 8-р сараас нааш, Хятад, БНАСАУ, БНСУ, Америк, Япон, Орос 6 тал, 6 ээлжийн хэлэлцээ хийсэн байна. 6 дахь хэлэлцээний анхан шатны хурал нь энэ оны 3-р сард болж, 7-р сард 6 талын төлөөлөгчдийн тэргүүн нарын хурлыг хуралдуулсан юм. Ү Давэй танилцуулж хэлэхдээ, төлөөлөгчдийн тэргүүн нарын нийтлэг ойлголтын дагуу, ажлын 5 хэсэг хуралдаж хийж, олон салбар дахь үйл ажиллагааны төлөвлөгөөг тусгайлан хэлэлцлээ гэжээ. Өнгөрсөн хугацаанд хийсэн хэлэлцээнүүдтэй адилаар 6 талын 6 дахь хэлэлцээний 2 дахь шатны хурал ч бага бус бэрхшээлтэй тулгарах болно гэж олон нийт үзэж байна. Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Америкийг судлах газрын дэд профессор Лю Вэйдүн хэлэхдээ,

     "Эхний бэрхшээлтэй асуудал нь цөмийн чадавхыг үгүй болгох техникийн бодитой асуудал юм. Энэ нь Америкийн талын шаардсаар ирсэн эргэлт буцалтгүйгээр цөмийн зэвсэг хөгжүүлэх төлөвлөгөөгөө орхиход хэрхэн хүрэхтэй голцуу холбогдож байна. Дараагийн бэрхшээлтэй асуудал бол БНАСАУ-ын цөмийн төлөвлөгөөний тухай жагсаалт юм. Үүнд БНАСАУ уран баяжуулах төлөвлөгөөтэй эсэх, өнөөдөр цөмийн зэвсэгтэй байгаа эсэх, тэдгээрийг хэрхэн зохицуулах зэрэг асуудлууд багтаж байна. Өөр нэг бэрхшээлтэй зүйл бол цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байхтай холбогдсон асуудал юм. Хамгийн эцсийн бэрхшээлтэй асуудал бол БНАСАУ-ын цөмийн зэвсэг хөгжүүлэх төлөвлөгөөгөө орхих явцад аюулгүйн баталгааны амлалт хийх, эд метариалийн нөхвөр олгох зэрэг багтаж байна" гэжээ.

     6 талын хэлэлцээ нь маш чухал үе шатанд орлоо гэж Америк болон Хойд Солонгосын талынхан хэлэлцээнээс өмнө илэрхийлсэн бөгөөд хэлэлцээ эхлэхээс өмнө олон удаа харилцсаныг анхаарууштай юм. Хятадын Эрэн Үеийн Олон Улсын Харилцааны хүрээлэнгийн Америкийг судлах газрын дэд профессор Сүнь Рү хэлэхдээ,

     "Америкд чухал болж байгаа гол зүйл нь БНАСАУ-ын цөмийн тоног төхөөрөмжийн байдлын тухай бүх талын мэдүүлэг авах, цөмийн тоног төхөөрөмжийн чадавхыг үгүй болгох асуудлаар ахицтай болоход оршиж байгаа юм. Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулахаар Бушийн Засгийн газар маш яарч байгаа бөгөөд энэ оны эцэс болохоос өмнө, БНАСАУ цөмийн зэвсэг хөгжүүлэх төлөвлөгөөний тухай мэдүүлэг өгч, 2008 онд уг асуудлыг бүх талаар зохицуулахыг хүсч байна. Террорист орны нэрсийн жагсаалтаас БНАСАУ-ын нэрийг хасах, БНАСАУ-д тавьж буй эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцлахыг Америк зөвшөөрөх юм бол, тэр нь БНАСАУ-д ч маш чухал зүйл болох юм" гэлээ.

     Хятадын төлөөлөгчдийн тэргүүн Ү Давэй 6 талын хэлэлцээний 27-ны өдөр Бээжинд болсон нээлтийн ёслол дээр хэлэхдээ, олон талын хамтын хүчин чармайлтаар 6 талын хэлэлцээ амжилттай болж, шинэ ололт амжилтад хүрэх боломжтой байна гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\