Энэ зун Тайваний хоолойн хоёр эргийн 400 гаруй залуус Бээжинд уулзаж, шинээр олимпийн наадмын урьдчилсан тэмцээнийг хамтаар сонирхон, байгуулж байгаа олимпийн наадмын ордон талбайн газар дээр нь хүрч танилцан, Урт цагаан хэрэм, Юань минюань цэцэрлэгт хүрээлэнгийн буурь зэрэг түүх дурсгалын үзэмжит газраар явж танилцсан байна.
Хятад улсад одон бөмбөгийг "үндэсний бөмбөг" гэдэг бөгөөд залуус багачуудын идэвхтэй оролцдог спортын төрөл юм. Уулзалт болсон тэр өдөр олимпийн болон дэлхийн одон бөмбөгийн тэмцээнд олон удаа алтан медаль авсан "одон бөмбөгийн од" Дэн Я-пин тэргэнцэрт суусан Тайваний банди Хү Шянчүнтэй одон бөмбөг тоглож, гараа жаахан дээшээ, чанга шиг барь, за, за, ийм л байх ёстой, хариад сайн дасгалжиж, ирэх жил пара олимпийн одон бөмбөмгийн тэмцээнд ирж оролцоно шүү гэж Дэн Я-пин хэлж байлаа. Өнөө Дэн Я-пин Бээжингийн Олимпийн наадмын зохион байгуулах комиссын зах зээл нээн хөгжүүлэх газар тушаал хариуцан ажиллаж байна.
Олимпийн аврага Дэн Я-пинг урьд нь телевизийн нэвтрүүлгээс харж байсан, өнөө харин түүнтэй нүүр учран тоглох болсонд Хү Шянчүнь сандрах шиг болж гар нь ч бага чичрэж байлаа. Гэвч Дэн Я-пингийн инээмсэглэсэн царай болон найз нөхдийнхөө зоригжуулалд түүний сандарсан байдал арилж бөмбөгийг нь эвтэйхэн тосч байлаа.
Олимпийн аврагатай одон бөмбөг тоглосондоо маш бахархал төрж байна, пара олимпийн наадамд оролцох боломж надад тохиохыг хүсч байна гэж тэр баярлан хэлж байлаа.
Олимпийн наадмын аврагатай уулзан золгосон нь эдгээр залуусын хамгийн олзуурхах азтай явдал болжээ. Тэд бишрэн шүтдэг одуудаар гарын үсэг зуруулж, хамт зураг авхуулан хоёр эргийн залуус хоорондын найрамдал нөхөрлөлийг улам ойртуулан зузаатгасан байна.
Бээжинд Тайваний хоолойн хоёр эргийн залуус Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах комиссын холбогдох хариуцлагатан нараас хийсэн Хятад улсын олимпийн наадамд оролцож ирсэн түүх, Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдсөн үйл явц, олимпийн наадмын бэлтгэл ажлын ахиц зэрэг талын танилцуулгыг сонссон байна. Тэд бас орд талбайн байгуулалтын газар дээр нь хүрч танилцав. Эх оронд нь олимпийн наадам болох гэж байгаа нь хоёр эргийн залуусын хамтын бахархал болжээ.
Тайваний боловсролын сургуулийн оюутан Хүн Рүтин танилцсан эх газрын хэдэн найзтай саяхан сонирхсон бейсболын тухай халуун хөгжөөнтэй яриа хөөрөө болж , Бээжингийн олимпийн наадмын тэмцээний талбайн анхны бүлэг үзэгчдийн нэг болсондоо сэтгэл өндөр байлаа. Эх орны эх газар ирж танилцсан Тайваний залуус эх орны өнөөгийн хөгжлийг нүдээр харж, эх орныхоо хүчирхэгжин мандаж байгаад туйлаар бахархал төрж байна. Тайваний Урлагийн их сургуулийн залуу профессор хатагтай Лю хуа хэлэхдээ, бид ши жүжиг соёл урлагийн талаар нягт харилцаатай байхы хүсч байна. Өөрөө ши жүжиг сурч, өнөө удирдаачаар ажиллаж байна. Биеийн тамир спортыг ч их сонирхдог. Эх газар ирээд юм үзэж нүд нээсэн, бид бол цус махны барилдлагатай үндэс нэг, үйлс нэгтэй хүмүүс юм гэжээ.
Богинохон гурван хоногийн хугацаанд хоёр эргийн залуус үл таних байснаас найз нөхөд танил дасал болж, ах дүүгийн гүн зузаан найрамдалтай болсон байна. 2008 оны олимпийн наадам нь хоёр эргийн залуусын хятадын үндэстний сүр сүлдийг бадраах хамтын мөрөөдөл болжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/
|