• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-02 17:29:55    
"Бодисын эрхийн хууль" хэрэгжснээр Хятадын хүний эрхийг хамгаалах ойлголтод асар их хувьралт гарах болно[Radio]

Хятадын Олон Улсын Радио

     10-р сарын 1-ний Хятадын үндэсний баярын үеэр Хятадын ард иргэдийн удтал хүсэн хүлээсэн "бодисын эрхийн хууль" хэрэгжиж эхэллээ. "Бодисын эрхийн хууль" бол хувийн эд хөрөнгийг хамгаалах тухай маш нарийн заалт бүхүй хууль болно. 1 тэрбум 300 сая ард иргэдийн амин чухал эрх ашигтай холбоотой энэ хууль нь арван дөрвөн жилийн замналыг туулж, ард нь баяжиж, улс нь хүчирхэгжсэн Хятадын нийгмийн бодит байдлаас урган гарч, Хятадын нийгэмд эзэмшилийн эрхийг хамгаалах талаар асар их өөрчлөлт гарсныг харуулж байгаа юм.

     Эд хөрөнгийн харилцааг дүрэмжүүлэх хуулийн хувьд "бодисын эрхийн хууль" нь эд хөрөнгийг эзэмших, хэрэглэх, ашиг хүртэх ба шийдэх наад захын дүрмийг тогтоосон, иргэний хуулийн чухал бүрэлдэхүүн болох юм. Хятадын "бодисын эрхийн хууль"-лийг 1993 оноос туурвиж эхэлсэн бөгөөд найман удаагийн хянал хэлэлцүүлэг, зөвдөлцөөнийг өнгөрөөж, олон нийтийн анхаарлын төвд орсон юм. Түүний боловсруулах явцад БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүө түүний чухал ач холбогдолыг ингэж үнэлсэн юм.

     "Бодисын эрхийн хууль"-лийг боловсруулан тогтоосон нь Хятадын онцлогтой социалист бодисын эрхийн дүрмийг хуулийн үүднээс боловсронгуй болгож, социалист эдийн засгийн үндсэн дүрмийг баримтлаж, социалист зах зээлийн эдийн засгийг хөгжүүлж, ард түмний амин чухал ашиг сонирхолыг хамгаалан, нийгэм нийтийн үүдэн бүтээх чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэжээ.

     30 шахам жил болж байгаа Хятадын өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлого нь Хятадын эдийн засгийн нисэх мэт түргэн хөгжлийг дэлхийн дахинд харуулснаар барахгүй, Хятадын нэн олон иргэдэд явах тутам мөнгөтэй болсыг нь мэдрүүллээ. Хувь хүн нэн их хадгаламжийн мөнгөтэй болж, цаашилбал хувьцаа, үнэт цаас аралжаалж, хувийн машин унах болсон бөгөөд орон сууц худалдан авах болсон байна. Засгийн эрх барьж байгаа намын хувьд ХКН-ын хэрэгжүүлсэн өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлого нь Хятадын нийгэм эдийн засагт урьд байгаагүй хувиралт өөрчлөлтийг авчирч, Хятадчуудын эд хөрөнгөтэй болж, түүнийгээ хамгаалан аривжуулах урамыг хөгжөөсөн тул хувийн эд хөрөнгийг хамгаалах иргэдийн хүсэл эрмэлзэл нийдэмдээ ихэссэн байна.

     Хятадын хуулийн ухааны нэрт эрдэмтэн, Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн хууль зүй ухааны Профессор Сүн Шяньжүн хэлэхдээ, Хятадын улс өөрчлөлт хийж нээлттэй байлгаад хэдэн арван жил болж байна. Бүгдээрээ ХКН-ын бодлого сайн гэж магтцагааж байна. Хэрэг дээрээ намын бодлого бол хөдөлмөрчид хөдөлмөрийн эрхээ эзэн мэдэхийг хүлээн зөвшөөрөх зорилготой юм гэжээ.

     Эзэмших эрхийг хамгаалах ойлголтын хувьралтын тухай ярих үе ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, БХАТИХ-ын байнгын хорооны орлогч дарга Ван Жаогүө хэлэхдээ, Эдийн засаг хөгжиж, ард иргэдийн амьжиргааны түвшин дээшлэхийг дагалдан, иргэдийн хувийн эд өхөрөнгө адил бус хэмжээгээр нэмэгдэж, ялангуяа нэн олон иргэн хувийн үйлэдвэрлэлийн хэрэгсэлтэй болж, иргэдийн хувийн эд хөрөнгөө хуулиар хамгаалуулах эрэл хүсэл их тулгам болсон байна гэжээ.

     Хувийн эд хөрөнгийг хамгаалах хуулийн тогтолцоог цаашид боловсронгуй болгох нь иргэдийн баяжиж эд хөрөнгөтэй болох идэвхжилийг дайчлан нийгмийн эе зохицолыг ахиулахад тустай юм гэж Ван Жаогүө үзсэн байна.

     "Бодисын эрхийн хууль" нь хувь хүний эд хөрөнгийг хуулиар хамгаалах тухай маш нарийн хууль тогтоож, хүмүүс эд хөрөнгө олох ба хэрэглэх хуулийн тодорхой үндэслэлтэй болсон байна. \Баатар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\