
2002 онд ХКН-ын 16-р их хурал хуралдснаас хойших таван жилд "Шэнь Жөү" 6-р нисэгчитэй сансарын хөлгийг амжилттай хөөргөсөн , Хөхнуур - Түвдийн төмөр зам нэвтэрсэн, Гурван хавцлын барилга тогтвортой ахиж байгаа зэрэг Хятадад гарсан шинжлэх ухаан техникийн шинэ шинэ амтжилт дэлхийн нийтийн анхаарлыг татсан юм. 2005 оны 10-р сарын 17-ны өдөр "Шэнь Жөү" 6-р нисэгчитэй сансарын хөлгийг амжилттай хөөргөсөн явдал нь хятад хүмүүсийн сэтгэлд хоногшижээ.
Сансарын хөлгийн төслөөс гадна, өнгөрсөн таван жилд Хятад улс Хөхнуур-Түвдийн төмөр зам, Өмнөд нутгийн усыг умард нутагт татан оруулах, Хөхмөрний Гурван хавцлын барилга зэрэг чухал чухал төслийг хэрэгжүүлж, төсөл бүр нь шинжлэх ухаан техникийн хөгжлийн шинэ ахицыг харуулсан боловч эдгээр нь зөвхөн Хятадын өнгөрсөн таван жилд олсон аль олон амжилт бүтээлүүдийн нэг бүрэлдэхүүн хэсгийг л харуулж байгаа юм.
Бүртгэлээс үзвэл, таван жилд Хятад улс жил бүр шинжлэх ухаан техникийн 20 гаруй мянган амжилт бүтээл гаргаж, эрчим хүч, хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах зэрэг олон салбарыг хамарч, Хятадын шинжлэх ухаан техникийн хүчин чадлыг ихээр дээшлүүлсэн байна.
Хятадын Шинжлэх ухаан техникийн яамны Судалгааны албаны дарга Шюй Хэпин тэмдэглэхдээ, Таван жилд манай улсын шинжлэх ухаан техникийн цогцолбор хүчин чадал болон олон улсын тэргүүний түвшин хоорондын зөрүү цаашид багасаж, зарим салбар дэлхийн тэргүүний эгнээнд орж, дэлхийн шинжлэх ухаан техникийн хөгжилд үзүүлэх үр нөлөө түргэн дээшилсэн байна. Шинжлэх ухаан техник нь эдийн засаг нийгэмийн хөгжлийг ахиулах, улс орны аюулгүй байдлыг баталгаажуулахад дорвитой дэмжлэг хангасан байна гэжээ.
Эрчим хүчний салбарт, Хятадын эрдэмтнүүд нефть хайх, нүүрс химийн том оворын аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, том оворын усан цахилгааны тоног төхөөрөмж зэрэг эрчим хүч нээн хөгжүүлэхэд ашиглах техник судлан үйлдэх талаар чухал ахиц хийж, эрчим хүчний бүтэцийг зохицуулж, эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулахад үндэс суурь тавьсан байна.
Үүнээс гадна, экологи байгаль орчныг хамгаалах, гамшгаас сэргийлэн гамшгийг багасгах салбарт Хятад улс энэ таван жилд байгаль орчныг хянан хэмжих, агаар мандлын бохирдолыг тогтоон барих гол гол техникийг голдуу судлан, цаг уур, газар хөдлөх, үер усдал зэрэг байгалийн их гамшгийг шалган хамжих, урдьчилан сэргийлэх систем байгуулсан байна. Эрүүл мэдийн салбарт, зүрэх судасны өвчин, хорт хавдар, халдварт өвчнөөс сэргийлэх техникийн талаар чухал амжилт гаргаж, гений зэрэг шинэ эм бэлдмэлийг судлан үйлдэж, хятад анагаах ухаан эм бэлдмэлийг орчин үеийн болгох зэрэг талаар тодорхой ахиц хийж, олон нийтийн эрүүл мэндийн түвшнийг дээшлүүлэхэд батлагаа хангасан байна.
Таван жилийн турш шинжэлэх ухаан технкийн талаар чухал амжилт олсоны зэрэгцээ Хятадын тулгуур судалгааны хүчин чадал ч ихээр эрчимжсэн байна.
Хятадын Шинжлэх ухаан техникийн яамны Бодлого эрх зүй, тогтолцооны өөрчлөлтийн газрын дарга Мэй Юнхүн хэлэхдээ, Манай улсын шинжлэх ухаан техникийн хөгжил удаан жилийн нөөц давуутай болж, дэлхийд олонгүй бүрэн бүтэн систем тогтолцоотой болсон байна. Шинжлэх ухааны судалгааны хүмүүсийг батгаасан мэргэжилийн боловсон хүчний нөөц баялагаар бид дэлхийн тэргүүний эгнээнд орж байна гэжээ.
Энэ сарын дунд арав хоногт ХКН-ын 17-р их хурал Бээжинд хууралдах болно. Энэ их хурал нь Хятадын ирээдүйн хөгжилд чухал үр нөлөө үзүүлэх болно. Энэ үеэр Хятад улс саран бөмбөрцөгт хүрэх анхны дагуулаа хөөргөх баярын мэдээ дуулдаж байна. Үүний улмаар Хятадын шинжлэх ухаан техникийн үйлс хөгжлийн шинэ үе шатанд орох болно гэж Хятадын шинжлэх ухаан техникийн салбарынхан төсөөлж байна. \ Урангоо орчуулж, Цэцэн хянав.\
|