Хятад улс соёлын зах зээлээ алхам алхамаар гадаадад нээлттэй болгосноос хойш, иргэдийн эрхэлсэн аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө болон гадаадын хөрөнгө соёлын аж үйлдвэрийн салбарт орж ирэх цар хүрээ нэн өргөн болж, төрийн өмчийн бус эдгээр хөрөнгө нь төрийн өмчийн хөрөнгөтэй хамтаар, Хятадын соёлын зах зээлийн түргэн хөгжилд тус дөхөм үзүүлж байна.
8-р сарын сүүлчээс бүх дэлхийд 3000 гаруй удаа тоглосон Америкийн Броадвайн сонгодог хөгжимт жүжиг " 42-р гудамж"-ийг Хятадын 10 хотод тойрон тоглож эхэлсэн байна. 2005 онд шинэхэн байгуулагдсан Хятад Америкийн хөрөнгө нийлүүлсэн аж ахуйн нэгж тус жүжгийг зээлдэн оруулсан юм. Тус компанийн ерөнхий гүйцэтгэгч албаны хүн ноён Франц Дон хэлэхдээ:
Хятад улс маш олон шинэ театр байгуулсан нь хүмүүсийн урмыг хөгжөөж байна. Нинбө, Хэфэй, Чүнчин зэрэг хотод байгуулсан театр нь маш шинэ мөртөө нөхцөл нь ч сайн байна. Бид жил болгон гурван хөгжимт жүжиг шилэн Хятадын арван хотод тойрон тоглуулахаар төлөвлөж байна. Хөгжимт жүжиг нь Хятад оронд өөрийнхөө маш олон үзэгчтэй болох юм гэжээ.
2005 онд Хятад улс "Бизнес тоглолтын удирдах заалт"-д өөрчлөлт оруулж, тоглолтын зах зээлд гадаадын хөрөнгийн орохыг зөвшөөрч, гадаадын хөрөнгө оруулагчид Хятадын хөрөнгө оруулагчидтэй хөрөнгө нийлүүлэх, хамтран ажиллах зэрэг хэлбэрээр тоглолтын жууч жич тоглолтын талбай авах зэрэг ажилд оролцохыг зөвшөөрсөн байна.
Өнөө Хятадын тоглолтын зах, дуу дүрс бичлэгийн бүтээгдэхүүн болон хэвлэлийн ажил төрлийн хувааж борлуулах салбарыг бүр гадаадад нээлттэй байлгаж байна. Урлагын бүтээгдэхүүний худалдааны салбарт, гадаадын бизнесмэнүүд ч дангаараа хөрөнгө оруулсан аж ахуйн нэгж байгуулж болох юм байна.
Тоглолт, цэнгүүн зэрэг соёлын ажил төрлөөс гадна, Хятад улсад бүрэлдэж байгаа шинэ соёлын салбарт ч хөрөнгө оруулах маш сайн аз тохиол хангаж банйа. Гадаадын бизнесмэнүүд болон иргэний аж ахуйн хөрөнгө нь шинэ хэвлэл мэдээлэлийн салбарт яаралтай орж байна.
Гадаадын хөрөнгө Хятадын зах зээлд орж ирээд эрхлэн удирдах шинэ ухаагдахуун болон ажлын тэргүүний арга барил авчирч, зарим төслүүдийг зээлдэн оруулсанаар хүн ардын амьдралыг баялагжуулж, бас Хятадын аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх хүчийг дээшлүүлсэн байна гэж Хятадын Соёлын яамны дэргэдэх соёлын зах зээлийн ажил эрхэлсэн газрын орлогч дарга Түө Зүхай үзсэн байна. Үүний зэрэгцээ Хятадын засгийн газар ч зах зээлийн сайн сайхан орчин ахуй буй болгож, аж ахуйн нэгжүүдийн анхаарлаа хандуулж байгаа оюуны өмчийн эрхийг хамгаалах талаар ч хүчлэн чармайж байна, үүнд зориулан төрийн зөвлөлийн гишүүд хариуцсан тусгай ажлын хэсэг байгуулж, олон газрын үйл ажиллагааг зохицуулан, оюуны өмчийн эрхэнд халдан хулгайлан олшрүүлсан хэрэгт цохилт өгч, оюуны өмчийн эрхийг хамгаалах тухай мэдлэгийг олон нийтэд нэвтрүүлж байна.
Түө Зүхай хэлэхдээ:
Бид маш олон ажил хийсэн, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн оюуны өмчийн эрхийг хамгаалах ажилд шударга хандаж байна. Бид бас гадаадын хөрөнгийн аж ахуйн нэгжүүдийн илчлэн мэдүүлсэн асуудлыг шалган тодруулах ажлыг маш их анхаарч байна. Хятад улс оюуны өмчийг хамгаалах, оюуны өмчийн эрхэнд халдаж хулгайгаар олшруулах хэрэгт цохилт өгөх эрч хүчээ тасралтгүй нэмэгдүүлж, маш ил тод үр ашигтай ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүдийн хууль дүрэм сахих үзэл ухамсар үнэнхүү сайжирч, аж ахуйн нэгжүүдийн өөрөө хуулийн дагуу ажиллаж, оюуны өмчийн эрхээ хамгаалах үзэл ухамсар нэмэгдэж, жирийн хүн ардын оюуны өмчийн эрхтэй хэвлэлийг хэрэглэх үзэл ухамсар ч эрчимжиж байна гэжээ.
Ноднин Хятад улс ирэх 5 жилийн соёлыг хөгжүүлэх хөтөлбөр нийтлэж, соёлын аж үйлдвэрийг зах зээлийн болгон өөрчлөх болон гадаадад нээлттэй байлгах чиглэлийг тодорхойлсон банйа. Олон газрын засгийн газар ч тусгай мөнгө санхүүжүүлэн, соёлын шинэ уран бүтээлүүд туурвих болон нэвтрүүлэх ажлыг дэмжиж байгаа болохоор, Хятадын соёлын бүтээгдэхүүн улам баялаг агуулгатай болох юм. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|