• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-28 18:23:07    
Цастын өндөрлөгийн малчид баян чинээлэг амьдралтай болж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын олон улсын радиогийн залуу сэтгүүлчид энэ зун Өвөр монголын өөртөө засах раион байгуулагдсан 60 жилийн ойн үеэр Өвөр монголын өөртөө засах раионд сурвалжилан явж Өвөр монголын өөртөө засах раион байгуулагдсан 60 жилийн турших амжилт бүтээлээс танилцуулж байсныг та бүхэн санаж байгаа байх аа. Түүний дараахан манай радио залуу сэтгүүлчидээ Түвдийн өөртөө засах раионд илгээж олон сайхан сонирхолтой сурвалжлага хийж ирсэн билээ. Хятадын олон улсын радиогийн монгол хэлний редакцийн сурвалжлагч Урьхан Түвд нутгаар хийсэн сурвалжлаганд багтаж Монгол сонсогчиддоо сурвалжлагууд бэлтгэж ирсэн билээ. Буддын шашны ариун дархан нутаг болсон Түвд нь цас мөсөнд хучигдсан өндөр сүрлэг уул хайрхадтай, халиглан урсах болор тунгалаг гол мөрнүүдтэй, дайлайн түвшнээ дундажаар 4000 гаруй метр өргөдсөн өндөрлөг шил газар өвсний соргог, усны тунгалагийг хөөж идээшлэх түвд бөхөн зэрэг зэрлэг араатан амьтан, сарлаг үхэр зэрэг нь энэ нутгийн онцгой өвөрмөц дүр зургийг бүтээсэн байдаг юм.

     Энэ сайхан нутагт манай сурвалжлагч зарим тариачин айлаар орж амьдрал ахуйтай нь танилцсан билээ.Түвдийн өөртөө засах раионы хоёрдугаар том хот болох Шганзи хотод сурвалжлагч нэг тариачин айлд зочилоход тэд сарлагийн сүүгээр сүүлсэн цайгаараа зочноо дайлж, гийчин зочиндоо их элэгсэг хүмүүс байлаа. Эднийхэн уул нь арвай тарьж амьдардаг хүмүүс байжээ. Сүүлээр нь засгийн газраас зээл авах зэргээр мөнгө төгрөг цуглуулж ачааны машин худалдаж аваад тээврийн ажил үйлс эрхлээд маш богинохон хугацаанд тухайн нутагтаа нэлээд чинээлэг амьдралтай болж чаджээ. Тэд өөрсдөө баяжаад бас айл саахалтын хүмүүстээ туслан хамтдаа баяжих зам хайж, одоо бараг айл аймгаараа амьдралаа өөд татаж эхэлсэн байна. Ер нь аралжаа худалдаа хийхэд энэ нутгийн хүмүүс сүүлийн жилүүдэд их суралцаж байгаа нь тэдний сүү саалиа нарийн боловсруулж зах зээл дээр арай ахиухан үнээр зарах болсноос тодорхой харагдаж байсан юм. өнгөрсөн жил Хөхнууд Түвдийн холбосон төмөр зам албан ёсоор нэвтэрч зам харилцаа дөхөмгүйгээс болж эдийн засгийн хөгжил нь боогдож байсан түүх эцэслэж, өндөрлөг нутгийн хүмүүс хөгжлийн шинэ боломж авчирч өгсөн байлаа.