• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-28 17:38:34    
ХКН-ын 17-р их хурлыг гадаадынхан маш чухалд үзэж байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      ХКН-ын 17-р их хурал 10-р сарын 15-ны өдөр Бээжинд эхлэнэ. Энэ их хурал нь Хятадын улс төр, эдийн засгийн хөгжилд маш чухал үр нөлөө үзүүлэх болно гэж олон нийт үзэж байна. Манай радиогаас гадаадад суугаа сурвалжлагчид саяхан энэ их хурал болон холбогдох асуудлуудаар олон орны улс төрчид болон эрдэмтэн мэргэжилтэн нараас ярилцлага авсан юм.

     Пакистаны Стратегийн судалгааны газрын Хятадын тухай судалгааны төвийн дарга Рахман хэлэхдээ,

     17-р их хурал хуралдах явдал бол үнэхээр маш чухал үйл хэрэг гэж би үзэж байгаа. Энэ их хурал нь Хятад улс маш хурдацтай хөгжиж байгаа үед, Хятадын өөрчлөлт, хөгжлийн үйл явцыг цаашид тодорхойлох хэрэгтэй болсон үед болох гэж байна. Хятад улс өнөө хөгжлийн маш чухал үедээ оржээ. 17-р их хурал нь Хятадын ирэх таван жилийн хөгжлийн төлөвлөгөөнд жолоодох чиг шугамыг тодохойлох юм гэжээ.

      Бельгийн Брюсселийн Чөлөөт их сургуулийн Эдийн засаг, нийгэм, улс төрийн дээд сургуулийн захирал, профессор Геераерц хэлэхдээ, 17-р их хурал маш чухал гэж би үзэж байна. Учир нь, хүмүүс 17-р их хурлаар дамжуулан Хятадын ирээдүйн хөгжлийн чиглэлийг нэн амархан харах болно. Хү Жиньтао Хятад улсад тулгарч байгаа нийгмийн тэгш бус үзэгдэл, экологийн асуудал, нийгмийн хамгааллын асуудлыг зохицуулах төсөл гаргахыг бид хүсч байна гэлээ.

     ХКН-ын тухай Тайландын Ардчилсан намын дарга Афисит хэлэхдээ, ХКН улс орноо удирдаад олон жил болж байна. Түүний хүрсэн ил тод амжилтын нэг нь дэлхийн хөгжлийн чиг хандлагын дагуу улс орны хөгжил цэцэглэлтээ зохицуулсан явдал юм гэж би үзэж байна. Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засгийн хөгжил маш их амжилтад хүрч, дэлхийн нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байна. Дэлхийн байдал байнга өөрчлөгдөж байгаа нөхцөлд ийм том эдийн засгийн цогцыг удирдах нь амархан ажил биш юм. ХКН бол дэлхий нийтийн ирээдүйн чиг хандлагын дагуу улс орны хөгжлийн чиглэлээ зохицуулж чаддаг холын харцтай нам гэж би үзэж байна гэжээ.

     Энэтхэгийн Батлан хамгаалалтын судалгааны газрын судлаач, доктор Панда хэлэхдээ,

      ХКН-ын эрх барьсан гол амжилт бол улс орноо нягтруулж чадсан явдал юм гэж би үзэж байна. Улс орны эв санааны нэгдэл болон нэгдлийг хамгаалах нь мөн л гол сорилт байсаар байх юм. Өнөөдрийн байдлаар, дэлхийн хэмжээнд ХКН нь эдийн засаг, нийгмийн хөгжлийг дээшлүүлэх талаар хүмүүст маш гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн юм гэжээ.

     Улс төрчид болон эрдэмтэд ХКН-ын улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжлийг удирдах явцад тулгарч байгаа асуудал мөн сорилтын тухай ярьсан байна. Германы Бундестаги дахь Христосын Ардчилсан Холбоо болон Христосын Нийгмийн Холбооны бүлгийн гадаад бодлогын хэвлэлийн төлөөлөгч Клаеден хэлэхдээ, Хятадын эдийн засаг түргэн хөгжихийн зэрэгцээ, мөн их олон асуудал, сорилттой тулгарч байна. Жишээлбэл, эдийн засгийн түргэн өсөлт болон хэт түргэн өсөлтийн хоорон дахь зөрчил, баян ядуугийн ялгаа ихэсч байгаа, мөн ажилгүйдлийн асуудал, байгаль орчнийг хамгаалах талын сорилт, нийгэм өндөр наслалтын үед орж байгаа үед нийгмийн бүх талын хамгааллын систем тогтоох шаардлагатай зэрэг асуудлууд оршиж байна гэжээ.

      Хятадын түүхээс авч үзвэл, хөгжлийн явц дахь асуудлаа зохицуулж чадна гэж Францын нэрт Хятад судлаач, Азийн үйл хэргийн мэргэжилтэн Оче үзэж байна. Тэрээр хэлэхдээ,

      Өнгөрсөн 30 жилд ХКН-ын ард иргэдээ удирдан хүрсэн амжилт бол асар их, үүнийг хүн бүхэн харж байна. Хятад улс өрсөлдөөн сорилтыг зохицуулж, хөгжлийн явц дахь асуудлаа шийдвэрлэж чадна гэж би үзэж байна гэжээ. \Цэцэн орчуулж, О.Дарамбазар хянав.\