Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 27-ны өдөр Бээжинд тэмдэглэхдээ, нүүрсний уурхайн үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг засгийн газар болон аж ахуйн нэгжийн чухал үүрэг хариуцлага болгон цаг ямагт тэргүүн чухал асуудлаар үзэж, ажилчдын амь насыг хайрлах хэрэгтэй гэжээ.
Вэнь Жябао Хятадын нүүрсний аж үйлдвэрийн үлгэр жишээ, тэргүүний хамт олны төлөөлөгчтэй уулзах үедээ, нүүрсний уурхайн бүх ажилтан ажилчдын хүчин зүтгэлээр Хятадын жил тутмын нүүрсний олборлолт 2 тэрбум 300 сая тоннд хүрч, улс ардын аж ахуйн хөгжлийг хүчтэй дэмжиж байна. Хойшид үр ашигтай, аюулгүй уурхайн худаг болон нүүрсний том хэлбэрийн аж ахуйн нэгжийг түргэн байгуулж, нүүрсний аж үйлдвэрийн өрсөлдөх хүчнийг нэмэгдүүлнэ. Мөн техникийн сургалтаа эрчимжүүлж, ажилтан ажилчдын шинжлэх ухаан соёлын түвшин болон ажлын чадварыг дээшлүүлж, үйлдвэрлэлийн аюулгүй байдлын мэдлэгийг сайжруулж, нүүрсний уурхайн үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах хэргтэй гэжээ. /Ч.Гантөмөр орчуулж, Цэцэн хянав/
|