• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-08 14:31:48    
"Ханзийг дөхөмчлэн бичих төсөл"-ийг анх удаа нийтлэсэн нь

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улс 1956 онд "Ханзийг дөхөмчлэн бичих төсөл"-ийг анх удаа нийтлэсэн юм. 1956 оны 1-р сард Хятадын Төрийн зөвлөлийн 23-р хурал тогтоол баталж, "Ханзийг дөхөмчлэн бичих төсөл"-ийг албан ёсоор нийтлэсэн байна. Энэ төслийг нийтлэсний дараа, эртний ном судрыг хэвлүүлэх болон онцгой байдлаас гадна, уулын хэргэлэж байсан олон зураастай ханзийг хэрэглэхээ зогсох ёстой гэж энэ тогтоолд тогтоосон байна. Энэ төслийг тогтоосны зорилго бол нийгэм дээр ханзийг замбараагүй хэрэглэж байгаа байдлыг зогсоож, нэгдэлтэй журамжуулах явдал болно гэж Ерөнхйи сайд Жөү Эньлай тэмдэглэжээ.

      Гадаадад анх удаа "Хятад хэлний түвшин тогтоох шалгалт" хийсэн нь: Хятад улс 1991 оны 6-р сарын 15-ны өдөр Сингапурын Улсын их сургуульд Хятад хэлний шалгалт хийв. Шалгалтын дүн нь 7-р сарын 11-ний өдөр гарсан энэ шалгалтад Сингапур, Майлайзи, Тайланд, Индонези, Япон, Францын нийт 128 оюутан оролцсон бөгөөд нэг л хүнийг гаргавал бусад нь цөмөөрөө тус тусын зэргэллийн шалгалтаа давсан байна. Сингапурын оюутнууд энэ шалгалтад гарамгай оролцож, эхний дөрвийг авсан бөгөөд 70 хувийн оюутан нь 337-гоос дээш оноо \хамгийн дээд оноо нь 400\ авч, хамгийн өндөр зэргэлэл болох 8-р зэргэлэлийн үнэмлэх авсан байна. Энэ бол Хятад улс гадаадад анх удаа "Хятад хэлний түвшин тогтоох шалгалт" хийсэн болно.

      Хятадын дунд сургуулийн сурагчдын физикийн анхны уралдаанд нэгдүгээр шагнал авсан сурагч: Хятадын дунд сургуулийн сурагчдын физикийн анхны уралдаанд нэгдүгээр шагнал авсан сурагч бол Шанхай хотын 51-р дунд сургуулийн өндөр зэргийн 3-р ангийн сурагч Шэнь Бин болно. 1985 онд болсон энэ уралдааныг Хятадын Физикийн ухааны нийгэмлэг зохион байгуулж, нийт 40 мянган гаруй сурагч оролцсон байна. Шалгалтын сэдэвийг мэргэжилтнүүд дунд сургуулийн физикийн олимпийн уралдааны сэдэвийн дагуу хатуу сонгож, туршилт хийхийг гол болгосон байна. Шэнь Бин энэ уралдааны нэгдүгээр шагналыг авсан бөгөөд Зам харилцааны их сургуульд сонгогдон орсон байна.

      Олон улсын дунд сургуулийн сурагчдын физикийн олимпийн уралдаанд анх удаа оролцсони нь: Хятад улс 1986 онд Англид болсон Олон улсын дунд сургуулийн сурагчдын физикийн олимпийн 17-р уралдаанд анх удаа оролцсони юм. Энэ уралдаанд оролцсон Хятадын дөрвөн хүүхэд цөмөөрөө шагнал авсан байна. Бээжингийн Багшийн их сургуулийн хария 2-р дунд сургуулийн сурагч Линь Чэнь мөнгөн медал авч, Цөмийн аж үйлдвэрийн яамны 9-р хүрээлэнгийн дунд сургуулийн сурагч Вэй Шин хүрэл медал авч, Аньхүй мужийн Чуань Жяо шяний дунд сургуулийн сурагч Жан Мин хүндэт дурасгалын шагнал авсан бөгөөд гурвуулын дундаж оноо нь ЗХУ, Румыны л дараа орж, 3-р байр эзэлсэн байлаа. Энэ бол Хятад улс Олон улсын дунд сургуулийн сурагчдын физикийн олимпийн уралдаанд анх удаа оролцсон болно. \М.Цэцэн бэлэтгэв\